Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан баасан гарагт болж, 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Өндөгний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Түмэн шувуут” ХХК-ийн гаргаж буй нэг бүр нь 20 /хорь/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 200,000,000 /хоёр зуун сая/ ширхэг энгийн хувьцаа бүртгэлээ.
Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн нийт хувьцааны 25 хувийг олон нийтэд анх удаа санал болгон, “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан арилжихаар шийдвэрлэснийг хэлэлцэн, дээрх 200 сая ширхэг хувьцааны 50,000,000 /тавин сая/ ширхгийг тогтоосон үнийн аргаар тус бүрийн үнийг 200 /хоёр зуу/ төгрөгөөр нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрлөө.
Үнэт цаас гаргагчийн андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд хувьцааг 100 /нэг зуу/ хувь арилжаалсан тохиолдолд анхдагч зах зээлд үнэт цаас нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцохоор тогтов гэж СЗХ-ноос мэдээллээ.