ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Хүлээн авах тасагт төрөх дөхсөн тулгар ээж тусламж хүсэж ирэхэд эмнэлгийн ажилтнууд харилцаа, хандлагын алдаа гаргасан, улмаар залуу ээж эмнэлгийн хашаанд төрсөн. Арванхоёрдугаар сарын 2-ны шөнө болсон энэ дуулианы дараа тус эмнэлгийн ерөнхий захирал Ш.Энхтөр мэдээлэл хийж, уучлалт хүсэж, ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн билээ.
Эмнэлгийн ажилтнуудын гаргасан харилцаа хандлагатай холбоотой асуудлыг нягталж шалган, буруутай хүнд хариуцлага тооцохоор Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хорооныхон ажиллаж байна. ЭХЭМҮТ эмнэлгийнхээ хаягжилтыг шинэчилж, шөнө өдөр аль ч цагт түвэггүй олохоор болгон шинэчилж буй аж.
Ерөнхий захирал Ш.Энхтөрийн ажлаа хүлээлгэн өгөх тухай асуудлыг Эрүүл мэндийн яам тэр хүний хувийн байр суурь хэмээн үзэж, өргөдлийг хүлээн аваагүй юм байна.