Өнөөдрөөс 15 жилийн өмнө Фэйсбүүк, iPhone, Инстаграм зэрэг бидний амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг болсон бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд оршин байгаагүй билээ. Ингээд бодохоор технологи гэгч зүйл асар хурдацтай хөгжиж, олон төрлийн салбараас гадна бидний амьдралд бодитоор нөлөөлсөөр байгаа юм. 2018 онд ч мөн урд өмнөх онуудын адилаар технологийн салбарт шинэ сэдэв, чиг хандлагууд олноор хүч төрөн орж ирсэн юм.
Иймд бид 2018 онд хурдацтай хөгжсөн, хүмүүсийн амьдралд улам ихээр нэвтэрсэн технологийн таван чиг хандлага, сэдвийг тоймлон танилцуулж байна.
AI буюу хиймэл оюун ухаан
Энэ жагсаалтад зүй ёсоор багтах зүйл бол гарцаагүй хиймэл оюун ухаан юм. Дэлхий дахинд гэлтгүй Монголд ч хиймэл оюун ухааныг ярьдаг мөн хэрэглэдэг хүмүүсийн тоо ихэссэнийг та бүхэн мэднэ.
Эрүүл мэнд, боловсрол тэргүүтэй салбарууд хиймэл оюун ухаан ашиглан цаг хугацаа, хөрөнгө хэмнэж байгаа бол гар утас, чат бот, ухаалаг спикер гээд сүүлийн үеийн бараг бүх бүтээгдэхүүн хиймэл оюунтай хоршдог болсон юм.
Хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр царай таних зэрэг технологи улам газар авч, тоглолт, хурим зэрэгт ашиглагдах болов.
Онцлох нийтлэлүүд:
- SNH48 хамтлаг гишүүдийнхээ дижитал хувилбарыг бүтээж клипэнд тоглуулав
- Хиймэл оюун ухааны зурсан хөрөг 432,000 ам.доллароор зарагдав
- Лексус хиймэл оюун ухаанаар ээлжит рекламныхаа зохиолыг бичүүлжээ
Deepfake буюу хуурамч дүрс бичлэг
Хиймэл оюун ухаан болон бусад технологийн хөгжил бидний амьдралд тустай ч сайны хажуугаар саар гэгчээр хуурамч дүрс бичлэг, зураг ихэд “хөгжсөн” жил байлаа. Тэр дундаа хуурамч дүрс бичлэгийн хувьд урьд өмнөх жилүүдтэй харьцуулахааргүй хөгжиж бараг л бодит мэт болсон нь улс төр цаашлаад нийгэмд ихээхэн хор хөнөөлийг авчирж байгаа юм.
Deepfake гэх ойлголт Reddit сайтын нэгэн хэрэглэгч алдартай одуудыг насанд хүрэгчдийн кинонд “тоглуулан” нийтэлсэн үеэс эхлэн томоохон хэвлэлүүд болон хүмүүсийн анхааралд орж эхэлсэн түүхтэй. Энэхүү үйл явдал 2017 онд болсон бол өнгөрч буй 2018 онд Deepfake улс төрд нэвтэрч, Доналд Трамп, Барак Обамагаас эхлээд томоохон удирдагчдын янз бүрийн зүйл хэлж байгаа дүрс бичлэгүүд цацагдах болсон юм. Тэр байтугай интернет, компьютертой хүссэн хүн бүр хуурамч бичлэг бүтээх боломжийг олгох FakeApp нэртэй апп ч бий болсон байдаг.
Жишээ 1: Дараах дүрс бичлэг нь Барак Обама мэдэгдэл хийж буй бичлэг мэт харагдах боловч үнэн хэрэгтээ deepfake ашиглан бүтээгдсэн хуурамч бичлэг юм. Бичлэгийн төгсгөлд нууц нь задрах болно.
Жишээ 2: Deepfake ашиглан Холливүүдийн жүжигчин Николас Кейжийг хэрхэн янз бүрийн кинонд тоглуулсныг үзээрэй.
Иймд олон нийтийн сүлжээнээс эхлээд бусад вебсайтад байгаа зураг, дүрс бичлэг зэрэгт итгэхээсээ өмнө эх сурвалжийг нь заавал нягталж үзэхийг сануулж байна.
Жолоочгүй автомашин
Жолоочгүй автомашины зах зээл 2018 оныг “АНУ-ын Аризонад Uber-ын жолоочгүй автомашин явган зорчигчийг дайрч амь насанд нь хүрлээ” гэх таагүй мэдээгээр эхлүүлсэн.
Хэдийгээр жолоочгүй автомашины хэрэглээ, туршилт нэмэгдэж энэ чиглэлийн компаниудын тоо өссөн ч хэд хэдэн ослоос улбаалан хэрэглэгчдийн жолоочгүй автомашинд итгэх итгэл нь өмнөх жилээс төдийлөн нэмэгдсэнгүй. Үүнийг Intel, Deliotte UK зэрэг байгууллагуудын судалгаануудаас харж болно.
Үргэлжлүүлээд хэд хэдэн тоо баримт дурдъя. Энэ долоо хоногт хэвлэгдсэн судалгаагаар 2021 он гэхэд АНУ-д 200,000 жолоочгүй автомашин ашиглагдаж байна хэмээн тооцоолжээ. Харин үүрэн холбооны AT&T компаниас уламжлал ёсоор 25 жилийн дараах ирээдүйг таамагласан бөгөөд энэ удаагийн таамагт “25 жилийн дараа машин эзэмшдэг хүн байхгүй болно” гэж дурдагдсан байна.
2018 онд жолоочгүй автомашинууд ихэнх хүмүүсийн хүлээлтэд хүрээгүй ч том зургаар нь харвал гарцаагүй ололт амжилттай жил байв.
GoGo дээр гарсан онцлох нийтлэлүүд:
- Waymo жолоочгүй таксины үйлчилгээгээ албан ёсоор эхлүүлэв
- Форд Байдутай хамтран Хятадад жолоочгүй автомашин туршина
Data privacy буюу өгөгдлийн аюулгүй байдал
2018 он их хэмжээний өгөгдлийг дагаад өгөгдлийн аюулгүй байдал гэх зүйл тун чухлыг хэрэглэгч мөн эрх баригчдад сануулсан он байв.
IoT буюу интернетэд холбогддог төхөөрөмж болон хэрэглэгчийн тоо нэмэгдэх тусам тэндээс бий болох өгөгдлийн хэмжээ ихсэж байгаа юм. Томоохон компаниуд тэр дундаа технологийн компаниудад бол өгөгдөл гэдэг мөнгө олох асар том баялаг гэхэд буруудах зүйлгүй.
Бидний өдөр тутамдаа ашигладаг Фэйсбүүк, Инстаграм зэрэг олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийнхээ байрлал, таалагддаг зүйлс тэргүүтэй асар их хэмжээний өгөгдлийг цуглуулж эргээд түүнийгээ мөнгө олох зорилгоор ашигладаг. Үүний тод жишээ бол Cambridge Analytica 87 сая Фэйсбүүк хэрэглэгчийн хувийг мэдээллийг зөвшөөрөлгүйгээр авч тэдгээрийг улс төрийн сурталчилгаанд ашигласан үйл явдал байв.
Жилийн туршид дата өгөгдөлтэй холбоотой асуудалд өртсөн нь дан ганц Фэйсбүүк байсангүй. Твиттер, Гүүгл зэрэг технологийн тэргүүлэх компаниудын гүйцэтгэх захирлууд хэрэглэгчдийн өгөгдөлтэй холбоотойгоор АНУ-ын Конгресст сонсгол хийсэн юм. Томоохон улс гүрэн болон холбоодууд иргэдийнхээ өгөгдлийг хамгаалах хуультай болсон, болох гэж байгааг мөн дурдах хэрэгтэй.
Харин хэрэглэгчид өгөгдлийн аюулгүй байдал гэх ойлголттой танил болж эхэлсэн бөгөөд зарим нь олон нийтийн сүлжээнд оруулах мэдээлэлдээ тодорхой шүүлтүүр тавьж эхэлсэн бол зарим нь бүр мөсөн устгахыг сонгож байна.
5G
2019 онд Самсунг тэргүүтэй гар утас үйлдвэрлэгчид 5G дэмждэг ухаалаг утсыг зах зээлд нэвтрүүлэх ба ингэснээр 5G бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх үе улам ойртох юм. Харин 2018 он бол энэхүү технологийн дэвшлийн хувьд “бэлтгэл” гэж нэрлэж болохуйц жил байв.
2019 он эхлэхтэй зэрэгцэн өндөр хөгжилтэй улс орнуудын хоорондох “5G сүлжээгээр тэргүүлэх улс” болох дайн ширүүссээр байгааг онцолъё. АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд 5G сүлжээг бодитоор ашиглахад ямар байхыг харуулсан бөгөөд тэд дор бүрнээ 2019 оноос эхлэн 5G сүлжээг бага багаар нэвтрүүлж эхлэхээ мэдэгдсэн юм.
GoGo дээр гарсан онцлох нийтлэлүүд:
Өмнөд Солонгос 5G сүлжээг нэвтрүүлсэн анхны улс болов.
2018 онд технологийн салбарт болж өнгөрсөн бусад үйл явдлыг 10 өгүүлбэрт багтаан дурдвал:
- Биткойны ханш энэ онд 80 орчим хувиар унав
- Huawei энэ онд 200 сая утас борлуулав.
- Huawei борлуулалтын тоогоороо Апплыг гүйцэж дэлхийд хоёрт бичигдэх болов.
- Интернет худалдааны Алибаба компанийн Гүйцэтгэх захирал Жэк Ма ирэх онд албан тушаалаасаа буухаа мэдэгдэв.
- Амазоны Жефф Безос дэлхийн хамгийн баян хүнээр тодров.
- Апплын зах зээлийн үнэлгээ нэг их наяд ам.долларт хүрэв.
- Европын Холбоо Гүүглийг 5 тэрбум ам.доллароор торгов.
- Google+ тун удахгүй хаагдахаа албан ёсоор мэдэгдэв.
- SpaceX сайжруулсан Falcon Heavy пуужингаа амжилттай туршив.
- Амазон Нью Йорк болон Виржиниа мужид 2-р төв оффисоо байгуулахаа мэдэгдэв.