2011 оны NBA аварга Финалын үнэ цэнэтэй тоглогч Дирк Новицки шагайндаа хагалгаа хийлгэж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэн талбайд гарах мөчөө хүлээж байсан тэрээр энэ улирлын анхны тоглолтоо өнөөдөр Финикс Санс багийн талбайд хийлээ.
Тэрээр минутын хязгаарлалттай тоглосон бөгөөд сэлгээнээс талбайд гарч 6 минут тоглохдоо 2 оноо авсан байна.
Өнгөрсөн улиралд Дирк Новицки 77 тоглолтод оролцож бүгдэнд нь гараанд гарсан бөгөөд 12.0 оноо, 5.7 самбар, 45.6%-тай довтолж холын зайнаас 40.9%-тай шиджээ.
Мөн тэрээр нэгэн гайхалтай түүхийн эзэн болж байгаа бөгөөд нэг багтаа хамгийн удаан хүчин зүтгэсэн тоглогч болж байгаа юм.
Өмнө нь Коби Брайнт Лос Анжелес Лэйкерс багтаа 20 улирал тоглосноороо энэхүү рекордыг эзэмшдэг байсан билээ.
1. Дирк Новицки Даллас Маверикс баг 21 улирал
2. Коби Брайнт Лос Анжелес Лэйкерс 20 улирал
3. Тим Данкан Сан Антонио Спөрс 19 улирал
4. Жон Стоктон Юта Жазз 19 улирал
5. Карл Малоун Юта Жазз 18 улирал
6. Режи Миллер Индиана Пэйсерс 18 улирал
П.Хатансайхан