Yahoo Finance сайт Walmart сүлжээ дэлгүүр түргэн хоол бэлтгэдэг робот туслагчийг туршиж байгаа тухай мэдээлжээ. Хэрэв туршилт амжилттай болбол Flippy нэртэй тэдгээр роботууд Walmart сүлжээ дэлгүүрийн түргэн хоолны цэгүүдэд ажиллах юм.
Flippy нь бургерийн мах, тахианы мөч шарах зэрэг үйлдэл хийж чаддаг бөгөөд ийм үйлдэл хийдэг дэлхийн анхны бүрэн автомат робот аж.
Өнгөрсөн 3-р сард нээлтээ хийсэн тус робот хэд, хэдэн түргэн хоолны сүлжээнд ашиглагдаж байсан удаатай. Үүлэн тооцоололд холбогдсон хиймэл оюун ухааны тусламжтай ажилладаг, өөрөө автоматаар цэвэрлэгээ хийдэг зэрэг хүнтэй дүйцэхүйц ур чадвартай тус роботтой дараах бичлэгээс танилцана уу.
Flippy роботыг бүтээсэн Miso Robotics компанийн гүйцэтгэх захирал Дэвид Зито “Бидний зорилго бол тогоочдыг орлох бус тэдэнд туслах юм” хэмээн онцолжээ.