Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ.
2018 оны 11 дүгээр сард жилийн инфляци улсын хэмжээнд 8.1 хувьтай байна. Нийлүүлэлтийн шалтгаанаар мах, шатахуун, хатуу түлш зэрэг барааны үнэ өссөн нь инфляцид голлон нөлөөлжээ.
Цалин болон дотоод эрэлтийн өсөлтөөр дамжин эрэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн инфляцид үзүүлэх нөлөө ирэх онд нэмэгдэхээр байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар худалдааны тэнцэл ашгтай, төлбөрийн тэнцлийн алдагдал бага байгаа нь төгрөгийн ханш тогтворжих суурь болж байгаа ажээ.
Мөнгөний бодлогын хороо инфляцид нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв, бизнесийн идэвхжилийг харгалзан бодлогын хүүг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзжээ.
Б.Бямбасүрэн