Тансаг зэрэглэлийн байшин сонирхож байгаа хүмүүс тухайн байшинг худалдаж авахаасаа өмнө туршилтын журмаар хэсэг хугацаанд байрлах боломжтой шинэ төрлийн үйлчилгээ гарсан байна.
Тухайлбал, Мексикийн үл хөдлөх хөрөнгийн “Engel & Völkers Snell Real Estate” компани энэ маягаар 2.7 саяас долоон сая ам.долларын үнэтэй долоон байшин худалджээ.
Түүнчлэн АНУ-ын “Snake River” спорт клубийн Ерөнхийлөгчийн мэдээлснээр өнгөрсөн хоёр жилд борлуулсан байшингийн 20 хувийг худалдан авсан хүмүүс байшингаа худалдаж авахаас өмнө хонож үзсэн байжээ.
“Snake River” спорт клуб нь байшингийн нэг өдрийн төлбөрийг 400-1600 ам.доллароор тогтоосон байна. Одоогийн байдлаар худалдахаар төлөвлөж байгаа байшингуудын үнэ 800 мянгаас гурван сая ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа ажээ.
С.Өлзийбуян