Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчирхийллийн сэдэвтэй мэдээ нийтлэл бичихдээ хохирогчийг буруутгах, хүчирхийлэгчийг хандлага байгааг Хэвлэлийн хүрээлэнгээс мэдээллээ.
НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэнгээс “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг хэрхэн хөндөж буй байдал”-ыг тодруулах зорилготой агуулгын судалгааг энэ оны гуравдугаар улиралд хийж үр дүнг өнөөдөр танилцуулсан юм.
Судалгааны хүрээнд 2018 оны эхний хагас жилд буюу зургаан сарын хугацаанд мэдээллийн найман хэрэгслээр цацагдсан жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой 81 мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.
81 бүтээлээс тухайн бүтээл нь ёсзүйн алдаа гаргасан байх магадлалтай гэж 12-ыг нь сонгож чанарын анализ хийсэн ба үүнд радиогийн бүтээл ороогүй байна.
12 бүтээлдээ дараах шалгууруудыг тавьж судалжээ:
- Эх сурвалжийн төрөл, түвшинг хангасан эсэх
- Баримтад тулгуурлан, үзэл бодлыг зааглаж ялгасан эсэх
- сайн дурын бэлгийн харьцаа, хүчирхийллийн гэмт хэргийн зааг ялгааг гаргасан эсэх
- хохирогчийн талаар мэдээлэхдээ зөвшөөрөл авсан эсэх
- гэрэл зураг ашигласан бол хэрхэн ашигласан
- хохирогчийн хувийн нууц нэр хүндийг хамгаалсан эсэх
- хохирогчийн тухай мэдээлэхдээ зүй бус, шаардлагагүй үнэлж дүгнэсэн хэллэг ашигласан эсэх
- хохирогчийг буруутгаж, хүчирхийллийг зөвтгөх хандлага байгаа эсэх
- жендэрийн хэвшмэл ойлголт хандлагаас татгалзсан эсэх
- энэ төрлийн гэмт хэргийг хуулийн дагуу хэрхэн шийдвэрлэдэг гэмт хэрэгтэнд ямар ял шийтгэл ногдуулдаг хүчирхийллийн хохирогчид ямар үйлчилгээ үзүүлдэг тухай хөндсөн эсэх
Мэдээлэл судалгааны албаны судлаач З.Энхбаяр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан дараах мэдээллүүдэд хийсэн судалгааг танилцууллаа.
СЭТГҮҮЛЧИЙН ҮЗЭЛ БОДОЛ ШИНГЭСЭН:
Өдрийн сонины “Эхнэрээ хүчирхийлсэн цагдаа ажлаас нь чөлөөлөв” мэдээнд эх сурвалж ашиглаагүй, “Д.Мурат гишүүн бас л салтаа саамаараа оролдсон уу?” мэдээнд эх сурвалж болон баримтаар баталгаажуулсан хэдий ч сэтгүүлчийн хувийн үзэл бодол маш их орсон. ““Уйдсан хулгайч эрхтнээрээ оролдоно” гэсэн жаргон бий” гэдгээр сэтгүүлчийн үзэл бодол орсон гэж дүгнэж болж байна.
ХУВИЙН НУУЦЫГ ХАМГААЛААГҮЙ:
“Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй нэг ба гурван настай хоёр хүүхдээ дагуулан айл дамжин амьдарч байна” гэсэн телевизээр гарсан мэдээ байна. Үүнд хохирогчийн нэрийг хэлээгүй, царайг гаргаагүй хэдий ч “Баянзүрх дүүргийн 27-р хороонд оршин суугч, 26 настай эмэгтэй, эдийн засагч мэргэжилтэй, томоохон сүлжээ дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан” гэх мэт бүх намтрыг нь ярьж байна. Үүнээс гадна хохирогчийн дуу хоолойг өөрчлөөгүй, ямар хүн ярьж байгааг хараад мэдчихээр байна.
ХОХИРОГЧИЙГ БУРУУТГАЖ БАЙГАА ЖИШЭЭ:
“Эрээн хотод 14 настай монгол охин өвөрмонгол иргэнд хүчирхийлүүлжээ” гэсэн мэдээ телевизээр гарсан. “Хилээр гарахдаа бага насны хүүхэд авч гарвал гаргах нь хурдан байдаг учраас ээж нар хүүхдээ дагуулж явдаг” гэж хаанаас авсан нь тодорхойгүй мэдээллийг хэлсэн.
Мөн “Ээж нь өвөрмонгол эртэй архи ууж согтсоны улмаас охиныг хүчирхийлсэн” гэж ээжийг нь буруутгаж байгаа өнгө аяс гарч байна. Шүүхээр тогтоогдоогүй байхад сэтгүүлч нь “ээж байх эрхийг нь хасах” тухай дурдаж байсан.
Мөн сайт дээр гарсан “Хүчирхийлэгч ичихгүй бол би ичихгүй” гэсэн мэдээнд “Клубт баяраа тэмдэглэж явсан бүсгүйчүүдийн нэг нь зүс таних хүнд зодуулсан” гэж тодотгож хийж байгаагаараа хохирогчийг буруутгаж байна. Мөн сэтгүүлч хохирогчоос “Тамиртай ямар холбоотой байсан, өмнө нь таньдаг байсан юм уу” гэх мэтчилэн заавал хүчирхийлэгчтэй холбоо сүлбээтэй болгох гэж асууж байна. Энд өөрөө баяр тэмдэглэж клубт явж байгаад л зодуулсан гэх хохирогчийг буруутгаж байгаа өнгө аяс илэрч байна.
ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ ЗӨВТГӨХ АРГА:
Тоймч Дашзэвэгийн дүү Пүрэв гэж хүнээс авсан ярилцлагад хүчирхийлэгчийг ямар нэгэн өвчтэй зовлонтой, зөнөлт дээд зэргээр явагдсан гэж эмч нар хэлсэн байгааг нийтэлсэн. Мөн сэтгүүлч нь өөрөө урьдынхаасаа их өөр болсон байсан тухай сэтгүүлч Р.Эмүжин бичсэн байсан гээд зөвтгөх талаас нь асуулт асууж, эх сурвалжаа зөвтгөх хандлагаар яриулж байна.
СЭТГҮҮЛЧ ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГСӨН:
"УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэгт худлаа дүгнэлт гаргасан шинжээчдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ" гэсэн мэдээлэлд “Тус хэргийг шүүхээр шийдвэрлэж, үнэн мөнийг тогтоогоогүй байхад холбогдогчийг хорих ялаар шийтгэх нь тодорхой боллоо” гэж сэтгүүлч дүгнэлт хийсэн." гэлээ.
Судалгааны дүнгээс харахад телевиз, радио, сонин, сайтын аль алинаар жендэрт суурилсан хүчирхийллийн тухай нийтэлж, нэвтрүүлэхдээ хохирогчид түлхүү анхаарал хандуулж байгаа бөгөөд түүний хувийн нууц, хувь хүний эрх, нэр хүндийг хамгаалж харьцангуй хэвшсэн гэж үзээд байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээний төрөл зүйлийг хамгийн түгээмэл ашиглаж байгаа бөгөөд ингэхдээ мэдээний нийгмийг цочроосон, нүдэнд ил, , шуугиан тарьсан хүчирхийллийн хэргүүдэд анхаарал хандуулах нь түгээмэл, бэлгийн болон бие махбодийн хүчирхийллийн тухай илүү хөндөж байгаа бол сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийллийн тухай тэр бүр бичиж нийтлэхгүй байгааг судалгаагаар тогтоожээ.
Мөн Жендэрт суурилсан хүчирхийллийн тухай мэдээлэхдээ голцуу хүчирхийллийн шалтгааныг болон таслан зогсоох арга замыг эрэлхийлж бичсэн байжээ.