УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Амарзаяа, А.Ундраа, Н.Номтойбаяр нар УИХ-д олон удаа сонгогдон ажиллаж буй ахмад гишүүдэд шаардлага хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.
Сүүлийн хоёр долоо хоногийн турш УИХ-ын чуулган ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдаж чадахгүй байгаа бөгөөд үүний шалтгаан нь олон удаа сонгогдон ажиллаж буй Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд, Ч.Улаан нар гэдгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэллээ.
Тэрбээр энэ талаараа,
-Өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаан тасалдаж, гишүүдийг чуулганд оролцооч гэдэг шаардлагыг тавьж, бүлгийнхээ гишүүдтэй уулзсан.
Ахмад гишүүд чуулганы ирцийг бүрдүүлэхгүй бойкотлож байгаа гэсэн зүйл ярьж байна лээ. Бид үнэхээр гайхсан. Тиймээс ахмад гишүүд болох Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд, Ч.Улаан нарт шаардлага хүргүүлсэн. Залуу гишүүдийг чуулганы хуралдаанд орж болохгүй гэж Цэндийн Нямдорж загнасан байна, чуулганд оролцуулахгүй байх ажлыг Ө.Энхтүвшин зохион байгуулж, бичиг цаас янзлах ажлыг манлайлан оролцож байна гэлээ. Тэд албан тушаал гарч ирэхээр л хөл нь хөнгөрөөд ордны коридороор гүйдэг. Чуулганд орж ирээд шүлсээ үсчүүлдэг.
Тэд шаардлагадаа өнөө маргаашгүй тулгамдсан олон асуудал шил шилээ даран, шийдлээ хүлээж байхад УИХ-д хамгийн олон гишүүд чуулганы үйл ажиллагааг саатуулж байгаад харамсаж байна гэжээ. Нэр дурдсан гишүүдийн хувьд УИХ-ын хамгийн цэвэрхэн царай, яриа, гартай харагдах боловч, цаанаа нэр төр, сандал суудалд горилж байгаа нь илт болсныг тэд шаардлагадаа дурдсан байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлж, сануулж буй шударга бусын хонгилыг олон удаа ард түмний итгэлийг хүлээн УИХ-д заларч буй тэднийг хамт бүтээлцсэн гэдгийг шаардлагадаа бичжээ.
Тиймээс одоо дээрх олон удаа УИХ-д сонгогдсон гишүүдэд давхар дээл хэрэггүй бөгөөд давхар дээл аваад ч даахгүй болсон байна гэсэн хатуу үгийг шаардлагадаа дурджээ.
Цаашид байнгын хороо болон чуулганы хуралдаандаа оролцохыг хатуу шаардсан гэдгээ Ё.Баатарбилэг хэллээ.
Шаардлага биелүүлэхгүй бол дээрх гишүүдийг УИХ-ын гишүүнээс татгалзуулах ажлыг тойргийн гишүүдтэй хамтран явуулна гэв.