Агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрээд буй Улаанбаатарыг утаагүй хот болох хүртэл багагүй хугацаа зарцуулах нь тодорхой. Харин утаагүй болох хүртлээ хэрхэн, яаж бага хохирол амсах вэ.?
Маск зүүхээс өөрөөр тэмцэх боломжгүй байгаа одоо цагт өөр ямар арга хэмжээ авбал зохилтой бол. Нэгэнт агаарын бохирдлын гол үүсгэгч гэр хорооллын яндангууд, цахилгаан станцууд, хотын хаа сайгүй байх 3000 гаруй уурын зуухнуудыг нэг өдрийн дотор утаа гаргадаггүй болгож чадахгүйгээс хойш байж болох хамгийн хялбар аргуудыг хэрэглэж эхлэх хэрэгтэй.
Жишээлбэл, 3000 гаруй уурын зуухны тухайд боломжтойг нь төвийн шугаманд холбож, боломжгүйд нь утаа шүүгч нэн даруй тавих. Харамсалтай нь төсвийн буруу захиран зарцуулалт, гадны өндөр үнэтэй утааг шүүгч оруулж ирэх гэх мэт асуудлаас болж иргэдийн итгэл алдарч, энэ төрлийн ажил зогсонги байдалтай байгаа.
Гэвч өөр нэгэн шийдэл байгааг саяхан бидэнтэй ирж уулзсан, Японы “Rebirth Technology” гэх компаний төлөөлөгчид санал болгож байсан юм. Шийдэл нь Монголчууд өөрсдөө бүрэн хийх боломжтой, хурдан хугацаанд хямд өртгөөр бүтэх утааг шүүгч. Тус компани нь хүрээлэн буй орчны бохирдлын судалгаа, инноваци нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг бөгөөд манай улсын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахаар “Dot Exe Mongolia” хэмээх төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Уг төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах 135 дугаар сургуулийн уурын зууханд шинэ төрлийн утаа шүүгч суурьлуулан туршиж байгаа юм байна.
Энэхүү утаа шүүгчийг Япон эрдэмтдийн заавар зөвлөгөөгөөр Монгол ажилчид бүтээжээ. Ажиллах горимын тухайд, энэхүү шүүгч нь уурын зуухны яндангаас гарч буй халуун утааг хөргөх замаар утаан дахь тоосонцор, хүхрийг 95% буюу түүнээс дээш хувиар шүүн авах бөгөөд утаа шүүгч төхөөрөмжөө хүхрийн хүчилд идэгдэхээс хамгаалан тусгай зориулалтын будаг ашиглаж байгаа юм байна.
Энэхүү ус ашиглан утааг хөргөх арга нь шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сайн аргуудын нэг боловч хүхрийн хүчлийн улмаас төдийлөн өргөн хэрэглээнд нэвтрээгүй.
Хийцийн тухайд эдийн засгийн хувьд хэмнэлттэй байхаас гадна төмрийн цех, хувь хүмүүс өөрсдөө хийж болохуйцаар загварчилсан. Тиймдээ ч, өдгөө Монголын нөхцөлд түгээмэл, олдоц арвин материал болох поошгийг ашиглажээ. Мөн утаа шүүгчийн техникийн зураг, эдийн засгийн тооцоо зэрэг бүх материалуудыг олон нийтэд нээлттэйгээр вэб сайт болон фэйсфүүк хуудсандаа тавих юм.
Туршилтын үр дүнгээс хамааран тус компани нь Монгол улсад хэрэгжүүлэх гэж буй “Dot Exe Mongolia” төслийн хүрээнд эхний ээлжинд 4-5 сургууль эсвэл эмнэлгийн уурын зууханд энэхүү утаа шүүгчийг үнэ төлбөргүй тавьж өгөх гэнэ.
Энэхүү төслийн багийнхантай доорхи хаягуудаар та бүхэн холбогдон хамтран ажиллах, мэдээлэл солилцох бүрэн боломжтой. Бид нэг хотод, нэг агаараар амьсгалан амьдарч байгаа тул агаарын бохирдолтой тэмцэхэд нь иргэн бүрийн ойролцоо хамгийн чухал билээ.
Жич: Энэхүү төслийн хүрээнд хийгдсэн, хийгдэж байгаа, цаашид хийгдэх хөрөнгө оруулалтыг “Rebirth Technology” компани 100% хариуцаж байгаа бөгөөд Монгол улсын засгийн газар, улсын төсөв, улс төрөөс хамааралгүй гэнэ.
Та бүхэн ЭНД ДАРЖ хаягаар нь орж сонирхох, холбоо барих боломжтой.