Энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
"МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ М.ЭНХБОЛД ОГЦОР" ЖАГСААЛ БОЛЛОО
УИХ-ын нэр бүхий гишүүд, намууд болон эвсэл хөдөлгөөнүүд МАНАН дэглэмийн эсрэг “Монгол түмний нэгдэл”-ийг үүсгэн байгуулж, УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан.
Тэд төв талбайд "МАНАН дэглэмийн эсрэг М.Энхболд огцор" тайван жагсаалыг өрнүүлсэн бөгөөд уг жагсаалд нийт 25 мянга орчим хүн цугласан гэв. Харин нийгмийн сүлжээгээр яавч 25 мянган хүн хүрэхгүй, 2-3 мянган хүн л цугласан байх гэсэн таамгийг бичиж байлаа.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Монгол залуучуудаа энэ талбай дээр удаан зогсоохгүйгээр энэ ард түмнийхээ итгэл үнэмшлийг бодож одоо та огцрох өргөдлөө өг гэж шаардаж байна" гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "МАНАН бүлэглэлийг монголчууд тэр чигээрээ үзэн ядаж байгаагийн илрэл нь энэ гэж бодож байна. Энэ бүлэглэлийн загалмайлсан эцэг Ц.Элбэгдорж шүүхийн шинэчлэл нэрийн дор Монголын бүх шударга шүүгчдийг халсан. Хамгийн сүүлд 2017 онд ерөнхийлөгчийн суудлаасаа буухын өмнө өөрсдийн МАНАН бүлэглэлийн хана хэрмийг босгосон" гэлээ.
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ 107 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр монголчууд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг халж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжилж, төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэл өргөжээ. Мөн өдөр Гадаад хэргийг эрхлэн шийтгэх, Цэргийн, Сангийн, Шүүх, Дотоод явдлын гэсэн таван яамнаас бүрдсэн Засгийн газраа байгуулсан юм.
Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Мөн өдөр Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо.
"МОНГОЛЫН ГЕОЛОГИ БА АШИГТ МАЛТМАЛ” 8 БОТЬ БҮТЭЭЛД ТӨРИЙН СОЁРХОЛ ХҮРТЭЭЛЭЭ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж "Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ.
Монгол Улсын шинжлэх ухааны салбарын 53 эрдэмтэн хамтран Монголын геологийн ШУ-ны 30 гаран судалгааны материалыг нэгтгэж, "Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть туурвин, геологийн салбарт оруулсан онцгой хувь нэмрийг үнэлж, эрдэмтдийн багийн төлөөлөл зургаан эрдэмтэнд Төрийн соёрхол хүртээлээ.
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БОЛОН ГАВЬЯАТ ЦОЛТНУУД ТОДОРЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээлээ.
Онцолбол,
- Монголын шинэ үеийн уран зохиолын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Ардын уран зохиолч Бөхийн Баастад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол,
- Монголын Үндэсний язгуур соёлын нэг Монгол ардын уртын дуу дуулах ур чадварыг гарамгай эзэмшиж, уртын дууг сэргээн амилуулах, түгээж дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Гавьяат жүжигчин Дамдинжавын Түвшинжаргалд Монгол Улсын Ардын жүжигчин цол,
- Эрүүл мэндийн салбарт удаан хугацаанд үр бүтээлтэй ажиллаж, цус судлал, дотоод шүүрэл судлалын салбарт онцгой амжилт гаргасныг үнэлж Гавьяат эмч Норовын Оюундэлгэрт Монгол Улсын Ардын Эмч цол хүртээлээ.
- “Маск” продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнай нарыг Монгол Улсын гавьяат жүжигчин цол
- “Улаанбаатар” фитнесс клубын тамирчин Гамбагын Угалзцэцэгийг Монгол Улсын гавьяат жүжигчин цолооршагнав.
“ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮДЭД" ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
2018 оны үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд өрсөлдөж онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийнхнээ манлайлсан “Оны онцлох хүүхдүүдэд” Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагналыг нь гардуулсан.
Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, өсвөр насныхны авьяас чадвар, давуу тал, ололт амжилт, үлгэр дуурайллыг алдаршуулах зорилготой энэхүү арга хэмжээг 27 дахь жилдээ зохион байгуулсан юм. Энэ жил 10 номинацид 29 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй найман хүүхдийн баг шалгарсан билээ.
18 НАСТАЙ ГАГНУУРЧИН ОХИН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гагнуурчин охин Э.Уужимсэтгэлд “Шилдэг залуу ажилчин” шагнал гардууллаа.
Мэргэжлийн боловсрол, ур чадвар, ажлын бүтээмжээрээ онцгой амжилт гарган, залуу үеийг ажил хөдөлмөр, бүтээлч үйлдвэрлэлд уриалж, хөдөлмөр эрхлэлтийн салбарт үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй мэргэшсэн боловсон хүчин, Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийн оюутан, гагнуурчин Эрдэнийн Уужимсэтгэлд Шилдэг залуу ажилчинд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олголоо.
ТУСГАЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, САЛХИТЫН ОРДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ ЦУЦАЛЛАА
Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар сайд, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгууллаа.
Тус аймгийн Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний маш том орд болох Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа. Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн Хятад удирдлагууд нь хөрөнгө оруулалт дээрээ маргаж хууль, шүүхийн байгууллагад нөлөөлөхийг завдаж жилийн турш маргаантай яваа ажээ.
БУГАТ СУМАНД БОЛСОН ХҮН АМИНЫ ХЭРЭГ УЛС ТӨРИЙНХ БУС АХУЙН ХҮРЭЭНД БОЛСОН
Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч Б гэртээ зодуулан амиа алдаж, эхнэр нь хүнд гэмтсэн талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлсэн. Тэд Б-г гэртээ амарч байхад нь тус аймгийн МАН-ын хорооны гишүүн О, Д нарын зургаан хүн амийг нь хөнөөсөн бөгөөд эхнэр нь хүнд гэмтэж, эмнэлэгт хэвтэх эмчлүүлж байгаа гэсэн юм.
Харин маргааш нь ЦЕГ-аас “Уг хэрэг улс төрийн шалтгаанаар үйлдэгдсэн” гэсэн мэдээлэл нь худал гээд "12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин иргэн “Б” түүний эхнэр “У” болон тус багт оршин суух 4 гэр бүлийн нийт 10 хүн “Б”-ийн гэрт архидан согтуурч улмаар хохирогчийн эхнэр “У” нь уг хэрэгт шалгагдаж байгаа “Д” гэгчийн эхнэртэй үл ялих /хүндэлж харьцсангүй гэх/ зүйлээс болж маргалдан улмаар тэднийг өмөөрч нөхрүүд нь хоорондоо зодолдсоны улмаас иргэн “Б” гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан" гэжээ.