ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт арванхоёрдугаар сарын 3-ны шөнө тусламж хүсэж орж ирсэн залуухан ээж гадаа төрсөн тухай дуулиан олны сэтгэлийг сэрдхийлгэсэн. Азаар эх, хүүхдийн биеийн байдал хэвийн, эмнэлгийн тусламж аваад эмнэлгээс гарсан байна.
Төрөх дөхсөн залуухан ээж Хүүхдийн эмнэлэгт очсон бөгөөд эмнэлгийн ажилтнууд Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийг зааж өгөөд гаргасан гэж мэдээлсэн. Ээж төрөх эмнэлгийг хайж явсаар эмнэлгийн хашаанд төрсөн юм.
Энэ явдлаас үүдэж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэд хэдэн заалт бүхий албан даалгавар гаргасан. Уг албан даалгаварт эмнэлгүүдийн хаягжилтыг тодорхой болгох, өдөр, шөнийн аль цагт олоход хялбар болгохыг үүрэгдсэн билээ.
ЭХЭМҮТ барилга байгууламжийнхаа зохион байгуулалтыг харуулсан анимэшн гаргасан бөгөөд гаднах хаягжилтаа дахин шинэчилж байгаа талаар тус эмнэлгийн ерөнхий захирал Ш.Энхтөр мэдээлэв.