МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ
МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ
МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ
МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ
2018 оны арванхоёрдугаар сарын 26-ны байдлаар монголчууд бид 3,235,100 мянгуулаа байна. Доорх дугуй тэмдэг дээр даран та 2000 оноос хойш манай улсын хүн ам хэрхэн өсч ирснийг харж болно.

АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТ
АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТ
Зарим хүний инээд, шоглоом болгон ярьдаг “ажлын байрны бэлгийн дарамт” хохирогчдын хувьд тийм ч хөгжилтэй зүйл байдаггүй.
Учир нь тэд ажлаа авч үлдэхийн тулд амьдралаа, өөрийгөө, үнэт зүйлээ үгүйсгэн байж бусдын дарамт, хүчирхийлэл дор ам нээхээс эмээн өдөр хоногийг өнгөрүүлдэг. Ажлын байрны бэлгийн дарамт үйлдсэний төлөө хүлээлгэх хариуцлага хуулиас арчигдсан тул нам дамжсан албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд эмэгтэйчүүдийг ажлын байранд нь дарамтлах нь энгийн зүйл мэт болсоор байна.
Тиймээс “ажлын байрны бэлгийн дарамт” сэдвийг 2018 онд gogo.mn сайт хөндлөө.

ТҮРЭЭСИЙН ДУГУЙ ҮЙЛЧИЛГЭЭ АНХ УДАА
ТҮРЭЭСИЙН ДУГУЙ ҮЙЛЧИЛГЭЭ АНХ УДАА
UBike буюу түрээсийн дугуй үйлчилгээ анх удаа үйлчилгээнд нэвтэрлээ. Зарим нь дугуйг нь эвдэлж сүйтгэж байхад, зарим нь бүр угааж арчаад буцаагаад ч өгч байна.
Энэ нь нэг талаараа энгийн л нэг үйлчилгээ мэт боловч үнэн хэрэгтээ монголчууд биднийг үйлчилгээний цоо шинэ соёлд суралцуулж дэвшил юм. Яг л өөрөө өөртөө үйлчилдэг дэлгүүр анх нээгдсэн шиг, автобусанд дугаарлан зогсоод ээлж, ээлжээрээ картаа уншуулан ордог болсон шиг шинэлэг соёл, үйлчилгээг нэвтрүүллээ.
Дөрөвдүгээр сараас дахин эхлэх “Түрээсийн дугуй” үйлчилгээ илүү олон дугуй бас скүүтертэй биднийг хүлээж байгаа гэсэн шүү.

ХҮЧИРХИЙЛЛИЙГ ДАХИН ТЭВЧИХГҮЙ
ХҮЧИРХИЙЛЛИЙГ ДАХИН ТЭВЧИХГҮЙ
Монголчууд бид хэзээ хүүхдээ хайрлаж сурах вэ?
Хүүхдүүдийнхээ амь насыг санаатай болон санамсаргүйгээр хөнөөж, зодож, бэлгийн хүчирхийлэлд өртүүлж, утаагаар хордуулж, машинд зүй бусаар тээвэрлэж, чихрээр бөмбөгдөж, хүйтэнд дааруулж, дур мэдэн антибиотикоор нүдэж, үл хайхарч хүчирхийлсээр л байх уу?
Эцэг, эх байх нь бурхнаас заяасан хишиг мэт боловч ээж, аав байх үүргээ гүйцэтгэх нь хүн ёсны, хуульд заасан эрх үүрэг байлтай. Хэрэв түүнийгээ биелүүлж эс чадвал үүргийг нь сануулах, эцэг эх байх эрхийг нь түдгэлзүүлэх, хасах гэх мэтээр хүүхдийн эрхийг дээдэлж, хуулиа биелүүлэх боломжийг энэ онд өгч чадаагүй юм гэхэд ирэх онд өгмөөр.

АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ БИД ЮУ ХИЙВ?
АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ БИД ЮУ ХИЙВ?
Түүхий нүүрсний хэрэглээг 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хориглох шийдвэрийг гаргасан.
Нэгэнт одоо түлж байгаа түлшийг нь хориглосон болохоор түлэх өөр түлш санал болгох нь лавтай. “Тавантолгой түлш” ХК гэхэд энэ онд 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, ирэх онд үйлдвэрлэлийн хүчин чадлын хэмжээгээ 600 мянган тоннд хүргэнэ гэсэн тооцоотой ажиллаж байна.
Шахмал түлний бусад үйлдвэр энэ жил 80 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж, иргэдэд нийлүүлэх байсан ч төрийн байгууллагуудын уялдаа холбоо муутайгаас болоод өнөөх сайжруулсан түлш нь иргэдэд хүрч чадсангүй.
БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат “100 мянган айлын янданд агаарын бохирдол бууруулах шүүлтүүр суурилуулъя. Ингээд агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлагыг нь хүлээе” хэмээн яндангийн шүүлтүүрийн ажил санал болгосон ч энэ саналыг Засгийн газар унагасан юм.
Мөн 0-5 насны хүүхэдтэй болон жирэмсэн эхчүүдийг цэвэр агаарт 5 хоног сувилуулах 8 тэрбум төгрөгийн санал ч унав.
Ингээд энэ жилийн хувьд агаарын бохирдлын талаар авч хэрэгжүүлсэн дорвитой арга хэмжээ үгүйгээр өнгөрлөө.

ЦАХИЛГААН ТАСРААД ИРЛЭЭ. ДАХИАД ТАСРАХ БОЛОВ УУ... ?

Энэ оны есдүгээр сарын 18-ны өдөр цахилгаан тасарч, гар утсаа ч цэнэглэх боломжгүй болсон иргэд сандрав.
Үргэлж алдагдалтай ажилладаг цахилгаан станцууд, соц үеийн “татаастай” үнээр цахилгаанаа авдаг иргэд бидний “хамтын ажиллагаа” цаашид хэр удах бол гэдэг асуултын тэмдгийг энэ үйл явдал тавилаа.
V цахилгаан станц барина гэх үлгэрийг эхлүүлснээс хойш арав гаруй жилийн хугацаа өнгөрсөн ч өдгөө энэ талаар дурсахаа ч байжээ. Дамжуулах станцуудынх нь хүчин чадал муудсан энэ салбар цаашдаа ч улсын татаасаар амьдарсаар байх аваас нэг л өдөр бид ахин ирэхгүйгээр цахилгаанаа тасдуулах ч юм билүү гэх айдсыг бий болгоно.
Тэгээд үнийг нь чөлөөлж, хувьд шилжүүлээч гэж үү. Ийм популист улстөртэй манай улсад V цахилгаан станцаас ч ахадсан “үлгэр” болох биз дээ.