Үндэсний Ассамблей Судалгааны байгууллагаас гаргасан тайлангаас үзэхэд өнгөрсөн жил Солонгост 2000 гаруй өсвөр насны хүүхдийг архины донтолтоос хамгаалах эмчилгээнд хамруулжээ. Энэ нь асуудал хэр ноцтой болсныг илтгэж байгаа юм.
Тус судалгаанаас үзэхэд 2010 онд 922 хүүхэд архины эмчилгээнд хамрагдаж байсан бол 2017 онд энэ тоо хоёр дахин өсөж 1,968 болсон байна.
Хэдийгээр нийт өсвөр насны хүүхдүүдийн архины хэрэглээ буурч байгаа ч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж донтсон хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа аж.
Судалгаанд оролцсон өсвөр насны охидын 39 хувь, хөвгүүдийн 37 хувь хоёр ба түүнээс дээш удаа ганцаараа согтууруулах ундаа хэрэглэсэн, бухимдлаа тайлахын тулд архи уусан, уухыг зогсоох зөвлөгөө авч байсан мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож байсан гэж хариулжээ.
“Архи хэрэглэж байгаа өсвөр насны хүүхдүүдийн тоо нэмэгдэж буй шалтгаан нь худалдаж авах арга зам хялбар байна” хэмээн албаны хүн хэллээ.
Солонгост өсвөр насны хүүхдэд согтууруулах ундаа худалдахыг хуулиар хориглодог гэнэ. Гэсэн хэдий ч аж ахуйн нэгжүүдийн 67.2 хувь нь согтууруулах ундаа зарсан ч зохих хэмжээний шийтгэл хүлээгээгүй гэдгийг судалгаа харуулсан байна.
Мөн Солонгост хуулиар зөвхөн согтууруулах ундаа зарж буй байгууллагыг шийтгэдэг. Харин түүнийг худалдан авч байгаа хүүхдэд хариуцлага тооцдоггүй аж.
“Өсвөр насны хүүдийг архинд донтохоос сэргийлэхийн тулд Их Британи, АНУ-д хүүхдийг ч мөн шийтгэх хуулийн заалт байдаг. Үүнийг Солонгост хэрэгжүүлэх хэрэгтэй” тухай албаны хүн хэллээ.
Эх сурвалж: Korea times