Царай төрх, ертөнцийг үзэх үзэл, зан ааш гээд ХҮН БҮР АДИЛ БИШ…
Чаддаг чаддаггүй, авьяастай авьяасгүй, сайн муу гээд ХҮН БҮР ТӨГС БИШ…
Яг үүн шиг сурагч бүрийн сурах арга барил, ойлгоц харилцан адилгүй байдаг. Багш хүүхдүүдэд ижил зүйл заахад нэг хэсэг нь бүрэн ойлгодог ч багшийн зааж буйг хичнээн хичээгээд ч бүрэн ойлгохгүй хүүхэд гэж бий.
Жишээ нь нэг ангид оюун ухааны хувьд хоцрогдолгүй боловч ном уншихдаа үсэг алгасдаг, бичихдээ үсгээ буруу харуулдаг, сонссоноо дор нь мартчихдаг хүүхэд байдгийг бага ангийн багш бүр хэлэх байх.
Угтаа бол хүүхэд бүрийн сурах арга барил харилцан адилгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд түүнд тохирсон сургалтын агуулгыг нэвтрүүлбэл илүү давуу талтай. ЖАЙКА олон улсын байгууллагаас БСШУСЯ болон ХНХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Боловсролын чанарыг дээшлүүлэх” зорилтыг Улаанбаатар хотын найм, Хөвсгөл аймгийн хоёр сургуульд дэвшүүлэн ажиллаж байна.
Мөн төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй болон суралцахуйн хоцрогдолтой хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмшүүлэх зорилгоор тусгай болон энгийн сургуулиудад ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, ээлжит хичээлийн хөтөлбөрийг боловсруулан судалгаат хичээл зохион байгуулж байгаа юм.
Бид энэ төслийн хэрэгжилттэй танилцахаар Нийслэлийн 34-р дунд сургуульд зочиллоо. Суралцахуйн хоцрогдолтой, зан үйлийн асуудалтай сурагчдад дэмжлэг үзүүлэх арга зүйг туршилтаар нэвтрүүлж эхлээд байгаа аж.
Суралцахуйн хоцрогдолтой хүүхэд хичээлээ хэрхэн ойлгох нь багшийн хандлага, арга зүйтэй шууд хамааралтай. Тиймээс тухайн хичээлийн цаг дууссаны дараа багш тусгайлан заах шаардлагатай хүүхдүүддээ хялбаршуулсан нэмэлт хэрэглэгдэхүүн, арга зүйгээр ганцаарчилсан хичээл ордог аж. Төслийн хүрээнд багш нарт чиглэсэн олон төрлийн сургалтыг зохион байгуулсан нь хоцрогдолтой хүүхэдтэй ажиллах арга зүйг баяжуулсан байна.
“Төсөл 2019 оны долдугаар сард хэрэгжиж дуусна. Тэр үед олон эерэг өөрчлөлт гарсан байх болно. Тэдгээр өөрчлөлтийн нэг бол багш нарын хандлага. Багш бүр заах арга барилын хувьд харилцан адилгүй шүү дээ. Тэдний хандлага, ойлголт эерэгээр өөрчлөгдөж эхэлсэн. Суралцахуйн тусгай дэмжлэг шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн харьцах, тэднийг хөгжүүлэхийн тулд ямар арга зүйг ашиглах талаарх ойлголт, хандлага нь өөрчлөгдөж байгаа нь анзаарагдах болсон шүү. Энэ бол маш сайшаалтай зүйл” хэмээн төслийн мэргэжилтэн Үэхара Шооко хэлж байлаа.
Мөн энэхүү арга зүйд ашигласан хэрэглэгдэхүүний талаар багш нараас санал авч, төсөл дуусахад цаашид ашиглах гарын авлага болгон гаргана гэлээ.
“СУРАЛЦАХУЙН ХОЦРОГДОЛТОЙ ХҮҮХДИЙГ БУСАДТАЙ ХАРЬЦУУЛАХ БУС БАГА БАГААР АХИУЛАХ БОЛОМЖТОЙ”
Боловсролын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд суралцахуйн хоцрогдолтой хүүхдийн арга зүйд өөрчлөлт оруулснаар ямар давуу тал гарсан талаар 34-р дунд сургуулийн 3-р ангийн багш Г.Дашмаатай ярилцлаа.
-Суралцахуйн хоцрогдолтой хүүхдүүдэд ашиглаж буй энэхүү шинэ арга зүйг тайлбарлавал?
Зарим хүүхэд ил харагдах бэрхшээлгүй ч гэсэн юмыг маш удаан ойлгодог. Багшийн хэлж байгааг бүрэн ойлгохгүйн улмаас хичээлээс хоцроод байдаг юм. Тиймээс тухайн хүүхдийн чадамжийг тодорхойлж түүнд нь тохирсон ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулж, тусгай хэрэглэгдэхүүн ашиглан хичээлийн болон хичээлийн бусад цагаар нэмэлтээр заадаг. Ингэсэн нь тухайн хүүхдийг үнэлэхэд их амар байдаг. Учир нь тухайн хүүхдийг бусадтай харьцуулж үнэлэхгүй яг хийж чадаж байгаа зүйлээр нь дүгнэж, улам урамшуулан бага багаар ахиулахыг эрмэлзэнэ гэсэн үг л дээ.
-Энэ төсөл хэрэгжээд илт өөрчлөлт гарсан хүүхдийн чадамжийн талаар жишээ болгон сонирхуулаач?
Манай ангийн нэг хүү үгийг тод гүйцэд хэлж, ярьж чаддагүй байсан юм. Одоо уншаад сурчихсан, бичих арга барилыг сурч байна. Мөн өөр нэг сурагч маань 1, 2-р ангид нэлээн хоцрогдолтой байсан учир уншиж чаддаггүй байсан, одоо бол уншаад сурчихсан, хуулж бичиж чадна. Бусад сурагчийнхаа түвшинд хараахан очоогүй ч бага багаар ахисаар л байна.
Эцэг эхийн дэмжлэг сул болон сайтай хоёр хүүхдийн сурлагын ахицыг харьцуулахад мэдэгдэм өөр байдаг.
Зарим багш сурлага муу хүүхдийг хэн нэгэнтэй харьцуулан жиших хандлага их байдаг. Энэ нь эргээд тухайн хүүхдийн сурах хүслийг унтрааж ч болно. Гэтэл хүүхэд бүрийн ойлгох чадвар, сурах арга барил өөр байдаг учир түүнд тусгайлан зориулсан арга зүй байвал хүүхдэд ахиц гардаг гэдгийг энэхүү арга батлах нь?
Яг тийм. Тухайн хүүхдийг өөрийнх нь түвшинд, тохирсон хэлбэрээр үнэлэх ёстой. “Чи ийм хэмжээнд байсан бол өнөөдөр өдий ахиц гаргажээ. Мундаг байна. Одоо үүнийг чадчихвал дахиад ахиц гарах нь” гээд хүүхдийг урамшуулах хэрэгтэй. Хүүхдүүд маань ахиад, сайжраад байгаа учраас багш хүний хувьд маш урамтай байдаг.
Суралцахуйн хоцрогдолтой хүүхдэд багшаас гадна эцэг эхийн оролцоо маш чухал байдаг байх?
Тэгэлгүй яах вэ. Янз бүрийн л эцэг эх байдаг даа. Хүүхдэдээ их анхаарал тавьдаг ч аргаа нэг л олохгүй байгаа эцэг эх бий. Түрүүн дурдсан үгээ тод, тодорхой хэлж чаддаггүй хүүгийн эцэг эх бол маш сайн дэмждэг. Багшийн зүгээс хүүхэдтэйгээ хамт хэрэглэгдэхүүнийг ингэж ажиллаарай гээд заагаад явуулахад ягштал биелүүлээд ирнэ. Багш эцэг эхийн хамтын ажиллагаа, оролцоо хүүхэд хөгжихөд маш чухал нөлөөтэй. Гэвч зарим эцэг эх хүүхдээ огт анхаардаггүй. Гэсэн ч багшийн үүргийнхээ хувьд ахиц гаргах гээд л үзнэ шүү дээ. (инээв) Эцэг эхийн дэмжлэг сул болон сайтай хоёр хүүхдийн сурлагын ахицыг харьцуулахад мэдэгдэм өөр байдаг.
Багшийн яриандаа дурдсан сурагч хүү бяцхан хуруугаа номын хуудаснаа гүйлгэн бидэнд нэгэн эхийг уншиж сонирхууллаа. Уншиж чаддаг болсоноо бидэнд гайхуулах гэж яаран буй нь илт. “Уншиж чаддаг болсон чинь гоё байна. Гэртээ өөрөө үлгэрийн номоо уншдаг болсон. Ангийн найзууд минь ч надад тусалдаг юм. Ялангуяа тэр хоёр…” гээд нөгөө салаанд суух хоёр найзыгаа инээн заав. Сурагчиддаа байнга нэгнээ дээрэлхэхгүй, хоцрогдолтой гээд гадуурхахгүй байхыг зааж зөвлөдөг хэмээн ангийн багш хэлж байлаа.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БОЛ ЭНГИЙН ЗҮЙЛ ГЭДГИЙГ ХҮҮХДЭД БАГААС НЬ ОЙЛГУУЛАХ НЬ ЧУХАЛ
Монгол улсад ерөнхий боловсролын нийт 551,953 сурагч байдгаас 8,362 нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн тооцоо судалгаа бий. (2017 он)
Хөгжлийн бэрхшээлтэй болон суралцахуйн хоцрогдолтой хүүхдийг тусгай бус энгийн сургуульд суралцуулах нь нийгэмд эерэг давуу талтай. Тэд багаасаа энгийн сургуульд бусад хүүхэдтэй хамт тоглож наадан сурч боловсрох нь өөртөө итгэх итгэлийг нь нэмж, нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээл бол энгийн зүйл гэдэг ойлголтыг бусдад багаас нь суулгаж өгөх юм.
Тэд хамтдаа тоглож наадан суралцахад ямар ч асуудал тулгардаггүй. Хүүхдүүд багаасаа хамт байснаараа энэ нь энгийн зүйл мэт санагдана. Гэтэл нөгөө талаас томчууд ялгаварлан гадуурхах зэрэг сөрөг хандлага гаргаснаар энэ талаарх бүрэн ойлголттгүй байсан хүүхдэд сөргөөр нөлөөлөх тохиолдол бий. Тиймээс туршилтын сургуулиуд эцэг эхийн ойлголтыг сайжруулахын тулд эцэг эхчүүд рүү чиглэсэн сургалтыг зохион байгуулж байна.
Уг төслийн хүрээнд тус сургуулийн захиргаа сурагчид руугаа чиглэсэн олон зүйл бүтээсний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй нэгэн сурагчдаа зориулж шинээр ариун цэврийн өрөө, налуу шат, босго зэргийг хийжээ. Тэрээр өдгөө тус сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч бөгөөд сургуулийн захиргаа хүүг нэгдүгээр ангид элсэн орсон цагаас нь эхлэн дээрх ажлыг бага багаар хийжээ.
“СУРАХ ИХ ХҮСЭЛ ТЭЭСЭЭР БИДНИЙГ ЗОРИОД ХЭН Ч ИРЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ”
Тус сургуульд тусгай хэрэгцээ шаардлагатай нийт 15 хүүхэд суралцдаг аж. Сургуулийн захиргаа ЖАЙКА олон улсын байгууллагатай 2015 оноос хойш уг төслийн дагуу хамтран ажиллаж байгаа юм. Төслийн үр өгөөж, сурагчид болон сургуулийн орчинд гарч байгаа ахиц өөрчлөлтийн талаар сургуулийн захирал Р.Өлзийхишигтэй ярилцлаа.
-Та бүхэн хөгжлийн бэрхшээлтэй сурагчиддаа зориулж чамгүй ажлуудыг хийжээ.
-Манай сургуулийн багш нар, албан хаагчид, сурагчид хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээ дэмжлэг шаардлагатай хүүхдүүдтэй ажиллах, тэднийг ойлгох, хөгжихөд нь туслах хэрэгтэй гэдгээ бүрэн ухамсарласан байдаг. Эцэг эхчүүдийн зүгээс хандлага ч эерэг тал руу өөрчлөгдөж байна. Биднийг зориод, сурах их хүслээ тээсээр хэн ч ирж болно гэдэг үүднээс л шаардлагатай зүйлсийг бага багаар хийж байна даа.
Хүүхдийн чадахгүй байгаа зүйлд анхаарах хандуулах бус чаддаг зүйлийг нь дэмжээд хөгжүүлэхийг зорьж байна.
-Төсөл хэрэгжсэнээр гарсан хамгийн том өөрчлөлт?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зөвхөн тусгай сургуульд л хамруулах хандлагатай байсан бол өнөөгийн нийгмийн бодлого, хүмүүсийн харах өнцөг харьцангуй өөрчлөгдсөн. Хүүхдийг тэгш хамруулан сургах хөтөлбөр ч гэж бий болоод удаж байна. Дэлхий нийтийн чиг хандлага ч өөр болж байна. Хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж тусгаарлахаасаа илүүтэй, бусдын л адил хүүхэд учраас жирийн хүүхэдтэйгээ хамт сурч, тоглож хөгжих ёстой. Тэгснээр тухайн хүүхдийн ирээдүйд илүү их давуу талыг бий болгоно.
Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдтэй хэрхэн ажиллах талаар багш нартайгаа байнга ярилцаж, зөвшилцдөг. Хүүхдүүдтэй ажиллах арга барилаас гадна орчин нөхцлийг бас сайжруулахыг эрмэлздэг. Маш сайн ажиллаж байна гэж хэлэхгүй ч бид бага багаар суралцаж хичээсээр байна. Тухайн арга зүй, хэрэглэгдэхүүнийг дурын багш өөртөө эзэмшээд заах боломжтой гэдэг нь маш давуу тал. Ердийн сурагчдад маань ч гэсэн хэрэг болж байна.
Үүнээс гадна манай багш нар суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдэд хэрхэн хичээл заах арга зүйн талаар гадаадын мэргэжилтнүүдээс сургалт авсан. Хүүхдийн чадахгүй байгаа зүйлд анхаарал хандуулах бус чаддаг зүйлийг нь дэмжээд хөгжүүлэхийг зорьж байна.
-Эцэг эхийн хандлага ч өөрчлөгдсөн гэж та яриандаа дурдлаа. Өмнө нь таагүй хүлээж авдаг байсан гэж үү?
-Хүмүүсийн харах өнцөг өөр байсан. Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр хойш ухардаг. Олон жилийн өмнө, намайг өөр сургуульд ажиллаж байхад “Энэ хүүхэд миний хүүгийн суралцах боломжийг хязгаарлаж байна. Сургуулиас гарга” гэж хэлэх ч ээжтэй таарч байлаа. Тухайн сургуульд одоо хандлага эерэг болсон. Тэднийг бусдын л адил хүүхэд гэдгийг тэдэнд зөвөөр ойлгуулах, хандлагыг эерэг болгон төлөвшүүлэх ажлыг бид хамтран хийж байна.
"МИНИЙ МӨРӨӨДӨЛ ХӨЛБӨМБӨГЧИН БОЛОХ..."
Бид энэ үеэр тус сургуулийн 4-р ангийн нэгэн сурагч хүүтэй цөөн хором ярилцлаа.
- Сая ямар хичээл орж байсан бэ?
- Монгол хэлний хичээл дээр цээж бичиг бичиж байсан юм.
- Чиний дуртай хичээл?
- Би дүрслэх урлаг, зургийн хичээлд дуртай. Сургуулийнхаа зургийн дугуйланд бас явдаг.
- Сургууль нь чамд зориулаад ариун цэврийн өрөө, налуу замыг шинээр хийжээ. Чамд ямар байна вэ?
- Мэдээж гоё. Өмнө нь найзууд маань өргөөд зарим босгыг давдаг байсан бол одоо би өөрөө ганцаараа ч явж чадна. Энэ дашрамд ийм гоё болгож өгсөн хүмүүст баярласнаа хэлмээр байна.
- Чиний мөрөөдөл…?
- Миний мөрөөдөл агуу хөлбөмбөгчин болох…
Хүндэлдэг хөлбөмбөгчнөө дурдаач гэхэд тэр дэлхийн шилдэг тамирчдыг улсынх нь нэртэй хамт түгдэрч гацахгүй дуржигнуулан хэлсэн нь түүнийг энэ спортод ямар их дуртайг гэрчилсэн юм. Сургуулийн захиргааны зүгээс хөлбөмбөгийн дугуйланд явах түүний хүслийг харгалзан үзэж эхний ээлжид тоглолтын үеэрх талбайн шүүгч хийлгэхээр болсон тухай сургуулийн захирал бидэнд хэлсэн юм.
“Чи өөр, чи сурч чадахгүй” гэж нэгнээ тусгаарлалгүй “Чи бусадтай л адилхан, чи чадна, чи чадаж байна, дахиад оролдоод үз” гэж сурагчаа урамшуулдаг нэгэн хамт олноос бэлтгэсэн сурвалжилга минь ийнхүү өндөрлөсөн юм. Багш бүр эерэг хандлагатай, хүүхэд бүр тэгш сурах орчин бүрдээсэй гэсэн гэгээн бодлыг тээн тус сургуулийн үүдээр гарснаа нуух юун.