У.Хүрэлсүхийн Засгийн газар "унах" шахав
УИХ-д 65 суудалтай эрх баригч МАН-ын лидерүүдийн дотоод зөрчил хурцдаж, байгуулсан Засгаа хоёр дахь удаагаа унагаах асуудлыг дэвшүүлсэн ч УИХ-ын чуулганы санал хураалтад оролцсон 73 гишүүний 40 нь Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгч Ерөнхий сайд У.Хүрэлсүх суудалдаа үлдэв.
МАН-ын лидерүүдийн дотоод зөрчил Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас огцруулснаар ил болсон. Хариуд нь бүлгийн дарга асан Д.Хаянхярваа санаачилга гарган Засгийн газрыг огцруулах асуудлыг тавьж, 27 гишүүнийг ЗГ-ын эсрэг гарын үсэг зуруулснаар энэ асуудал УИХ-аар шийдэгдэх эрх зүйн нөхцөлийг хангасан юм. Энэ 27 гишүүний нэг нь УИХ-ын дарга М.Энхболд байв.
М.Энхболд, Д.Хаянхярваа тэргүүтэй гишүүд ЖДҮ-ийн сангаас зээл авсан сайдуудыг шүүмжилж Засгийн газар огцрох гол үндэслэл болгон тавьсан. Харин Ерөнхий сайдын суудал нь дэнчигнэж эхэлсэн У.Хүрэлсүх болон түүний талыг дэмжигч гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулаагүй, энэ албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй хэмээн буруутгасан бөгөөд Засгийн газар суудалдаа үлдсэн энэ шаардлагаа тавьсаар, улс төрийн ээдрээ арилаагүй хэвээр байна.
УИХ-ын даргыг огцруулах шаардлага тавьсан Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд УИХ-ын дарга албан тушааасаа буух хүртэл чуулганд суухгүй хэмээн гэдийж, байнгын ажиллагаатай парламентийн чуулган гурав дахь долоо хоногтоо хуралдаагүй гацаанд ороод байна.
Энэ үйл явдлаас нэг жил гаруйн өмнө эрх баригчид Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан бол жил гаруйн дараа ийм асуудал дахин яриад сууж байна.
Засгийн газрыг огцруулах бичигт ЗГ-ын гишүүн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа кабинетынхаа эсрэг гарын үсэг зурсан нь улс төрийн хүрээнд онцгой үзэгдэл байв. Засгийн газар нь үлдсэн тул Ерөнхий сайд У.Хүрэлсүх баг болон ажиллах хүсэлгүй Ц.Цогзолмаа сайдыг огцруулах албан бичгийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм. Засгийн газрыг огцруулах эсэх санал хураалтын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би огцорсон ч, үлдсэн ч Парламентад байгаа олон хүн хариуцлага тооцно” хэмээн хэлсэн. “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан Засгийн газрын хэд хэдэн гишүүн бий. Энэ гишүүддээ хариуцлага тооц” гэсэн шаардлагыг УИХ-ын хэсэг гишүүн тавьж байгаа.
Ц.Цогзолмаа сайдыг огцруулах шийдвэр гаргахтай зэрэгцэн Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатар ёс зүйн хариуцлага хүлээж буйгаа илэрхийлж, албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөөд байна. Тэрбээр огцрох өргөдлөө өгөх үеэрээ Засгийн газрын тусгай сангуудаас зээл авсан гишүүд мөн адил хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдлээ.

Ардчилсан нам болон УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байр сууриа илэрхийлсэн ч чуулганы үеэр АН-ын бүлгийн гишүүн намынхаа байр суурийн эсрэг кноп дарав. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжиж санал өгснийг АН-ын удирдлагууд Намын үзэл баримтлалын эсрэг шийдвэр гаргасан гэх үндэслэлээр хариуцлага тооцохоо мэдэгдэв. Намын дарга С.Эрдэнэ Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооноос УИХ-ын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаатай намаасаа хасах, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг АН-аас нэр дэвших эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасах шийдвэр гаргаснаа мэдэгдэв.
УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших эрхгүй болсон Л.Болд гишүүн АН-д бүрэн шинэчлэл хийгдэх хүртэл намын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Түүний мэдэгдлийн хариу болгож АН-ын дарга С.Эрдэнэ “Л.Болд АН-аас гарвал УИХ-ын гишүүнээс татгалзах ёстой” хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ асуудал шинэ оны эхний өдрүүдэд шийдэгдэх болоод байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан намаас хасагдсан, Л.Болд, Д.Мурат нар сонгуульд нэр дэвших эрхээ хязгаарлуулсны дараа "АН шинэ даргатай болоод огт шинэчлэгдээгүй, АН-д шинэчлэл хийхийн төлөө санаачилгатай ажиллана" хэмээн намаа шүүмжилж мэдэгдэл хийсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр өнгөрсөн аравдугаар сард хүргүүлсэн.
Албан бичигт УИХ-ын 2016 оны сонгуулиар Монголын ард түмэн “иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засаж” тэгш журамт, баян хүчирхэг Монголыг цогцлоох тухай амласан МАН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжин итгэл хүлээлгэж, төрийн эрхийг барих үнэмлэхүй боломжийг олгосон.
2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн УИХ, Засгийн газрууд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө эсрэгээр хэрэгжүүлж, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчиж, төрийн эрх мэдлийг дур зоргоороо ашиглаж байна.
Мөн Улсын Их Хурлын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь болов. 75 гишүүний тавь орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсэж, сарын 5 хувийн хүүтэй зээлээр үйлдвэр эрхлэн улс орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж байгаа иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна.
Иймд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзжээ. Ерөнхийлөгчийн энэ саналын УИХ дахь АН, МАН-ын хэд хэдэн гишүүн төрийг тогтворгүй байдалд оруулах шийдвэр хэмээн үзэж байр сууриа илэрхийлсэн. Албан бичгийн хариуд УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ыг тараах тухай Ерөнхийлөгчийн саналыг дэмжих боломжгүй” гэсэн хариу өгсөн юм.

У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойших нэг жилийн хугацаанд гурав дахь сайдаа үдэх гэж байна. Эхнийх нь Зам, тээвэр хөгжлийн яаманд хүн амины ноцтой хэрэг гарч салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаа хүлээлгэн өгсөн. Тус яамны газрын дарга нарын дунд болсон энэ ноцтой хэрэг олон нийтийг цочролд орууллаа. Засгийн газар амралтын өдөр энэ асуудлаар шуурхай хуралдаан зарлаж, гаргасан шийдвэрээ ард түмэнд албан ёсоор мэдэгдсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлийнхээ эхэнд Монголын ард түмнээс уучлал хүсээд, Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг чангатгана хэмээн хариуцлагатайгаар мэдэгдсэн.
Засгийн газрын гишүүнээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон дараагийн сайд нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг. Б.Батзориг сайд ЖДҮ-ийн сангийн зээлийг УИХ, Засгийн газрын гишүүдэд зориулалт бусаар олгож, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан болохыг хууль хяналтын байгууллага тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тиймээс Ерөнхий сайд сайдын албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргаж, УИХ хүсэлтийг ёсоор болгосон юм. Түүнийг сайдаас огцруулсны дараа УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэн шалгах тухай асуудлыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-д өргөн мэдүүлсэн ч УИХ гишүүдийн олонхийн саналаар гишүүнийхээ суудалд үлдсэн юм. Түүний оронд УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдын албан тушаалд нэр дэвшүүлсэн бөгөөд УИХ-ын ирц бүрдэхгүй байгаагаас чуулган хуралдаж, асуудлыг шийдвэрлэж амжаагүй байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон гурав дахь сайд нь танхимынхаа эсрэг гарын үсэг зурсан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа. Удаах нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан Зам, тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатар шударга ёсны төлөөх Ерөнхий сайдын тэмцлийг дэмжиж, сайдын албан тушаалаас огцрох өргөдлөө өглөө. ХХААХҮ-ийн сайд, ЗТХ-ийн сайд, БСШУС-ын сайдуудын суудал нээлттэй үлдсэн бөгөөд гишүүдийн ирц бүрдвэл УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Ерөнхий сайдад хандан арваннэгдүгээр сарын 27-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Үүнээс өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэгт ажлаа хангалттай хэмжээнд гүйцэтгэж чадаагүй хэмээн үзэж огцруулах санал албан ёсоор хүргүүлээд байсан бөгөөд нийслэлийн Засаг дарга өөрөө өргөдөл гаргасныг харгалзан Ерөнхий сайд огцруулах бичгээ эргүүлэн татсан юм.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд огцрох болсон шалтгаанаа улс төрийн өнөөгийн нөхцөл байдал болон олон хүчин зүйл шалтгааныг харгалзан үзэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Нийслэлийн хувьд ажил тогтвортой сайн байсан хэмээн онцлон тэмдэглэсэн. Засаг дарга С.Батболд нийслэлийн 2019 оны төсвийг батлуулсны дараа буюу энэ сарын 10-ны өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Нийслэлийн Засаг даргын үүргийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан түр орлон гүйцэтгэж байна.
Нийслэлийн Засаг дарга нар бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй буусан тохиолдол үгүй бөгөөд С.Батболдын энэ шийдвэр УИХ-д 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын лидерүүдийн зөрчил туйлдаа хүрснийг илтгэж байна.

УИХ-ын гишүүнээр 29 настайдаа сонгогдож, хамгийн залуу гишүүн хэмээн онцлогдож байсан Д.Гантулга гэмт хэрэгт холбогдсон. Энэ асуудлаасаа болж багагүй хэл амны бай болсон залуу гишүүн УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бөгөөд түүний хүсэлтийг УИХ өнгөрсөн зургаадугаар сарын 14-ний хуралдаанаараа шийдвэрлэлээ.
Ингэснээр УИХ 75 гишүүнтэй болж, Д.Гантулгын сонгогдсон Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд Парламентад төлөөлөлгүй болоод байна. Тус тойрогт нөхөн сонгууль явуулж, 76 дахь гишүүнийг сонгох юм.