Он солигдох мөчид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ард түмэндээ хандан үг хэлдэг. Эв нэгдлийн бэлгэдэл болсон Ерөнхийлөгч маань билэгдлийн шинж чанартай үг хэлнэ.
Харин Ерөнхий сайд эдийн засгийн хувьд тухайн жил ямар байсан, шинэ он ямар байх талаар дүгнэн тоймлодог. Одоогоос жилийн өмнө буюу 2017-2018 онд шилжих мөчид Ерөнхий сайд У.Хүрэлсүх юу гэж хэлснийг эргэн саная. Ингэхдээ түүний амлалт ямар биелэлттэй байсныг сонирхоцгооё.
У.Хүрэлсүх сайд “2017 онд манай улс олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүнд улс орныхоо өмнө тулж ирсэн санхүүгийн эрсдэлийг амжилттай давлаа. Хэдхэн хоногийн өмнө олон улсын үнэлгээний агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг эерэг болгон өөрчилснөө олон улсад зарлалаа” гэжээ.
2018 ОН: ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ “ЭРСДЭЛ ӨНДӨР”, “БИЗНЕС, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ ЭМЗЭГ”
Зээлжих зэрэглэлийг зээл эргэн төлөлтийн чадамж, найдвартай байдлыг харгалзан тогтоодог. Зэрэглэл өндөр улс, компанид хөрөнгө оруулалт их хийх, тухайн улсын зээлийн хүү бага тогтох давуу тал болдог бол бага зэрэглэлтэй улсын зээлийн хүү өндөр тогтож, тухайн оронд хөрөнгө оруулагчид итгэх итгэл буурах эрсдэл бий. Зээлжих зэрэглэлийг дараах байдлаар тодорхойлдог.
Манай улсыг 2018 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр В1 зэрэглэл буюу “эрсдэл өндөр”, “бизнес, санхүү, эдийн засаг эмзэг” гэсэн зэрэглэлд оруулжээ. Үнэндээ Монгол Улс В зэрэглэлээс доошоо орж байсан уу гэхээс дээшилсэн нь цөөн. Учир нь хөрөнгө оруулалтын нөхцөл таатай бус, засаглал, төсөв мөнгөний бодлого сайн биш. Харин 2012 онд “Чингис” бондыг авах үед ВВ зэрэглэлд хүрч байжээ. Гэсэн ч энэ зэрэглэлийн тодорхойлолтод “Урт хугацаанд тогтворгүй” гэснийг анзаарна биз ээ.
У.Хүрэлсүх: Манай засгийн газрын бодлогын төвд Монгол хүн, иргэн та байна. Шинэ онд Засгийн газар ард түмнийхээ бодит орлогыг өсгөх, ажлын байр нэмэх, сургууль цэцэрлэгээр хангах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, авто зам, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, эрчим хүч, газрын тосны үйлдвэр барих зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хэрэгжүүлнэ.
Иргэдийн бодит орлогыг илэрхийлэх дундаж цалин хэрхэн өсөв? Хэдийгээр иргэдийн үндсэн орлого болох цалин өссөн ч үүнийг дагаад инфляц, америк долларын үнэ ч цойлжээ. Эдгээр нь бидний орлогыг үнэгүйдүүлж, мөнгөний худалдан авах чадварыг шууд бууруулдаг нөлөөтэй.

У.ХҮРЭЛСҮХ: МАНАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГЫН ТӨВД МОНГОЛ ХҮН, МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ТА БАЙХ БОЛНО
Байсан уу? Энэ асуултад байсан гэж хариулахад хэцүү. Учир нь өнгөрсөн оны сүүлээр дэгдсэн ЖДҮХС-ий зээлийн шуугианыг одоо ч мартаагүй байна. Хамгийн сүүлд л гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр “Жаргалант мах импекс” компанидаа 1.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь ил болсон. Ингэснээр гал дээр тос нэмэх мэт болж, Засгийн газрын бодлогын төвд иргэд биш, ЖДҮХС байжээ гэж дүгнэхээр байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ мэдэгдлийн эсрэг ямар нэг тайлбар өгөөгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудаснаас шалгахад дээрх компанийг 2016 оны нэгдүгээр сарын 4-нд байгуулж, захирлаар Чогсомын Батмагнайг бүртгэжээ. 2016 оны арван хоёрдугаар сард (компанийг байгуулсан анхны жилд нь) зээл олгох шийдвэрийг гаргасан байна. ЖДҮХС-гаас авсан зээлийн гэрээнд У.Давхарбаяр хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсгээ зуржээ.

Ерөнхий сайд "2018 онд Монгол Улсын Засгийн газар ард түмнийхээ бодит орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгээр хангах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, авто зам, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, эрчим хүч, газрын тосны үйлдвэр барих зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хэрэгжүүлж эхлэх болно" гэсэн юм.
АЖЛЫН БАЙРЫГ НЭМСЭН ҮҮ?
Үндэсний статистикийн хороонооос мэдээлснээр 2017 оны нэгдүгээр улиралд манай улсын ажилгүйдлийн түвшин 9.1 хувь байжээ. 2018 оны эхээр 9.7 хувь болж өссөн ч жилийн турш буурсаар 6.9 хувьд хүрчээ.
СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГЭЭР ХАНГАСАН УУ?
Улсын хэмжээнд 2017/2018 оны хичээлийн жилд 1,416 цэцэрлэгт 256.7 мянган хүүхэд хүмүүжиж байна. Өмнөх оноос цэцэрлэгийн тоо 62 -оор, хүүхдийн тоо 13.3 мянгаар нэмэгджээ.
Ерөнхий боловсролын 798 сургуульд 572.8 мянган сурагч өдрөөр суралцаж байна. Өмнөх оноос сургуулийн тоо 20-оор, суралцагчид 20.8 мянгаар нэмэгдсэн аж.
ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙГ НЭМСЭН ҮҮ?
Манай улсын нийт 407 мянган иргэн тэтгэвэр авч байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим хуудсанд дараах мэдээллийг байршуулжээ:
АГААР ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛСАН УУ?
Хүн ам шигүү суурьшсан, гэр хорооллын нэг болох Зурагт орчимд агаар дахь бохирдуулагч бодисын агууламж сүүлийн 3 жилд ямар байгааг харьцуулан харвал:
Агаарын бохирдлын үзүүлэлт |
Хүлцэх агууламж |
Зурагт |
2016 оны XI сар |
2017 оны XI сар |
2018 оны XI сар |
Хүхэрлэг хий SO2 |
Дундаж |
0.5 |
0.118 |
|
0.081 |
Хамгийн их |
0.233 |
|
0.166 |
Хүлцэх агууламжаас давсан хувь |
92.3 |
|
79 |
Азотын давхар исэл NO2 |
Дундаж |
0.5 |
0.058 |
0.037 |
0.050 |
Хамгийн их |
0.089 |
0.073 |
0.094 |
Хүлцэх агууламжаас давсан хувь |
76.7 |
20 |
41 |
Нүүрстөрөгчийн дутуу исэл CO |
Дундаж |
10 000 |
3.268 |
2.917 |
|
Хамгийн их |
9.881 |
8.635 |
|
Тоос PM10 |
Дундаж |
0.1 |
0.266 |
0.164 |
0.229 |
Хамгийн их |
0.556 |
0.328 |
0.318 |
Хүлцэх агууламжаас давсан хувь |
93.3 |
73 |
96 |
Тоос PM 2.5 |
Дундаж |
0.5 |
0.216 |
0.137 |
0.15 |
Хамгийн их |
0.498 |
0.318 |
0.277 |
Хүлцэх агууламжаас давсан хувь |
100 |
97 |
96 |
Озон О3 |
Дундаж |
0.1 |
0.018 |
|
|
Хамгийн их |
0.053 |
|
|
Үндэсний статистикийн хорооноос бэлтгэсэн энэ хүснэгтэд харуулснаар 2016-2018 оны хооронд дийлэнх агаар бохирдуулагчийн агууламж буурчээ. Харин иргэд үүнд эргэлзэж байгаа юм.
АВТО ЗАМ, ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧИЛСЭН ҮҮ?
Хамгийн их эвдрэлтэй, ачаалал ихтэй орон нутгийн зам бол Улаанбаатараас Дарханы хүрэх зам. Энд авто осол өдөр тутам гарч, олон зуун хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Иймд энэ замыг АХБ-ны 60 сая ам.долларын зээлээр санхүүжүүлэх болов.
Төв цэвэрлэх байгууламжийн хувьд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг БНХАУ-ын талтай дөрөвдүгээр сарын 9-нд Бээжинд үзэглэв. Үүнээс дөрвөн сарын дараа буюу наймдугаар сарын 25-нд төслийн нээлт болсон юм. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр буюу 300 сая америк долларын төсвөөр барина. Энэ хавар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэн бөгөөд 1.6 жилд барихаар төлөвлөжээ.

Газрын тосны үйлдвэр БАРЬСАН УУ?
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр манай Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэрийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүнээс хойш гурван жилийн дараа буюу өнгөрсөн зургаадугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ суманд үйлдвэрийн шавыг тавилаа.
Газрын тосны олборлолтын хэмжээнд нийцүүлэн жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтайгаар, түүхий тос дамжуулах хоолойн хамт үйлдвэр байгуулна.
Засгийн газар энэ үйлдвэрийн дэд бүтцийг барих үүрэг хүлээсний дагуу барилгын ажлыг өнгөрөгч зургадугаар сард эхлүүлсэн юм. Аравдугаар сарын байдлаар автозам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугамын ажил нийт 40 хувьтай байв. Энэ ажилд 500 гаруй хүн, 260 гаруй машин механизм ашиглаж байна.
У.Хүрэлсүх: Хариуцлагын тухай асуудалтай би санал нэг байна. Ерөнхий сайд хариуцлага тооцохгүй биш, тооцож байна.
Энэ үгийг Ерөнхий сайд УИХ-ын чуулганы индрээс өөрийг нь огцруулах, эсэх талаар хэлэлцэх үед хэлсэн юм. Түүний танхимын хоёр сайд (Б.Батзориг, Я.Содбаатар ) болон Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн нарыг арван нэгдүгээр сард ажлаас нь чөлөөлсөн. Гэвч ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа, Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар нар өнөөг хүртэл хариуцлага хүлээгээгүй байна.