Индонезид болсон цунамийн улмаас 222 хүн амиа алдаж, 843 хүн хохирол амссан талаар Итар ТАСС мэдээллээ.
Энэ талаар тус улсын гамшгаас хамгаалах агентлагийн албаны төлөөлөгч Сутопо Нугрохо Фэйсбүүкээр мэдэгджээ.
Орон нутгийн цагаар 16:00 цагт мэдээлснээр "222 хүн амиа алдаж, 843 хүн хохирол амсаж, 28 хүн ор сураггүй алга боллоо" гээд "Амиа алдагсдын дунд гадаад улсын иргэн байхгүй. Бүгд Индонезийн иргэд" хэмээн бичсэн байна.
Цунами ням гарагийн шөнө Ява болон Суматра арлуудыг зааглаж байдаг Зондын хоолой орчимд болжээ.
Хүчтэй давлагаа Анак Кракату галт уул дэлбэрснээс үүссэн хэмээн үзэж байгаа аж.