Буцах
2018.12.17 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН үйл явдал
2018-12-17
0
0
2018-12-17
- Улаанбаатар хотын агаарын бохирдол ямар түвшинд байна вэ. Агаарын чанарын индекс олон улсын хэмжилтээс бага гарч, agaar.mn-ээс харахад улаан түвшинд хүрэх нь бага байна. Тэгвэл үнэндээ бид ямар агаараар амьсгалж байна вэ гэдгийг манай гэрэл зурагчин Э.Батзавъяа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Гэсэр сүмийн ойролцоогоос дрон нисгэж ойр орчмын агаарын бохирдлыг гэрэл зургийн хальснаа буулгасныг та ЭНД дарж үзэх боломжтой.
- УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, УИХ төдийгүй орон нутгийн түвшинд ч төрийн үйл ажиллагаа гацалтад орсон байна гэдгийг хэллээ. Мөн УИХ-ын дарга М.Энхболд даргыг албан тушаалаа сайн дураар өгч, 60 тэрбумын хэргээр шалгуулах ёстой гэж АН-ын бүлэг үзэж байгаа аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд стратегийн орд, концесс, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцохыг шаардаж байна. УИХ-ын индэр дээрээс хариуцлага хэмээн хэлсэн үгэндээ эзэн болохыг ч АН-аас мэдээлж байна. Мөн энэ мэтээр сандал суудлын маргалдаан үргэлжилсэн хэвээр байвал УИХ-ын тараах Ерөнхийлөгчийн саналд нэгдэнэ гэдгээ хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.
- Нийслэлийн цагдаагийн газарт гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл ердийн үед 1600-1700 ирдэг байсан бол шинэ жилийн баярын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдоод 2000 хүрч, 300-400-аар нэмэгдээд байгаа талаар албаныхан мэдээллээ.
- Монголчууд утааны эсрэг арга хэмжээ авч өгөхийг НҮБ-аас хүсэж, change.org сайтаар дамжуулан гарын үсэг цуглуулж, өнөөдрийн байдлаар 55 мянга орчим иргэд гарын үсгээ зураад байна. Тэгвэл энэ хүсэлтэд Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас мэдэгдэл гаргасан бөгөөд агаарын бохирдлын асуудлаар цахим аянд нэгдсэн нийтийн санаачилгыг сайшаасан бөгөөд энэ асуудалд хурдан бөгөөд хялбар шийдэл байхгүйг онцолжээ. Мөн энэ асуудлыг шийдвэрлэхэд тогтвортой, урт хугацааны төрийн болоод хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт шаардлагатайг дурдаад НҮБ нь хүн бүрд цэвэр, эрүүл агаар хүргэхийн төлөө Засгийн газар, хувийн хэвшил болоод иргэдтэй хамтран ажиллахад үргэлж бэлэн байх болно гэдгээ илэрхийлжээ.
- ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Хүлээн авах тасагт төрөх дөхсөн тулгар ээж тусламж хүсэж ирэхэд эмнэлгийн ажилтнууд харилцаа, хандлагын алдаа гаргасан, улмаар залуу ээж эмнэлгийн хашаанд төрсөн. Арванхоёрдугаар сарын 2-ны шөнө болсон энэ дуулианы дараа тус эмнэлгийн ерөнхий захирал Ш.Энхтөр мэдээлэл хийж, уучлалт хүсэж, ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн. Ерөнхий захирал Ш.Энхтөрийн ажлаа хүлээлгэн өгөх тухай асуудлыг Эрүүл мэндийн яам тэр хүний хувийн байр суурь хэмээн үзэж, өргөдлийг хүлээн аваагүй юм байна. Эмнэлгийн ажилтнуудын гаргасан харилцаа хандлагатай холбоотой асуудлыг нягталж шалган, буруутай хүнд хариуцлага тооцохоор Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хорооныхон ажиллаж байна. ЭХЭМҮТ эмнэлгийнхээ хаягжилтыг шинэчилж, шөнө өдөр аль ч цагт түвэггүй олохоор болгон шинэчилж буй аж.