БИЗНЕСТ ХОЖИМДОНО ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙДАГГҮЙ
Yours truly by UJIN. Энэ бол монгол эмэгтэйн зохион бүтээсэн үнэртэй усны брэнд нэр. Оюутан ахуйдаа өөрийн брэндийн үнэртэй ус бүтээх санаагаа олсон Б.Ану-Үжин Америкт мэргэжил дээшлүүлж байх хугацаандаа анхны бүтээгдэхүүнээ гаргаж авчээ. Ингээд Yours truly by UJIN брэндийн талаар үүсгэн байгуулагч Б.Ану-Үжинтэй ярилцлаа.
-Үнэртэй ус хийх санаа хэрхэн төрсөн бэ?
-Оюутан байхдаа импортыг орлох ямар нэгэн бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэх юмсан гэж боддог байлаа. Спортын хувцаснаас эхлээд Монголдоо үйлдвэрлэж болох бүх л зүйлийг судалж, сонирхсон. Олон жил судалсны эцэст үнэртэй ус хийх санаа төрсөн юм. Тухайн үед Монголд үнэртэй ус ид дэлгэрч байв. Би өөрийгөө хожимдчихсон байх гэж бодсон ч судалгаагаа үргэлжлүүлсэн.
Шинэ бизнест хожимдоно гэсэн ойлголт байдаггүй юм байна.
Судалгаагаа онлайнаар хийж, охид эмэгтэйчүүдийн саналыг авдаг байсан. Харин яг үнэртэй усаа зохиох ажлаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлсэн.
Аравдугаар сард нь анхны бүтээгдэхүүнээ гар дээрээ авсан. Ингэж л 100 хувь байгалийн гаралтай, жимс болон цэцгийн үнэртэй, дэлхийн жишигт нийцүүлэн америкт үйлдвэрлэсэн үнэртэй усыг Монгол улсад худалдаанд гаргахад бэлэн болсон доо. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ өнөөдрийг хүртэл хийсээр л байна.
-Үнэртэй усаа Америкт хийдэг гэсэн үг үү?
-Би уг нь мэргэжил дээшлүүлэхийн тулд Америк явж сурсан. Миний мэргэжлийн үндсэн чиглэл нь үйлдвэрлэлтэй холбоотой. Монголд заалгасан бүх хичээлээ Америкт магистрын түвшинд үзсэн учир илүү их сэдэл өгсөн. Сурч байх явцад үнэртэй ус хийх боломж гарсан тул үзээд алдъя гэж бодсон юм. Монгол эмэгтэй үнэртэй ус хийсэн гэхээр хүмүүст их хол сонсогдох байх. Гэхдээ Америк стандартаар бүтээсэн гэхээр өөрөөр хүлээж авдаг.
-Үнэртэй ус хийх технологийг хэрхэн эзэмшсэн бэ?
-Би анх үнэртэй усыг хэрхэн боловсруулах, яаж хийх талаарх сургалтад суусан. Тиймээс анх машины үнэртүүлэгч, тасалгааны үнэртүүлэгч зэрэг жижиг зүйл хийдэг байсан. Харин эцэст нь үнэртэй усаа гаргаж аваад, Америк руу үйлдвэрт илгээсэн. Тус улсад үнэртэй уснаас бүтээгдэхүүний аюулгүй байдлын агентлаг болон хоол, хүнс, эмзүйн хяналтын газар бүх шинжилгээг авдаг. Хүний биед аюулгүй, чанарын шаардлага хангасан эсэхийг шалгана гэсэн үг.
-Бүтээгдэхүүнээ Америкт худалдаалж байгаа гэсэн. Зах зээлийн судалгаа хийсэн үү?
-Америкийн зах зээлд өнгөрсөн сарын 27-ноос худалдаанд гарлаа. Одоогийн байдлаар Америкт амьдардаг монголчууд их сонирхож байгаа. Монгол хүн үйлдвэрлэсэн гэхээр бүр их сонирхож байх шиг.
-Харин Монголдоо хэрхэн борлуулж байна вэ. Зах зээлийн үнэ нь хэд байгаа вэ?
Энэ сарын 10-наас хэрэглэгчдэдээ хүрч эхэлсэн. Одоогоор онлайнаар захиалга авч, хүргэж өгч байна. Цаашид томоохон дэлгүүрүүдээр худалдаална. Бүтээгдэхүүнээ 77900 төгрөгөөр борлуулахаар болсон.
-Үнэртэй усныхаа нэрний талаар ярихгүй юу. Yours truly by UJIN гэж нэрлэх болсон шалтгаан юу вэ?
-Yours truly by UJIN гэдэг нь үжингээс танд гэсэн утгатай. Монголчууд Үжин гэдгийг зүгээр нэг энгийн нэр гэхээс илүү хатан гэдэг утгыг агуулж ойлгодог шүү дээ. Тиймээс хатангаас танд гэсэн утгыг илэрхийлж байгаа гэж ойлгож болно.
Миний хамгийн анхны брэнд Yours truly гээд үнэртэй ус байсан.
Зөвхөн танд монгол хатнаас гэсэн нэртэй. Perfume by UJIN гэдэг бол миний байгуулах компанийн нэр.
-Өөрийн гэсэн компаниа хэзээ байгуулах вэ?
-Ойрын нэг жилийн хугацаанд өөрийн гэсэн компанитай болно гэж төлөвлөсөн. Яагаад гэвэл дараагийнхаа хийх бүтээгдэхүүний санааг олсон. Тэр бүтээгдэхүүнээ Монголдоо үйлдвэрлэхийг зорьж байна.
-Цаашдын зорилгынхоо талаар ярихгүй юу?
-Зөвхөн үнэртэй ус хийхгүй. Цаашдаа биеийн шингэн саван гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүн зохион бүтээнэ гэж боддог. Эдгээр бүтээгдэхүүнийг хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Монголдоо оруулж ирж байгаа.
-Манай улсад үнэртэй усны олон алдартай брэнд орж ирдэг. Эдгээр брэндүүдтэй хэрхэн өрсөлдөх вэ?
-Маркетингийн төлөвлөгөө бол бий. Одоохондоо дөнгөж бүтээгдэхүүнээ таниулж байна. Цаашдаа үйлдвэрлэл маань тэлж, бүтээгдэхүүний нэр төрөл ч өргөжөөд явна. Тэгэхээр шат
үйлдвэрлэдэггүй болохоор тоног төхөөрөмж болон түүхий эд гээд бүхнийг гаднаас оруулж ирнэ.
-Үнэртэй ус хийхэд ямар бэрхшээл тулгарч байв?
-Хамгийн хэцүү нь үнэр. Үнэртэй ус гурван үнэрээс бүрддэг. Бүгд өөр өөр үнэртэй. Үнэртэй усыг түрхэхэд хамгийн түрүүнд үнэртэж байгаа нь толгойн үнэр, 15-30 минутын үнэр гоё санагдсан тохиолдолд хэрэглэгчдэд таалагддаг. Хүмүүс хурц, нялуун, зөөлөн зэрэг янз бүрийн үнэрт дурладаг.
Манай бүтээгдэхүүн үнэрээ 7-8 цаг барьдаг. Тиймээс хэрэглэгчдээ мэдрэх хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө таалсан үнэрийг зохион бүтээчихэж болохгүй. Хүн бүрийн сонирхол өөр шүү дээ.