BREXIT-ийн асуудлаар дахин бүх нийтийн санал асуулга явуулж магадгүй гэсэн мэдээллийг Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй эрс няцаалаа. Учир нь тэрбээр “Хоёр дахь санал асуулга иргэдийн Засгийн газарт итгэх итгэлийг бууруулах эрсдэлтэй” гэж үзэж байгаа юм.
BREXIT-ийн хэлэлцээрийн төслийг улс орны эрх ашигт нийцээгүй, нэг талыг барьсан хэмээн сөрөг хүчний намынхан үзэж, дахин бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байгаа юм.
Хэрвээ Их Британи хэлэлцээргүйгээр Европын Холбооноос гарвал тус улсад орон сууцны үнэ 30 хувиар унаж, фунт стерлингийн ханш 25 хувиар суларч болзошгүй байгааг шинжээчид анхааруулж байгаа юм. 2016 онд болсон бүх нийтийн эхний санал асуулгаар сонгогчдын 51.9 хувь нь буюу дийлэнх нь Их Британи Европын Холбооноос гарахыг дэмжжээ.
С.Өлзийбуян