Тагнуулын ерөнхий газрын судлаач Н.Батболдын эрхлэн гаргасан "Маршалын захидлууд" номд багтсан захидлуудаас хүргэж байна.
Иосиф Виссарионович Сталин: Оросын эзэнт гүрний Тифлис мужийн Горид 1878 онд төрсөн. 1920 оны сүүлчээс 1953 он хүртэл ЗСБНХУ-ын их удирдагчаар ажилласан.
Маршал Х.Чойбалсангаас 1932 оны 12 дугаар сард ЗХУ-ын удирдагч И.В.Сталинд бичсэн захидал.
Захидлын хөрвүүлэг:
32 он 12 сар.
СССР-ийн Ардын комиссар нарын зөвлөлийн дарга улсын батлан хамгаалах ардын комиссар, батлан хамгаалах хорооны дарга нөхөр И.В.Сталинд.
Хүмүүн төрөлхтөний эрх чөлөөний төлөө амь биеийг хайрлахгүй тэмцэж буй улаан цэргийн байлдагчид, дарга, улс төрийн ажилчдад ажилчин тариачны улаан цэргийн түүхт 24 жилийн ойн өдөр Монголын ард түмний өмнөөс зүрхний халуун баяр хүргэмүй.
Германы дарангуйлан эзлэгч дээрэмчин фашистуудад таны мэргэн удирдлагын дор юүртэл цохих баатарлаг улаан цэргийн шинэ ялалт тутамд Монголын ард түмэн нь Зөвлөлтийн ах дүүгийн холбоот ард түмнүүдийн хамтаар баяр бахархлыг илэрхийлж буй болой.
Нэгэн амь бүхий манай ард түмнүүдийн эх чөлөөний төлөө тэмцэж буй улаан армийн баатарлаг амжилтууд нь Монголын ард түмний хөдөлмөрийн шинэ өрнөлт ба фронтод улам ихээр туслах эрмэлзэлгээг төрүүлж баймуй. Монголын зүйр үгэнд нуур амгалан байвал нугас амгалан баймуй гэгчээр ЗХУ хэдий чинээ амгалан тайван, эрх жаргалтай байх болмой гэгчийг Монголын ард түмэн хатуугаар ойлгож баймуй.
Агуу их Сталин таны жолоодлогын дор Зөвлөлтийн эрэлхэг ард түмэн нь манай нийтийн дайсан болох Германы фашистын махчингуудыг бүрмөсөн устгамуй хэмээн бид хатуугаар итгэж баймуй.
Баатарлаг улаан цэргээс өөрийн түүхт үүргээ гүйцэтгэх явдалд туслахыг хүсэж цэргийн 24 жилийн ойг тохиолдуулан Монголоын ард түмнээс фронтод байгаа улаан цэрэг, улаан флотын байлдагчид дарга, улс төрийн удирдагч нарт зориулсан бүлэглэл бүхий эшелон
/цуваа/ болох манай өчүүхэн бэлэглэлийг хүлээн авахыг нөхөр Сталин Танд хүсмүй. Баатарлаг улаан цэргийн байлдагч, дарга нар нэг бүрт Монголын ард түмний үнэнхүү зүрхнээс хайртайгаа илэрхийлэн илгээсэн өчүүхэн бэлэглэлийг хүлээн авмуй.
Монголын ард тзмэн нь фронтод хойшид бүхий л хүчээр туслахдаа бэлхэн ба хэрэв хэрэгтэй ахул манай нийтийн хэрэгт өөрийн амь биеийг зориулахдаа бэлхэн буйг таны биед ба танаар дамжуулан бүх Зөвлөлтийн ард түмэнд илэрхийлмүй.
Улаан цэргийн 24 жилийн ой мандтугай. Гитлерийн нохойнууд сөнөтүгэй. Улаан цэрэг ба флотын байлдагчид, дарга улс төрийн ажилчид мандтугай. Агуу их Сталин мандтугай.
БНМАУ-ын Ерөнхий сайд, Гадаад явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, Улсын шалгарсан маршал Чойбалсан