Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурал аравдугаар сарын 13-нд болсон бол энэ оны сүүлийн хуралдаан арванхоёрдугаар сарын 13-ны пүрэв гарагт боллоо. Энэ хуралдаан нь бидний толгойны өвчин болоод байгаа утааны асуудлыг хэлэлцдэг “дээд хурал”. Үндэсний хорооны гишүүдээр дэд сайд нар, нийслэлийн удирдлагууд болон төрийн бус байгууллагуудыг төлөөлж Утааны эсрэг ээж аавууд болон “Монголын байгаль орчны иргэний зөвлөл”-ийн төлөөлөл оролцдог.
Агаар, ус, хөрсний бохирдол гэсэн бидний хоолой дээр тулсан асуудлыг хариуцдаг хороог Ерөнхий сайд ахалдаг байсан ч тэрээр энэ хариуцлагаас өөрийгөө татсан. Ерөнхий сайдын захирамжаар энэ оны есдүгээр сарын 14-ний өдрөөс БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат тус хороог ахалдаг болсон билээ.
2018,12,13-ны өдрийн хуралдаанаас хийсэн тэмдэглэлийг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.
Агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэх хуралдаандаа ИРЭЭГҮЙ ДЭД САЙД НАР:
- Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн
- Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж
- Боловсрол, соёл шинжлэх, спортын дэд сайд Г.Ганбаяр
- Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг
- Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр
- Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле
Оролцогчид 5 минутад багтаан хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.
2019 ОНД УУШГИНЫ ХАТГААНЫ ЭСРЭГ ВАКЦИНЫГ УЛС ОРОН ДАЯАР ХИЙХЭЭР ТӨСӨВЛӨГДСӨН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД Л.БЯМБАСҮРЭНГИЙН 5 МИНУТЫН ТАНИЛЦУУЛГА:
-Уушгины хатгааны эсрэг вакциныг 2016 оноос дүүрэг бүрт үе шаттайгаар хийж ирсэн. 2018 оны гуравдугаар сараас нийслэлийн бүх дүүргүүдэд хийгдэж эхэллээ. 2019 онд улсын хэмжээнд хийгдэхээр төсөвт зардал нь тавигдсан. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 64200 хүүхдэд уушгины хатгааны эсрэг вакциныг хийсэн байна. Вакцин 2, 4, 9 сартайд нь тус тус хийгддэг. Хоёр нас хүрсэн хүүхдэд яах вэ гэдэг санал гардаг. Энэ тохиолдолд ХӨСҮТ дээр эцэг, эхчүүд нь сайн дураараа хүүхдээ вакцинд хамруулах боломжтой.
Улсын хэмжээнд А, D аминдэм, эрдсийн бэлдмэлийг 5 хүртэлх насны 390 мянган хүүхдэд эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан өгч байна.
Энэ жилийн хувьд 125 мянган хүн тун томуугийн эсрэг вакцин ирсэн. Үүгээр эрсдэлт бүлгийн 112 мянга гаруй хүнийг дархлаажуулсан.
Нарийн ширхэгт тоосонцор, хүнд металл, хар тугалга нь хүний биед нэвтрэн үрэвслийн гаж урвал явагддаг. Энэ исэлдлийн гаж нөлөөг зогсоож, хор нөлөөг нь бууруулах бага насны хүүхдийн дархлааны тогтолцоог дэмжих зорилгоор амин дэмээр хангах ёстой байдаг тул зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ жилийн хувьд 125 мянган хүн тун томуугийн эсрэг вакцин ирсэн. Үүгээр эрсдэлт бүлгийн 112 мянга гаруй хүнийг дархлаажуулсан. Энд түрүүн дурьдсан 4 мянган хүүхэд орж байгаа. Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчдаа мөн хамруулсан. Үлдсэнийг нь ХӨСҮТ дээр сайн дурын дархлаажуулалтын тасагт өгч, 5600 гаруй хүн буюу 5-15 насныхан болон насанд хүрэгчид энэ дархлаажуулалтад хамрагдсан.
Өрх болон бусад газруудад 77 удаагийн сургалт, өдөрлөг зохион байгуулж, 12 мянга гаруй хүн хамруулсан. Сурталчилгааг тв, радио, вэбсайт, пэйж хуудсаар тус тус сурталчилж ажилласан.
Агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг 2018-2019 онд хамгаалах ажлыг эрчимжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын тушаалаар хэрэгжүүлж байна. Өчигдрийн байдлаар Өргөдлийн байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй хамт агаарын бохирдлын бүсэд байрлах сургууль, цэцэрлэгүүдтэй танилцсан. Сургууль, цэцэрлэгүүд агаар цэвэршүүлэгчээр хангагдсан байна. Сургуулиас нь сурагчдыг шүүлтүүртэй маскаар хангах ажлыг эцэг, эхийнх нь дунд зохион байгуулж байгаа юм байна. Нийслэлийн боловсролын газраас мэдээлэл авсан. Өнөөдрийн байдлаар 66 анги танхимд агаар цэвэршүүлэгч дутуу байна. Энэ нь шинээр баригдсан сургууль цэцэрлэгүүдэд хангагдаагүй байна. Эмнэлэгүүдэд шаардлагатай агаар шүүгч байгаа. Гэвч 68 агаар цэвэршүүлэгч шаардлагатай байна. Энэ нь Налайхын нэгдсэн эмнэлэгт 9, ЧД-ийн нэгдсэн эмнэлэгт 6, СБД-ийн нэгдсэн эмнэлэгт 51 дутуу. СБД-ийн нэгдсэн эмнэлэг нь менежментийн гэрээгээр ажиллаж байгаа тул нийслэлээс анхаарч ажиллах болов уу.
Өнөөдрийн байдлаар 66 анги танхимд, эмнэлэгүүдэд 68 агаар цэвэршүүлэгч дутуу байна.
Агаар цэвэршүүлэгч дутуу байгаа газруудад өгөх, жирэмсэн эмэгтэйчүүдэд цайрын бэлдмэл, бага насны хүүхдүүдэд нэмэлт тэжээлийн бэлдмэл өгөх, шүүлтүүртэй маскаар хангах тооцооллыг гаргасан. Албан ёсны шийд ирээгүй байна. Ийм ажлыг ЭМЯ-ны зүгээс хийж гүйцэтгэж байна.
“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Д.Пүрэвхүү:
-Надад асуулт байна. Өнөөдөр арванхоёрдугаар сарын аравд гарчихсан, утааны улирал ид дундаа орж байна. Одоо сайддаа энэ ажлаа танилцуулахаар хэзээ танилцаад, хэзээ худалдан авалт явагдаад, хэзээ тараагдах вэ. Өвөл болно гэдгийг өнгөрсөн жилийн нэгдүгээр сард ч бид мэдэж байсан шүү дээ. Үнэхээр маскаар хангая гэж бодсон бол эртхэн хийгээд, өдийд маск нь тараагдаж байх ёстой байсан юм биш үү?
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн:
-Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд 506 сая төгрөгийн төсөв гаргаад, задаргаатай нь өгсөн. Энэ маань батлагдаагүй хасагдсан. Надад Төмөрчулуун даргад өгсөн тоонууд нь ч байна. Энэ асуудал шийдэгдээгүй. Төсөвт суугаагүй. Бас нэг зүйл хэлэхээ мартаж. Үндэсний хорооны хуралдаанаас гарсан 9-р тогтоолын 1-р заалтад манайд даатгасан заалт байгаа. ХННХ-ын дэд сайд Мөнгөнчимэг, Сангийн дэд сайд Булгантуяа, Нийслэлийн засаг дарга нарт хандан нийслэлийн ойролцоо тусгай зөвшөөрөлтэйгээр ажиллаж байгаа сувиллуудын судалгааг гаргаж, Сангийн яаманд төсвийг нь хүргүүлсэн.
УТААНЫ 1-4-Р БҮСЭД БАЙГАА ЭЭЖ, ХҮҮХДҮҮДИЙГ СУВИЛУУЛВАЛ 8,7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛТАЙ. ГЭХДЭЭ ХҮҮХДҮҮДИЙН НАС БАРАЛТ БУУРНА
НХХЯ-НЫ 5 МИНУТЫН ТАНИЛЦУУЛГА: Дэд сайд С.Мөнгөнчимэгийг орлон очсон, Нийгмийн халамжийн хэлтсийн мэргэжилтэн Майчимэгийн 5 минутын танилцуулга:
-Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны аравдугаар сарын 13-ны өдрийн тогтоолын 9-т заасан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд байгаа зорилтот бүлгийн эх хүүхдүүдийг амралт сувиллын газарт амруулах” ажлын хүрээнд бид өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаандаа үндэслээд, энэ 4 бүсэд амьдарч байгаа жирэмсэн ээжүүд, 0-5 насны хүүхэдтэй ээжүүдийн тоог гаргалаа. Мөн ЭМЯ-наас ирүүлсэн амралт сувиллын газрууд, манай НХХЯ-ны ахмадын зориулалттайгаар гэрээ байгуулан ажилладаг амралт сувиллын газрууд, олон улсын хүүхдийн Найрамдал зусланг сонгоод үнэ ханшийг судалсан. Ингэхэд том хүн буюу ээж нь хоногийн 20 мянган төгрөг, хүүхдийг 15 мянган төгрөгөөр амруулах хэлцэл, тохиролцоонд хүрч судалгаа хийсэн.
утааны бүсэд амьдарч байгаа ээж, хүүхдүүдийг амжиргаа харгалзахгүйгаар авч үзэхэд 10600 орчим жирэмсэн эх, 1-5 хүртэлх насны хүүхэдтэй 109607 эх байна.
Ингэхэд утааны бүсэд амьдарч байгаа ээж, хүүхдүүдийг амжиргаа харгалзахгүйгаар авч үзэхэд 10600 орчим жирэмсэн эх, 1-5 хүртэлх насны хүүхэдтэй 109607 эх байна. Ингээд 5 хоног амруулах судалгааг хийхэд 8,7 тэрбум төгрөгийн зардал гарч байгаа юм. 2018 оны халамжийн сангийн санхүүжилт хүрэлцэхгүй байгаа учир дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаар Сангийн яаманд албан бичиг хүргүүлсэн.
Ингэж амруулснаар хүүхдийн өвчлөл багасна, уушгины хатгалгаа, нас баралт буурна. Жирэмсэн ээжүүд хожуу үеийн хордлогод өртөх, хордлогод өртсөнөөс ургийн гажиг үүсэх байдлаас хамгаална гэж үзэж байгаа.
Үүнийг хэрэгжүүлэхэд зардлын асуудал үүсээд байгаа учир 2019 оны төсөвт тусгуулах ямар арга хэмжээ байна гэдгийг судалж байна.

Утааны бүсэд байгаа хүмүүст коктейль өгнө гэвэл 600 сая орчим төгрөгийн төсөв урьдчилсан байдлаар гаргасан.
-Надад санал байна. ЭМ-ийн даатгалаар заавал зорилтот гэхгүй бусад ээжүүд ч очиж болохгүй юу? 39242 гэсэн ээж дотор хэд нь жирэмсэн, хэд нь хүүхдүүдээ харж очих ээжүүд вэ? Хүчилтөрөгчийн коктейлийг ДЭМБ-аас судалгаа хийгээд “коктейль хүчилтөрөгч өгөх ямар ч нотолгоо байхгүй” гэж дүгнэлт гаргасан байна. Энэ асуудлаа хасвал яадаг юм бэ?
Нийгмийн халамжийн хэлтсийн мэргэжилтэн Майчимэг:
-Утааны бүсэд байгаа хүмүүст коктейль өгнө гэвэл 600 сая орчим төгрөгийн төсөв урьдчилсан байдлаар гаргасан. Коктейлийг өрхийн эмнэлэгээр дамжуулж өгөх тул манайх судалгаа хийж үзэж, тооцоо гаргасан. Бүсэд байгаа бүх ээж нарыг сувилалд хамруулъя гэвэл 1-5 насны хүүхэдтэй 110 гаруй мянган ээж, жирэмсэн нь бас 10 мянга гэхээр шаардагдах хөрөнгө их гарах байх. Жирэмсэн эхчүүд 1-р бүсэд байгаа нь 4480 нийт гээд хамруулах жирэмсэн эх нь 10 мянга байгаа. Ингээд нийт 49832 хүн гэж гарч байна.
ГАНБАЯР САЙД АЖИЛТАЙ УЧИР ЭНЭ ХУРАЛДААНД ИРЖ ЧАДААГҮЙ. ИХ СУРГУУЛИУДЫГ НҮҮЛГЭХ АЖИЛ ОЙРЫН ХУГАЦААНД ХЭРЭГЖИХ БОЛОМЖГҮЙ
БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 5 МИНУТЫН ТАНИЛЦУУЛГА: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн :
Ганбаяр сайд ажилтай тул ирж чадаагүй. Аравдугаар сарын байдлаар манай яам ерөнхий боловсролын сургуулийн 2-р улирлын амралтын хуваарийг өөрчилж, уртасгасан. 2019 онд бид зургаан шинжлэх ухааны төсөл хэрэгжүүлэх гэж байна.
- “Хүрээлэн буй орчин дахь интеровирусын тархалтын судалгааны төсөл”-ийг НЭМҮТ-ийн захиалгаар
- “Хүний үйл ажиллагааны нөлөөлөлд өндөр эрсдэлтэй голын экологийн төлөв байдлын судалгаа
- Хог хаягдлын байгаль орчинд нөлөөллийг Эрдэнэт үйлдвэрийн хог хаягдлын жишээн дээр судалгаа
- Улаанбаатар хотын хөрсний бохирдол дахь хүнд металлын агууламжийн судалгааг МУИС-ийн баг
- Агаарын нарийн ширхэгт тоосонцрын шинж чанарт хийх судалгааг мөн МУИС-ийн баг
- Байгаль орчны яамны захиалгаар “Орчны цахилгаан соронзон долгионы бохирдлын төлөв байдлын судалгаа”-г хийж байна.
Эдгээр судалгааны тал нь 2019 онд, тал нь 2020 онд дуусахаар байгаа. Мөн Герман монголын хамтарсан сургууль дээр гэрийн яндангийн коллекцын туршилт амжилттай хэрэгжсэн. 2019 оны эхний улиралдаа багтаан үр дүнгээ мэдээлэхээр ярьж байгаа. Энэ нь утаанд агуулагдах тоосонцрыг 20квт орчмын хүчдэлтэй саармагжуулагч электродоор яндангийн шүүлтүүр хийх төсөл юм.
Хурал даргалагч Н.Цэрэнбат: БСШУСЯ-ны мэдээлэлтэй холбоотой асуух зүйл байна уу?
“Утааны эсрэг ээж, аавууд” Ц.Пүрэвхүү:
Танай Ганбаяр дэд сайд яагаад хуралдаа ирээгүй юм бэ? Их сургуулиудыг нүүлгэх ажил чинь ямар ахиц дэвшилтэй явж байгаа вэ? Хүүхдүүдэд маск зүүх талаар эрүүл мэндийн боловсролынх нь цагт хичээл орно гэж байсан. Хэдэн цагийн хөтөлбөр орсон, хэдэн хүүхэд хамрагдсан бэ?
БСШУСЯ-ны мэргэжилтэн:
Их сургуулиудыг нүүлгэх төсөв 20 тэрбум доллар. Энэ нь манай улсын ДНБ-ээс давсан тоо.
-Ганбаяр сайд ажилтай гэсэн учир би орлож хуралд сууж байна. Их сургуулиудыг нүүлгэх асуудал нь үндэсний хэмжээний том төсөл учир төсөв мөнгөний асуудалтай. Хөрөнгө оруулалт нь шийдэгдэхгүй байгаа. Анагаах ухааны их сургуулийн салбар, эмнэлэгтэй цогцолбор БЗД-т нээлтээ хийсэн. Гэхдээ энэ ч бас олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжсэн. Ойрын хугацаанд хэрэгжих төсвийн боломжгүй, том үндэсний хэмжээний төсөл. Маскны тухайд өнөөдөр надад өгсөн мэдээлэл алга. Би тодруулаад албан бичгээр хүргүүлье.

-Төсөв нь хэд юм бол. Та бүхэн төсвөө бүрдүүлэхийн тулд ямар хүчин чармайлт гаргаж, яаж ажилласан бэ?
БСШУСЯ-ны мэргэжилтэн:
-Төсөв нь анхны байдлаар 20 тэрбум доллар. Өөрөөр хэлбэл, манай улсын нэг жилийн ДНБ-ээс давсан төсөв. Бүтээн байгуулалт нь л гэхэд арваад жилийн ажил болохоор төлөвлөгөө нь гарсан. Энэ шинэ ажил биш, жил бүр л танилцуулагдаад явдаг.

-Та нар ямар ажил хийсэн бэ?
БСШУСЯ-ны мэргэжилтэн:
-Энэ дээр шинээр хийгдсэн ажил бол байхгүй. Тухай тухайн үеийн төсвийн санал дээрээ тусгуулаад явж байгаа.

-Гадны байгууллагуудаас гуйсан, эсвэл одоо байгаа барилгуудаа зарах гэх мэт хувилбарууд яригдсан уу?
БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат:
том дүнгээрээ бол Улаанбаатар хотын дагуул хотыг бий болгож байж энэ түгжрэл, агаарын бохирдлыг шийднэ гэдэг дээр санал нэгдэж, Засгийн газар ажиллаж байгаа.
-Би хариулъя. Засгийн газраас ажлын хэсэг гарсан, би ахалж байгаа. Үүнтэй холбоотой долоон төрийн өмчийн сургууль, гурван хувийн сургуулийн удирдлагатай уулзсан. Гурван зүйл дээр бид тогтох ёстой. Нэгдүгээрт, Багануурт кампус гэдгээрээ явах юм уу гэдэг санал дээрээ эцэслэх. Нэг бол болиод Налайх, Майдар гээд байгаа бүс рүү шилжих эсэх албан ёсны шийдвэр гарах ёстой болоод байна. Бидэн дээр байгаа төслүүд нь өөр өөр он цагийн, өөр өөр газар хийнэ гэсэн дандаа зөрүүтэй мэдээлэлтэй. Ирэх оны эхний улиралдаа багтаад аль төслөө цаашид авч явах вэ гэдэг дээрээ тогтох саналыг Ерөнхийлөгч рүү оруулахаар Боловсролын сайдтай ярьсан. Яагаад энэ төсөл явдаггүй вэ гэхээр нэгдсэн байдлаар шаардлагатай төслийн санхүүжилтийг хэн гаргах вэ гэдэг дээр очоод унадаг. Багануур дээр бариулах бол шаардлагатай дэд бүтцийг нь хэн хийх вэ гэдэг дээр гацдаг. Бүгд тус тусдаа ТЭЗҮ-тэй. Шинэ нисэх буудлын ойролцоо нүүлгэе гэхээр дахиад л дэд бүтэц. Цахилгаан, ус гээд хэн шийдэх вэ гэдэг нь тодорхойгүй. Одоо инженер техникийн ажлын хэсэг гаргаад, тэр ажлын хэсэг бүх шинэ төлөвлөлттэй дэд бүтцийнх нь тооцоог хийнэ. Нэг тооцоотой, нэг төсөлтэй болж байж л нүүх эсэх асуудал яригдана. Хувийн хэвшлийнхэн бол та нар урьдчилаад газраа тохироод явах юм бол бид очиж ажиллах боломжтой гэж байгаа юм. Төрийн өмчийн их сургуулиуд ч одоо байгаа барилгаа барьцаалаад нүүгээд очих боломжтой гээд байна. Дараагийн удаад нүүсэн багш ажилчдын гэр бүлийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуудал бий. Дөрөв, таван салбарын асуудал учир шийдэхэд үнэхээр хүнд юм билээ. Нийтлэг том дүнгээрээ бол Улаанбаатар хотын дагуул хотыг бий болгож байж энэ түгжрэл, агаарын бохирдлыг шийднэ гэдэг дээр санал нэгдэж, Засгийн газар ажиллаж байгаа.
Зам тээврийн яам, дэд сайд Л.Халтар:
-Их дээд сургуулийг би эрдэмтдийн цөм, судалгааны гол газар гэж ойлгодог. Танай яамнаас эрдэмтдийн дунд судалгаа хийх чиглэл өгч байна уу. Ядаж гэр хорооллын утааны асуудлыг яаж бууруулах тал дээр үндэсний хэмжээнд эрдэмтэд хэрхэн ажиллах талаар та бүхэн чиглэл өгч байна уу?
БСШУСЯ-ны мэргэжилтэн:
-Эрдэмтэд судалгаа хийгээд санал гаргасан. 1-рт, гэрийн бүрээс, байшингийн дулаалгын асуудлыг шийдэх ёстой. 2-рт, цахилгааны зардлыг бууруулах замаар шөнийн цахилгааны тарифыг ашиглах ёстой юм гэсэн. Шөнийн тарифыг хэрхэн ашиглах талаар баг гарч ажиллаад, 2017 оноос амжилттай хэрэгжиж байна.
ТОМ ОВРЫН АВТОБУСНУУДАД ШҮҮЛТҮҮР ТАВИХАД 530 ОРЧИМ САЯ ИЕН, ТӨМӨР ЗАМЫН 250 ВАГОНД ШҮҮЛТҮҮР ТАВИХАД 3,1 ТЭРБУМ ТӨГРӨГ. АЛЬ НЭГИЙГ НЬ ШИЙДЭЭД ӨГӨӨЧ
ЗАМ ТЭЭВЭР, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ 5 МИНУТЫН ТАНИЛЦУУЛГА. Дэд сайд Л. Халтар:
-2018.10.13-нд болсон хуралдаанаас гарсан тогтоолын 8-р заалтан дээр нийслэлийн засаг дарга болон надад чиглэл өгсөн. Засгийн газрын хуралд асуудал оруулахаар. Үүний дагуу манай яамнаас нийслэлийн захирагчид саналаа явуулсан, хариу ирээгүй байна. Батбаясгалан дарга байгаа болохоор энэ дээр анхаарна биз.
Жайка төрийн өмчит компанийн автобусанд л тавина, хувийн өмчит компанийхад тавихгүй гэсэн.
Өнөөдрийн хувьд гурван чиглэлээр товч танилцуулга хийнэ. Зам тээврийн хөгжлийн яам орчны бохирдлыг бууруулах 3 чиглэлээр анхаарч, ажиллаж байна. Улаанбаатар хотод явж байгаа 1200 орчим хувь, хувьсгалын том оврын автобус, автомашин нийлээд агаарын бохирдлын 10 хувийг гаргадаг. Энэ автобусны утааг бууруулах чиглэлээр хоёр цахилгаан автобус үйлдвэрлэсэн. 11 сарын 20-ны байдлаар үйлдвэрлэгчээс хүлээж авсан. Сайн нь, монголчууд өөрсдөө ийм автобус үйлдвэрлэж байгаа нь маш сайн. Сайны хажуугаар саар байгааг ойлгож байна. Дутагдалтай олон юм бий. Өмнө нь цөөнгүй автобус тэр компани хийсэн юм билээ. Зарим газар сэлбэг нь олдохгүй байна, явахгүй байна гэдэг асуудал байдаг. Гэхдээ ямар ч байсан дөрвөн дугуй нь өнхрөөд явдаг, утаа хаядаггүй ийм зүйлийг монголын үндэсний үйлдвэрлэгчид хийсэн. Цаашлаад Монгол Улсын Засгийн газар ийм автобус хийдэг үйлдвэрүүдэд хүсэлт тавиад энийг яаж сайжруулах вэ гэдгийг бид бодох ёстой. Цаашдаа жилд үсрээд 100 автобус хийнэ гээд бодоход л 12-13 жил. Энэ үйлдвэр бол машины дугуй шиг эргэж болох сайн талтай. Тиймээс Үндэсний хорооноос дэмжвэл сайн байна. Том оврын автобуснаас гарч байгаа утааг шүүх шүүлтүүрийн хувьд Жайкатай хийсэн төсөл амжилттай хэрэгжээд дууссан. 25 автобусанд шүүлтүүр тавьж, судалгаа хийж, Жайка материалаа бидэнд хүлээлгэж өгсөн. Автобуснаас гарч байгаа утааг 97 хувиар бууруулж байна. Цаашаа яагаад явахгүй байна вэ гэдэг асуудал үүснэ. Жайка төрийн өмчит компанийн автобусанд л тавина, хувийн өмчит компанийхад тавихгүй гэсэн. Гэтэл 1200 орчим автобусны 350 нь төрийн өмчит. Үлдсэн нь хувийн хэвшлийнх. Тэгээд гацсан. Япончуудын зүгээс “1200 автобусны 350-д нь тавиад энэ асуудал бүрэн шийдэгдэж чадахгүй юм байна” гэсэн. Яах вэ гэхээр та нар наадхаа Японы ЭСЯ, Жайка-д саналаа хүчтэйхэн тавиад, шаардлагатай гэдгээ батлаатх гэсэн.
Төмөр замын зорчигч тээврийн тариф нь алдагдалтай учир жилдээ 25 тэрбум төгрөгийн алдагдал гардаг.
Дараагийн асуудал нь, БГД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар төмөр зам-ын зорчигчийн вагон депо, 250 вагонтой бий. Утаа нь ихэссэн. Аравдугаар хорооллынхон “та нар вагоноо авахгүй бол утаа гараад байна” гэсэн. Ангар бариад халаагаад, вагонуудаа байршуулъя гэх нэг хувилбар байна. Эсвэл вагонууддаа цахилгаан халаалт хийе, дэд станц байгуулаад гэх. Гуравдугаарт энэ япон шүүлтүүр. Эхний хоёрыг хийхэд 30 гаруй тэрбум төгрөг шаардагдах учир Улаанбаатар Төмөр зам хийж чадахгүй. Арга буюу шүүлтүүр суурилуулсан. Нэг нь 14 сая төгрөг. Дахиад л үглэдэг юмаа хэлэхээс. Төмөр замын зорчигч тээврийн тариф нь алдагдалтай учир жилдээ 25 тэрбум төгрөгийн алдагдал гардаг. Энэ жил түлшний үнэ өссөн болохоор энэ алдагдал 28 тэрбумд хүрнэ. Үндэсний хороо нь шүүлтүүр тавих мөнгө баталж өгдөггүй. Нийслэлд бид хүсэлт тавьсан. Тэндээс 10 вагонд тавих 140 сая төгрөг шийдэж өгсөн. Нийслэл ингэж байхад манайх зүгээр байж болохгүй гэж би шахаж байгаад Төмөр замаас дахин 140 сая төгрөг гаргуулсан. Ингээд сонгон шалгаруулалт тендэр гэсээр байгаад саяхан Японы компани шалгарсан. Катализатороо америкт хийлгэдэг юм байна. Тэгсэн нөгөө талаас 20 ширхгийг гаргахгүй, хамгийн бага нь 100 гэжээ. Тэгээд японы компани 100-г захиалсан. Одоо 80-ыг нь яахыг мэдэхгүй байна. Ингээд ямар ч байсан энэ ажил нааштай явж байна. Энэ өвлийн улиралдаа сайхан болчихно гэж хэлэхгүй. Хоёрдугаар сарын сүүлээр утаа буурах үед тавина. Ирэх онд гайгүй болох болов уу.
Цаашдаа 2019.4.15-наас шүүлтүүр тавих шаардлага тавьж, хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргахаар байгаа.
Том болон дунд оврын нийт 6000 орчим автомашин байнгын тээвэр хийдэг. Үүний утааг яаж бууруулах вэ гэдэг дээр америкийн нэг компанитай ярьсан ч, тодорхой ойлголцолд хүрч чадахгүй байна. Тэр нөхдүүд олон улсын төсөл болгоод оруулаад ирвэл бид тэврээд авалгүй яахав. Шууд төсвөөс мөнгө гэхээр том дүн гарч байгаа учир асуудал хүндхэн байна. Цаашдаа 2019.4.15-наас шүүлтүүр тавих шаардлага тавьж, хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргахаар байгаа. Гэхдээ ийм шийдвэр гаргалаа гэхэд газар дээрээ хэрэгжих магадлал бага. Яагаад гэхээр бид тэр хүмүүст шүүлтүүрийг нь “май” гээд авч ирээгүй тул жолооч нар авах гээд ороод ирэхэд хэцүү болчихож байгаа юм.
Эцэст нь, том оврын автобуснуудад шүүлтүүр тавихад 530 орчим сая иен, төмөр замын 250 вагон дээр 3,1 тэрбум төгрөг байна. Эдгээрийн аль нэгийг зориг гаргаад манай Үндэсний хороо шийдчих юмсан. Н.Цэрэнбат сайд байна, Х.Булгантуяа сайд байна.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал:
Би энэ хувийн компанид улсын төсвөөс мөнгө гаргана гээд байгааг чинь ерөөсөө ойлгохгүй юм.
-Би энэ хувийн компанид улсын төсвөөс мөнгө гаргана гээд байгааг чинь ерөөсөө ойлгохгүй юм. Одоо энийгээ боливол яасан юм бэ. Наад хувийн компани чинь автобус оруулж ирээд ашиг хийж байгаа биз дээ? Ашиг сонирхлын зөрчил харагдаад байна. Хятад улсын Бээжин хот 2030 он гэхэд цахилгаан машин 50% болох гэж байна. Бид гэтэл яагаад зөвхөн автобуснуудаа цахилгаан эсвэл шинэ болгочихож яагаад чаддаггүй юм бэ. Та нар энэ дээрээ яагаад ажилладаггүй юм бэ? Бодлогын том өөрчлөлт хий л дээ. Хэдэн шүүлтүүр л яриад байх юм. Хувийн компанийн юмыг сольж өгнө ч гэх шиг. Ингэж яриад суугаад байвал бид бүтэхгүй ээ. Утаанаас хэзээ ч салахгүй. Бодитой хандмаар байна аа.
Дэд сайд Л. Халтар:
-Автобусыг манай яам мэддэггүй юм аа. Нийслэл мэддэг. Харин энэ дээр яам дэмжлэг үзүүлж байгаа юм. Хэрэв Үндэсний хорооноос энэ автобуснуудыг цахилгаан болгоно гэдэг шаардлагыг тавьбал нийслэл гэрээтэй ажилладаг компаниуддаа хэлчихэж болно.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал:
-Оруулж ирж байгаа автобуснууддаа шаардлагаа тавимаар байна. Хуучин юмнууд оруулж ирчихээд шүүлтүүр яриад суугаад байхыгаа болимоор байна.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа:
-Би Бадрал генералтай санал нэг байна. Эндээс бид ямар ч тооцоо судалгаагүй шийдвэр гарга гэж хэлэхэд хэцүү. Бодлогын шийдвэр Зам тээврийн яамнаас гардаг гэж би ойлгож байна. Автобус 1700 орчим байдгаас өдөр бүр 1500 нь үйлчилгээнд гардгийн 500 нь төрийн өмчийнх гэж би ойлгосон. Автобус компаниудад нийслэл жил бүр 70 тэрбум төгрөгийн татаас өгдөг. Улаанбаатар төмөр зам ч гэсэн Орос Монголын хамтарсан төрийн өмчит хувьцаат компани. Гэтэл яагаад шүүлтүүр тавихын тулд улсын төсвөөс мөнгө гаргах юм бэ. Яагаад гэвэл бид Улаанбаатар төмөр зам компаниас татвар, ногдол аль алиныг нь авдаггүй. Ийм нөхцөл байдалд яахаараа Монгол Улсын сайн сайхны төлөө энэ компани өөрсдөө шүүлтүүр аваад тавьчихаж чаддаггүй юм. Автобусны шүүлтүүр нэг нь 20 гаруй сая төгрөг юм билээ. Тэгээд та бүхэн 1500-аар үржүүлээд бодоод үз дээ.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал:
Гаалийн татварын асуудал дээр Сангийн яамнаас арга хэмжээ авахгүй бол урт хугацаандаа бид хогийн сав болж дууслаа. Том оврын автобуснууд дээр том бодлого баримаар байна. Тавдугаар сарын 1-нээс шүүлтүүр тавиагүй бол явуулахгүй гэдэг бодлогоо Мэргэжлийн хяналтын байгууллага хүчээр хэрэгжүүлмээр байна. Одооноос сануулгаа өгч байх хэрэгтэй шд.
БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат:
Манай хороо бол ойрын хугацаанд ямар арга хэмжээ авч, иргэдийн эрүүл мэндэд учрах хохирлыг багасгах вэ гэдэг дээр анхаарч ажиллана. Урт хугацааны асуудлыг бол Засгийн газар анхааран ажиллаж байгаа.
ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАВАЛ НИЙГЭМД ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ ҮҮСЭХ, ЭЛДЭВ ХЯЗГААРЛАЛТУУД БИЙ БОЛОХ ГЭЭД ДАГАЛДАХ СӨРӨГ АСУУДАЛ ОЛОН
ОБЕГ-ЫН 5 МИНУТЫН ТАНИЛЦУУЛГА:
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал:
Салбарын хувьд бид Улаанбаатар хотод байсан 4 уурын зуухны үйл ажиллагааг бүрэн зогсоож, төвлөрсөн болон төвийн шугамд холбосон. Одоо 2 үлдсэн. 2019 онд шийднэ. Ингээд Онцгой байдлын алба УБ хотод ямар нэгэн яндангаас утаа гаргахгүй болж байгаа.
Цахилгаан халаагууртай холбоотой янз бүрийн утас хэрэглэж, иргэд амь насаа хүртэл алдах тохиолдол байна. 2018 он гараад нийт 73 хүн гэртээ шатаж амь насаа алдсан. Үүний 50 орчим хувь нь Улаанбаатар хотод. Тийм учир Нийслэлийн онцгой байдлын газраас хамгийн олон хүн амтай СХД, БЗД-үүдэд ажиллалаа. 6514 өрхөд ажиллан, зөвлөмж өглөө.
Улаанбаатар хотод 367 түлээ нүүрс зардаг амбаар байдаг юм байна. Үүний 89 нь пийшинд нүүрс түлдэг. Цахилгаан халаагуур ашигладаг нь 26, шингэрүүлсэн хий ашигладаг нь 17 байна.
Нийслэлээс малтай айлуудыг нүүлгэх маш том ажлыг эхлүүлсэн. 2019 онд малгүй бүсийнээ талбайг тэлэхээр ажиллаж байна.

-Онц байдал зарлаж яагаад болохгүй байгаа юм бол оо?
-Сүүлийн хоёр жил шахам яригдаж байна. Энэ асуудал Онц байдлын тухай хууль дээр заасан байдаг. Онцгой байдлыг дайн байлдаан, том хэмжээний гамшгийн үеэр зарладаг. Өнөөдрийн нөхцөлд онц байдал зарлах боломжгүй.

-Гамшиг гээд үзвэл ямар хэмжээнд ажиллах ёстой юм бэ, униараа гамшиг гэж үзэж болохгүй юу?
-Униар бол өөр.

-Одоогийн нөхцөл та нарын хэнд нь ч гамшиг биш үү? Яагаад инээгээд байгаа юм бэ, дэд сайд нар аа? Та нарт инээдтэй байна уу?
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал:
-Гамшгийн хэмжээнд хүрсэн гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа Онц байдлын тухай хуулиар онц байдал зарлах боломж байхгүй.
-Онц байдал зарлаж болохгүй юм байж. Тэгвэл гамшиг гэж зарлах боломжийг хуулиараа олгож болохгүй юу?
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:
-Бид онц байдал, гамшиг гэж зарлаад ажиллаж болно. Гэхдээ энийг дагаад хийгдэх хүчин чадал нь хэцүү. Хаашаа нүүлгэн шилжүүлэх вэ гээд дагалдах хүндрэлүүд их. Түүнээс биш ард иргэддээ таалагдах гээд хурдхан гамшиг гээд зарлавал зарлана. Гэхдээ гарах үр дүн, цаг хугацаатайгаа уялдуулах ёстой.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал:
-Онц байдал зарлалаа гэхэд зарим тохиолдолд буудах эрх чөлөө хүртэл нээлттэй болдог. Онц байдлын хажуугаар хулгай, хүчирхийлэл гээд олон сөрөг байдал гардаг. Онц байдал зарласан тохиолдолд нийгмийн бүх үйлчилгээ хязгаарлалтад ордог. Гудамжаар явахыг хүртэл заана. Өөрсдөө ч гэсэн ийм хязгаарлалтад орно. Тийм болохоор онц байдал зарлалаа гэвэл өөрсдийнхөө хэвийн амьдралыг л алдана.
Гамшиг гэдгээ хүлээн зөвшөөрчихвөл ядаж л та нарын хийж чадахгүй байгаа юмыг гадны улс орнуудаас гуймаар байна

-Заавал тэрийг хүсээд байгаа юм биш ээ. Гамшиг гэдгээ хүлээн зөвшөөрчихвөл ядаж л та нарын хийж чадахгүй байгаа юмыг гадны улс орнуудаас гуймаар байна. Улаан загалмайн нийгэмлэг ядаж л маск үнэгүй өгнө шдээ.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:
-Бид төсөвтөө энэ чиглэлээр гаргана гээд баталчихсан юм. Төсвийн тодотгол хэлэлцэх үед 2019 оны төсөв ярьж байх үед ЭМЯ, Төмөр зам зэргээр мэдээлэл ирээд 2019 оны төсөвт өргөн барьсан юм. Одоо төсөвтэй холбоотой зүйл ярина. Би өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийн төлөө бусад хууль журмыг өөрчилж, шахаж болохгүй. Нэр томъё, тоо хэмжээ, ойлголтын зөрүү байна. Дараагийнх руугаа оръё.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал:
-Надад тодруулах зүйл байна. Пүрэвхүүгийн асуугаад байгаа сувиллын асуудлыг бид хоёр жил ярилаа. Бидэнд боломж байхгүй биш байгаа. Төрийн байгууллагууд бүгдээрээ л сувилалтай. Надад гэхэд л 100 ортой сувилал байж л байна. Мөнгө төгрөгийг нь шийдэж өгнө гэвэл хүүхдүүдийг нь хүлээгээд авъя. Монголын нэг ч гэсэн хүүхэд эрүүл байвал хамаа алга. Тэгвэл бид 200 хүүхдийн асуудлыг шийдэж өгч болно. Ийм байдлаар олон байгууллагынхаа хүчийг ашиглая л даа. Оруулж ирээд л 7-8 тэрбум төгрөг яриад байхаар яаж бүтэх юм бэ. Дотоод нөөц бололцоогоо ярья л даа.

-Дарга нар аа, та нар миний асуултад хариулсангүй шдээ. Яг ямар горим руу бид шилжих ёстой юм бэ. Яагаад маск тараагаад өгчихөж болохгүй байгаа юм бэ. Хүмүүс Лондон шиг 12 мянгуулаа үхэхээр нь гамшиг гэх гээд байгаа юм уу? Халаалтын тендэр буцсаны 560 сая төгрөг байгаа шүү дээ. Монгол Улсад хүүхдүүдэд тараачих маскны 560 сая төгрөг алга уу, Булгантуяа сайд аа? Яагаад бид аль тавдугаар сард хорооны хурал дээр гуйсан сувиллын асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа юм бэ? Та нарын гуравхан ЖДҮ-чдийн мөнгө 9 тэрбум биз дээ? Үндэсний хорооны гишүүд ээ, сайдын чинь санал болгосон төсөл унаж байхад яагаад та нар нэг нь ч дуугарч болоогүй юм бэ? Тэр чинь хэчнээн шүүмжлүүлсэн ч гэсэн энэ өвөлдөө утааг бууруулахад хувь нэмрээ оруулахаар л байсан шүү дээ.
ДЭД СТАНЦЫГ БАРИХ АЖЛЫН ТӨСВИЙН МӨНГИЙГ ОН ГАРАНГУУТ ШИЙДЭЖ ӨГӨӨЧ
НЗДТГ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ Ж.БАТБАЯСГАЛАНГИЙН 5 минутын танилцуулга:
Эрчим хүчний яаман дээр хэрэгжиж байгаа Хүчит шонхор дэд станцын барилгын ажлыг эхлүүлэхийн тулд тэнд байгаа шарилын асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх үүргийг түрүүний хурлын тогтоолоор шийдсэн. УБ хотын захирагчийн ажлын алба, Ерөнхий менежер Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг шуурхай ажилласан. Энэ байршилд 880 шарил байгаа. Энэ асуудлыг шийдэх нь 2019 оны төсөвт батлагдсан тул он гарангуут хөрөнгийн асуудал шийдэх байх.
Манай УБ хотын хамгийн их эрчим хүчний уналттай бүс нутгийн аюулгүй байдал бүрэн шийдэгдэх, тойрог үүсэх юм.
Хамгийн чухал асуудал нь бүтэн тойргийн эрчим хүчний асуудлыг шийднэ. Манай УБ хотын хамгийн их эрчим хүчний уналттай бүс нутгийн аюулгүй байдал бүрэн шийдэгдэх, тойрог үүсэх юм. Энэ жилийн хөрөнгө оруулалттай нийлээд 40 гаруй мянган айл өрх хүчдэлийн уналтгүй болно. Хоёрдугаарт, зөвхөн айл өрхийн асуудлаас гадна УБ хотын эрчим хүчний аюулгүй байдал бүрэн шийдэгдэх юм. Энэ асуудал шийдэгдсэний дараа хөрөнгө оруулалтдаа тааруулж хамгийн дээд түвшинд хүргэх вэ гэдэг асуудал байна. Тийм учир Үндэсний хорооны даргад төсвөө хамгийн түрүүнд энэ асуудлыг шийдэж өгөх хүсэлт тавьж байна.
Мэдээлэл сурталчилгааны ажлыг албан ёсоор хийх чиглэлийг бүх гишүүдэд үүрэг болгосон. Манай нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, Мэргэжлийн хяналтын газар, ТББ-уудтай хамтран маш олон сургалт, сурталчилгаа мэдээлэл хийгдсэн.
Чингэлтэй дүүрэг өөрийн нөөц бололцоогоо ашиглан мэдээллийн төв байгуулсан. Энэ нээгдсэнээс хойш орчны бохирдолтой тэмцэхэд зөвхөн төрийн байгууллагуудад түшиглэж хийхэд үнэхээр хязгаарлагдмал байгаа юм. Тийм учир иргэдтэйгээ хамтарч ажиллахад харьцангуй бага зардал гарах юм байна.
Манай Агаарын бохирдлыг бууруулах газар туршилтын ажил хийгээд эхэлсэн.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал:
-Сайжруулсан түлшний үр дүнг шалгах богино хугацааны туршилтыг эхлүүлнэ. Төслийн зорилго нь сайжруулсан түлш болон түүхий нүүрсний хэрэглээ агаарын чанарт хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох. Туршилтын үргэлжлэх хугацаа нь хоёр долоо хоног. Эхний долоо хоногт түүхий нүүрс хэрэглэж байхад агаарын чанар ямар байна, дараагийн долоо хоногт сайжруулсан түлш хэрэглэсэн үед агаарын чанар ямар байна вэ гэдгийг тодорхойлно. Төслийн байршил Морингийн даваа орчмыг сонгосон. Яагаад гэвэл гэр хорооллын төвлөрсөн хэсгээс алслагдмал.
Тиймээс бид сайжруулсан түлшн 15 кг хэрэгтэй гэж үзээд, 572 өрхийнхөө 7 хоног гэвэл 60 тонн түлш шаардлагатай болж байна.
Энэ нь орчны агаарын чанарт нөлөөлөх гэр хорооллын нөлөөлөл бага байх юм. Нийт 572 өрхийг сонгосон. Агаарын чанарын явуулын станцаар хэмжилт хийнэ. Үндсэн гурван үзүүлэлтээр хүхрийн давхар исэл, РМ2,5 тоосонцор, РМ10 тоосонцор. Нэг өрх 3 тонн түлш нэг жилд хэрэглэж байна. Тэгэхээр хүйтний улирлаа 7 сар гэж үзвэл ойролцоогоор нэг өрх 14 кг-ийг нэг өдөрт хэрэглэж байна. Тиймээс бид сайжруулсан түлшн 15 кг хэрэгтэй гэж үзээд, 572 өрхийнхөө 7 хоног гэвэл 60 тонн түлш шаардлагатай болж байна. Айл өрхүүддээ үнэ төлбөргүй өгөөд туршилтаа хийнэ. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг бас хийнэ. Мөн хяналтын нэгж байгаа. Санхүүжилтэнд 13 орчим сая төгрөг шаардлагатай гэдэг тооцооллыг гаргасан. Туршилт арванхоёрдугаар сарын 17-ноос эхэлнэ.
Сайжруулсан түлшний 11 компанийн нэгдлийг /МШТҮН/ төлөөлж байна. Баярсайхан:
Одоогийн бодит байдал бол бид цаг хугацаа их алдсан. Уг нь тавдугаар сараас эхэлсэн яриа байна. Яамны хэмжээнд зөв ойлголцоод нөхцөл байдал аятайхан байсан бол бид 100 гаруй мянган тонныг стандарт хангасан шахмал түлшээр хангана гэсэн тооцоотой байсан боловч үл ойлголцсон асуудлуудаас болоод ямар нэгэн гэрээ хийгдээгүй. Өнгөрсөн 7 хоногт шахмал түлшний 7 компани гэрээгээ албан ёсоор байгуулаад, ажлаа төлөвлөлөө. Хугацаа их алдсан. Айлууд нүүрсээ авчихсан байна. Шахмал түлшийг ганц нэг шуудайгаар нь сонирхох журмаар авах байдал үүсч байна. Бид хороо хороогоо хариуцан авч, найман хороог хувааж авсан. Эхний байдлаар борлуулалт сайн байгаа боловч их хэмжээгээр борлогдохгүй байна. Тиймээс цагаан сарын дараа сайжруулсан түлш их хэмжээгээр хураагдах нь байна. Тийм учир хот, яамны хэмжээнд үлдэгдэл борлогдохгүй түлш гарвал нөөцийн агуулахад хурааж авах тухай үүрэг өгвөл сайн байна гэж хэлмээр байна.
Айл өрхүүдийг сайжруулсан түлшний хэрэглээнд сургах ажлыг түлхүү хиймээр байна. Хэрэглэж үзээгүй байж муулах, элдвээр хэлэх асуудалтай. Тэгэхээр сайн хэрэглүүлж л сургамаар байна.

-Тавдугаар сард өгөх байсан нүүрс яагаад гацсан юм бэ? Хэн гэрээг чинь хийгээгүй юм? Хэн гацаасан юм бэ? Энэ жилийн хувьд агаарын бохирдлоор хийх ганц дорвитой ажил нь 80 мянган тонн сайжруулсан түлшээр хангах л байсан биз дээ? Гэтэл яагаад ганц төлөвлөсөн ажил нь гацчихав аа?
-АХБ “мөнгийг чинь Сангийн яам руу шилжүүлсэн” гэх хальт мэдээлэл гарсан. Дараа нь түгээлтээ яах вэ гэтэл “түгээлтийг чинь бид хариуцахгүй, БОАЖЯ-ндаа ханд” гэсэн. Цаг алдсан шалтгаан нь, эхлээд стандартаа баталгаажуулъя гэж нэг цаг алдсан. Дараа нь Сангийн яаман дээр төсөв байхгүй гэж бас алдсан. Дараа нь тээврээ яах вэ, бид хийх үү гэтэл “та нар байж бай, улсын компани хийнэ” гэж цаг алдуулсан. Эргээд Үндэсний хороо руугаа хандсан. Гэх мэтээр болсоор байгаад л түрүү долоо хоногт гарын үсэг зурсан.

-Гамшиг гэж зарлахгүй болохоор ингэж хандаж байгаа байхгүй юу. Одоо тэгээд хэн нь ч хариуцлага хүлээхгүй юм уу?
Ерөнхий сайдын зөвлөх Алтангэрэл:
-Ерөнхий сайд тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрс хориглох захирамж гаргасан. Оронд нь юу түлэх вэ гэдэг асуудал ноднингоос ажилласан. Түрүүнд нь сайжруулсан түлш үйлдвэрлэх асуудал унасан. Шалтгаан нь хүн бүр дур дураараа өөр өөрийн түүхий эдээр хийсэн. Ингээд нэгнийгээ татаж унагасан. Эндээс бид түүхий нүүрсний үнэнээс ихгүй байх, сайжруулсан түлш нь сайн чанартай байх хоёр үндсэн шалгуурыг тавьсны үндсэн дээр Тавантолгойн нэг удаа угаагдсан эрчим хүчний баяжуулсан нүүрсийг үндсэн түүхий эдээ болгосон. Ноднингийн түүхий нүүрсний дундаж үнэ нь 150 мянган төгрөг байсан бол үүний дотор багтаах юм.
Гарч болох эрсдэл нь хуурамч түлш гарч болзошгүй. Бид энэ дээр хатуу хяналт тавьж, нийтийн эрх ашгийн төлөө захиргаадалтын аргууд ч хэрэглэнэ.
Ингээд хийвэл бид лабораторийн шинжилгээгээр олон төрлийн бохирдлыг 30-70 хувиар буруулна гэдгийг арванхоёрдугаар сарын 5-нд баталсан. Ингээд бид нэгдсэн нэг жороор явах юм бол нэг төрлийн түлш гарна. Ийм л шийдэл гарсан. Үүний дагуу явна. Өөр арга байхгүй. Үүнийг дагаад сөрөг юмнууд гарна. Тавантолгойгоос наашаа тээвэрлэхэд тээврийн зардал нэлээд өндөр гарч байгаа. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөгт нөлөөлж байгаа ганц зүйл нь энэ. Хувийн байгууллагууд үүнийг даахад хэцүү байгаа. Үүнийг жичдээ ярих байх. Ашиглалтад орсон үйлдвэр маань жилдээ 200 мянган тонныг үйлдвэрлэх чадалтай. Тавдугаар сарын 1-нээс 600-800 мянган тоннын хүчин чадалтай болно. Гарч болох эрсдэл нь хуурамч түлш гарч болзошгүй. Налайхын амууд дээр гарч байгаа түүхий нүүрс зарах нь Улаанбаатар руу л явна. Энэ дээр та бүхэн анхаараарай. Бид энэ дээр хатуу хяналт тавьж, нийтийн эрх ашгийн төлөө захиргаадалтын аргууд ч хэрэглэнэ.
Салбар салбараараа төлөвлөгөөнүүд гаргаарай.
БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат:
-80 мянган тонн түлшний тухайд бид тавдугаар сараас хойш ажилласан. Төрийн банканд бид мөнгийг нь шилжүүлээд, “та нар компаниудад зээл гаргаж ажиллах юм” гэдэг шаардлагыг тавьсан. Гэтэл Банкны тухай хууль дээрээ төсвийн мөнгийг банкинд байршуулаад, банк дамжуулж өгөх боломжгүй болсон. Тэгвэл тендэр зарлая гэтэл үнийн хөнгөлөлтөд үзүүлж байгаа дэмжлэг болохоос төр орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдаж авах шиг тендэр зарлаж болохгүй гэсэн. Ер нь би сайд болсноосоо хойшх нэг жилийн хугацаанд би бүх зүйл дээр тушигдаж байна. Хуулийн зүйл заалтынхаа дагуу л ажиллах учир хуулийн хайчинд орж байна. Ер нь цаашдаа нэг л стандартаар, нэг л жороор, нэг л төрлийн сайжруулсан түлш хийеээ л гэсэн. Тэгэхгүй өөр өөр зүйл яриад байж болохгүй юм.