Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гагнуурчин охин Э.Уужимсэтгэлд “Шилдэг залуу ажилчин” шагнал гардууллаа.
Мэргэжлийн боловсрол, ур чадвар, ажлын бүтээмжээрээ онцгой амжилт гарган, залуу үеийг ажил хөдөлмөр, бүтээлч үйлдвэрлэлд уриалж, хөдөлмөр эрхлэлтийн салбарт үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй мэргэшсэн боловсон хүчин, Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийн оюутан, гагнуурчин Эрдэнийн Уужимсэтгэлд Шилдэг залуу ажилчинд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олгожээ.
-УИХ-ын нэр бүхий гишүүд, намууд болон эвсэл хөдөлгөөнүүд МАНАН дэглэмийн эсрэг “Монгол түмний нэгдэл”-ийг үүсгэн байгуулж, УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардан төв талбайд жагсаал хийв.
"МАНАН дэглэмийн эсрэг М.Энхболд огцор" гэх уриатай тайван жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Бид М.Энхболд гэдэг хүнтэй муудаад байгаа биш шинэ 25 жилд тогтолцоогоо өөрчлөхийг хүсэж байна" хэмээв.
-Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн хувийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 89 хувьтай байна.
Зудын эрсдэлийн зургаас үзэхэд 11 дүгээр сарын 20-ны байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн ихэнх, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангайн зарим нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа юм. Энэ нь нийт нутгийн 20 гаруй хувьд тохиолдож болох эрсдэл бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлт гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
-Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн харааны бэрхшээлтэй багш нар хууль бус үйлдлийнхээ улмаас халагдсан захирлыг ажилд нь буцаан томилсныг эсэргүүцэж мэдээлэл хийж байна.
Тус суруульд нэг жилийн хугацаанд дөрвөн захирал үүрэг гүйцэтгэгчээр ажиллажээ. Багш нар БСШУСЯ-наас энэ асуудлыг анхааралдаа авч, он гарахаас өмнө асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна.
-“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 786.250 хүн үзлэг, шинжилгээнд хамрагджээ.
Үүнээс 20 мянга гаруй хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүнийг вирусийн эсрэг эмчилгээнд хамруулсан болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Хөтөлбөрийн хэрэгжилтэд 13.9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулаад байна.