М.Баярмагнай ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цол хүртлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2018-12-28 13:24 GMT+8
Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Хошин урлагийн "МАСК" продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагналаа.

Энэхүү эрхэм хүндтэй шагналыг Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулсан юм. 

Монгол Улсын Гавьяат жүжигчин М.Баярмагнай:

"Энд шагнал авч байгаа хүмүүсээс хамгийн залуу нь би байх. Илүү ихийг хийж бүтээгээрэй гэж өгсөн гавьяа шагнал гэж бодож байна. Ээждээ, хань ижилдээ, тэнгэрээс харж байгаа аавдаа, хамтарч ажилладаг П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан хоёртоо  баярлалаа! Хайртай шүү" гэлээ. 

Өнгөрсөн зун буюу Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан тус продакшны жүжигчин П.Эрдэнэзаанд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээсэн юм. Ийнхүү тус продакшнаас хоёр дахь гавьяат төрлөө.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ