ЛИГИЙН 30 БАГИЙН ДУНДАЖ ҮНЭЛГЭЭ 1.65 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛЖЭЭ
Америкийн бизнесмэн Лесли Александр 1993 онд NBA-гийн “Хьюстон Рокетс” багийг 85 сая ам.доллараар худалдаж авахдаа хожим энэ мөнгөө хэдэн арав дахин нугалж олно гэж төсөөлөөгүй биз ээ. Өнгөрсөн хорь гаруй жилд сагсан бөмбөг дэлхий даяар глобалчлагдаж, олон хүн энэ спортыг шимтэн сонирхдог болж, тэр хэрээр багуудын үнэлгээ эрс өсөв.
Улмаар Александр 85 саяар авч байсан багаа өнгөрсөн жил 2.2 тэрбумаар худалджээ.
Анхны үнэлгээнээсээ 25 дахин өссөн гэсэн үг. Тун ч ашигтай бизнес болсон байгаа биз. Ер нь NBA-гийн багуудын үнэлгээ жил бүр эрс нэмэгдсээр байна. Forbes-ийн тооцоолсноор 2018 онд тус лигийн 30 баг бүгдээрээ анх удаа тэрбум ам.долларын үнэлгээг давж гарчээ.
Дундаж үнэлгээ 1.65 тэрбумд хүрсэн нь жилийн өмнөхтэй харьцуулахад 22 хувиар өссөн үзүүлэлт байв. Одоогоос 10 жилийн өмнө багуудын дундаж үнэлгээ 372 сая байжээ. Аравхан жилийн хугацаанд бараг гурав дахин өссөн гэсэн үг.
“Чикаго буллс” болон “Нью-Йорк Никс” багийн үнэлгээ хамгийн бага буюу дөрөв болон есөн хувиар дээшилсэн бол “Филадельфи”-гийн үнэлгээ 48 хувиар дээшилж, хөрөнгө оруулагчдын магнайг тэнийлгэжээ.
Тухайн баг том зах зээлтэй, том хотод оршдог бол үнэлгээ нь өндөр байдаг зүй тогтол бий. “Никс” гэхэд ойрын жилүүдэд тогтмол сүүлийн хэдэн байрт бичигдэж буй ч Нью-Йорк хэмээх том хотынх гэдэг утгаараа лигийн багуудыг үнэлгээгээрээ тэргүүлдэг. Тус баг бараг тоглолт бүртээ хожигдсон ч хамаагүй тасалбарын борлуулалт тун эрэлттэй. Тэд өнгөрсөн жил 426 сая ам.долларын орлого олсон нь бүх багийг тэргүүлэх үзүүлэлт болжээ.
Домогт сагсчин Майкл Жордан спортын салбараас төрсөн анхны тэрбумтан болсон нь саяхан. Тэгвэл түүнийг энэ алдарт хүргэсэн гол зүйл нь NBA-гийн “Шарлотт Хорнетс” багийг худалдаж авсан шийдвэр нь байв. Майкл 2006 онд энэ багийг 260 сая ам.доллараар авсан бол өдгөө багийн үнэлгээ нэг тэрбумд хүрээд байна. NBA-гийн багт хөрөнгө оруулах нь тун ашигтай бизнес гэдэг нь эндээс харагдах байх.
Тиймдээ ч дэлхийн толгой баячууд энэ салбарыг асар их сонирхох болжээ.
Лигийн багуудын ашиг орлого нэмэгдэж, үнэлгээ өссөөр байгаа нь юутай холбоотой вэ. Үүнийг лигийн удирдлагууд сагсан бөмбөгийг олны хүртээл болгох ажлаа маш сайн хийж, зах зээлээ тэлж чадсантай холбон тайлбарлах нь зүйтэй. БНХАУ-д гэхэд сагсан бөмбөгийг сонирхон тоглодог 300 сая хүн бий.
NBA энэхүү аварга зах зээлийг эзлэхийн тулд 2015 онд Tencent групптэй дижитал платформд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ NBA-г жил бүр 800 сая “ногоон”-оор тэтгэж буй. Өдгөө лиг өмнөд хөршийн 34 компанитай хамтран ажиллаж, үр дүнд нь 144 сая хүн сошиал ертөнц дэх NBA-гийн хэрэглэгч болжээ.
Телевизийн гэрээний эрх энэ лигийн ашиг орлогын гол үндэс болсон хэвээр. Лигийн удирдлагууд TNT болон ESPN сувагтай тоглолт шууд дамжуулах гурван жилийн гэрээ хийж, хариуд нь 24 тэрбум ам.доллар авсан. 1980-аад онд аваргын төлөөх тоглолтоо зурагтаар шууд дамжуулан үзүүлж чаддаггүй, дараа нь бичлэгээр хүргэдэг байсантай харьцуулахад энэ бол том дэвшил.
Телевизийн гэрээний эрхийн мөнгөн дүн цаашид ч улам нэмэгдэнэ гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдэж байна.