Одоог хүртэл Өрнөд бүсийн плэйоффын бичигдэж чадахгүй байгаа Хьюстон Рокетс баг улирлын ээлжит тоглолтоо Лос Анжелес Лэйкерс багтай хийлээ.
Энэхүү тоглолт Рокетс багийн талбайд явагдсан бөгөөд хоёр багийн өмнөх тоглолт сүр дуулиантай өндөрлөж Хьюстон Рокетс баг хожсон ба тухайн тоглолтод Крис Пол, Ражон Рондо болон Брэндон Инграм нар зодоон үүсгэж тоглолтоос хөөгдөн хэд хэдэн тоглолт өнжсөн билээ.
Тэгвэл өнөөдрийн тоглолтод өнгөрсөн улирлын үнэ цэнэтэй тоглогч Жэймс Хардэн гайхалтай байж 50 оноо, 10 самбар, 11 оновчтой дамжуулалт өгч энэ улирлын 2 дахь трибл даблаа хийн багаа ялалтад хөтөлсөн юм.
Мөн тэрээр НБА түүхэнд хамгийн олон удаа (4) 50 оноотой трибл дабл хийсэн тоглогч болж байна. Өмнөх рекордыг Рассэлл Уэстбрүүк эзэмшдэг байсан юм.
Жэймс Хардэн энэ улиралд 50 оноог 2 дахь удаагаа авж байгаа бөгөөд өмнө нь Вашингтон Уизардс багийн эсрэг 54 оноо авсан ч хожигдол хүлээж байсан билээ.
Улмаар Хьюстон Рокетс баг 13-14 гэсэн амжилтаар Өрнөд бүсийн 13-р байранд бичигдэж байна.
Дараагийн 5 тоглолтын хуваарь:
- 12 сарын 16-нд Мэмфис Гриззлис багийн талбайдаа
- 12 сарын 18-нд Юта Жазз багийг талбайдаа
- 12 сарын 20-нд Вашингтон Уизардс багийг талбайдаа
- 12 сарын 21-нд Майами Хит багийн талбайд
- 12 сарын 23-нд Сан Антоно Спөрс багийг талбайдаа хүлээн авах хуваарьтай байгаа юм.
А.Одбаяр