Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, Монгол улсын начин Самбалхүндэвийн Дангаасүрэнгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан 12 дугаар сарын 18-ны Мягмар гарагийн 16:00 цагаас “Спортын төв ордон”-д болно.
С.Дангаасүрэн начин 1994 оны улсын баяр наадамд улсын заан Ж.Ганболдоор тав давж улсын начин цол хүртсэн бөгөөд Орхон аймгийн засаг даргаар ажиллаж байсан бөх билээ.
Энэхүү барилдааныг сүүлийн үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл”-өөс зохион байгуулж байгаа бөгөөд аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн энэ оны отгон барилдаан юм.
Тус барилдааныг “SPS” телевиз шууд дамжуулан хүргэнэ. Мөн тасалбарыг тухайн өдөр “Спортын төв ордон”-д борлуулна.