Дэлхийн зургаан хотод өнгөрсөн онд тансаг зэрэглэлийн 153 үл хөдлөх хөрөнгө зарагдсаныг мөнгөн дүнгээр үнэлбэл 6.6 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна гэж Үл хөдлөх хөрөнгийн “Knight Frank” агентлаг мэдээллээ.
Энэ нь нэг амины орон сууц дунджаар 43 сая ам.долларт хүрсэн дүн болжээ. Үүний дотор Хонгконгт хамгийн өндөр буюу 25 сая ам.долларын худалдаа хийгдсэн бол Нью-Йорк, Лондон хот жагсаалтыг удаалж байна. Эдгээр хотуудад тансаг зэрэглэлийн орон сууцны борлуулалт жилийн дүнгээр 12 хувиар өсжээ.
Салбарын хувьд энэ өсөлтөө цаашид ч хадгалах төлөвтэй гэж судлаачид онцолж байна. Түүнчлэн 2017 оны байдлаар үл хөдлөх хөрөнгийн салбарт 50 ба түүнээс дээш сая ам.долларын хөрөнгө оруулсан 129 мянга гаруй хүн байгаа талаар “Knight Frank” агентлаг мэдээлллээ. Эдгээр хүмүүсийн хувьд газар зүйн талаас 17 өөр улс, бүс нутагт идэвхтэй арилжаа хийдэг байна.
Н.Номин-Эрдэнэ