2019 онд технологийн салбарыг тодорхойлох бүтээгдэхүүн үйлчилгээнүүд

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-01-01 11:00 GMT+8

Бусад салбаруудаас илүү хурдан хувьсан өөрчлөгддөг технологийн салбар жил өнгөрөх тусам бидний төсөөлж ч байгаагүйгээр хөгждөг. Тиймдээ ч өдөр тутамд энэ салбартай холбоотой хэдэн мянган мэдээлэл гардаг билээ. Тэр бүрийг цаг алдалгүй олж мэднэ гэдэг тун ярвигтай. Иймд 2019 онд хүн бүрийн анхаарлаа хандуулбал зохих, хамгийн чухал, технологийн чиг хандлагуудыг USA Today сайтын эрэмбэлснээр хүргэж байна.

5G сүлжээ

2018 онд олны ярианы сэдэв байсан 5G сүлжээ 2019 онд ч мөн технологийн салбарын онцлох чиг хандлагуудын нэг байх юм.

5G сүлжээг дэмжих хүчин чадалтай ухаалаг утаснууд 2019 оны эхний улирлаас эхлэн зах зээлд худалдаалагдах төлөвтэй байгаа бөгөөд хамгийн анхны 5G сүлжээнд ажилладаг утас бүтээх өрсөлдөөнд Самсунг, AT&T, Веризон зэрэг компаниуд зүй ёсоор багтаж байна.

4G-ээс дунджаар 23 дахин хурдан 5G сүлжээ нэвтэрсэн үед бид 8K бичлэгийг ямар нэг гацалтгүйгээр үзэж, HD киног хэдхэн секундэд татдаг болно хэмээн салбарын судлаачид онцолжээ.

Аудит болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Deloitte компанийн тооцож байгаагаар 2019 онд дор хаяж 25 үүрэн холбооны оператор 5G сүлжээг нэвтрүүлэх бөгөөд мөн 2019 онд 1 сая орчим 5G сүлжээг дэмждэг гар утас худалдаалагдана гэж тооцоолжээ. Сонирхуулахад тус компани 2019 онд 1.5 тэрбум “энгийн” ухаалаг утас худалдаалагдана гэж тооцсон байна.

GoGo дээр гарсан онцлох нийтлэлүүд:

Нугалардаг дэлгэцтэй ухаалаг утас

Олон жилийн турш санаа төдий байсаар ирсэн нугалардаг дэлгэц бүхий гар утас 2019 онд худалдаанд гарах нь тодорхой болсон юм. Ийм төрлийн утсыг одоогийн байдлаар Самсунг, LG, Huawei, Моторола зэрэг үйлдвэрлэгчид зах зээлд нийлүүлэхээ албан ёсоор мэдэгдээд байна. Тэгэхдээ эдгээрээс өмнө Royole нэртэй стартап 1,300 ам.долларын үнэтэй “FlexPaiнугалардаг дэлгэцтэй ухаалаг утсыг худалдаанд гаргасныг дурдах нь зүйтэй.

Харин дээрх томоохон үйлдвэрлэгчдээс Самсунг л удахгүй худалдаалагдах утасныхаа туршилтын загварыг олон нийтэд ил болгосон юм.

Самсунгийн нугалардаг утасны товч бичлэг

Энэхүү шинэ технологи хүмүүсийн анхаарлыг татах тусам хоёр асуулт бий болж байгаа юм. Нэгт, нугалардаг утастай байх нь ямар ашиг тустай вэ? Хоёрт, ийм утаснуудын үнэ өртөг нь хэд байх вэ?

Ямартай ч 2019 онд нугалардаг дэлгэцтэй утаснууд зах зээлд амжилттай байж дараагийн “том зүйл” болж чадах эсэх нь шийдэгдэх юм.

GoGo дээр гарсан онцлох нийтлэлүүд:

Шинэ стрийминг үйлчилгээ

Өнгөрсөн 10-р сард The Information сайт Apple-ыг стрийминг үйлчилгээгээ зах зээлд гаргахаар бэлтгэж байгаа хэмээн мэдээлсэн юм. The Information сайтын мэдээлж байгаагаар 2019 оны эхний хагаст нээлтээ хийх тус үйлчилгээ эхний удаад АНУ-ын хэрэглэгчдэд нээлттэй байх бол хэсэг хугацааны дараа 100 гаруй орны үзэгчдэд хүрч зах зээлээ тэлэх аж.

Тэгсэн хэдий ч дээрх мэдээлэлд баттай баримт бага зэрэг дутмаг байгааг салбарынхан онцолжээ.

Харин 2019 онд нээгдэх нь баттай болсон өөр нэгэн стрийминг үйлчилгээ нь Disney-ын хөгжүүлж буй Disney+ байв. Одоогоор уг үйлчилгээний талаар хангалттай мэдээлэл ил болоогүй ч үнийн хувьд стрийминг үйлчилгээ үзүүлэгч томчуудын нэг болох Netflix-ээс хямд байх бөгөөд Pixar, Marvel зэрэг томоохон студиудын бүтээлүүдээр контентын сангаа бүрдүүлсэн байх гэнэ.

Үүгээр ч зогсохгүй АНУ-ын үүрэн холбооны AT&T компани ирэх жил стрийминг үйлчилгээгээ эхлүүлэхээ мэдэгдсэн юм.

Иймд 2019 онд стрийминг үйлчилгээ үзүүлэгчдийн хооронд ширүүхэн дайн өрнөх нь гарцаагүй болж байна.

Гүүглийн бүтээж буй үйлдлийн систем

2016 онд олны анхааралд орж байсан Fuschia нэртэй үйлдлийн систем нь Андройд болон Chrome үйлдлийн системтэй хоршин ажиллах боломжтой, цаашлаад бие даасан үйлдлийн систем болох зорилготой төсөл юм.

Сүүлийн хоёр жилийн туршид Fuschia-г зөвхөн тодорхой тооны хүмүүс туршиж байгаа бөгөөд 2019 онд Гүүгл энэхүү үйлдлийн системийнхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд гаргана хэмээн салбарын судлаачид таамаглаж байна.

Fuschia нэртэй уг үйлдлийн систем хэдэн жилийн дараа бидний сайн мэдэх Андройд эсвэл iOS-ыг орлох магадлалтай тул та ч мөн үүний талаарх мэдээллээс бүү хоцроорой.

Хөгжүүлэлтийн шатандаа яваа Fuschia-тай дараах бичлэгээс танилцаарай.

Шинэчлэгдсэн Nintendo Switch

Одоогоор Xbox болон PlayStation-ын шинэ загвар гарна гэсэн таамаг байхгүй ч Nintendo Switch-ын сайжруулсан загвар 2019 оны зун худалдаанд гарна хэмээн эх сурвалжууд батлаад байгаа юм.

Ийм ч учраас цахим спорт сонирхогчдын дунд Nintendo Switch-ыг шинэ загвар болон энэхүү консолд нэмэгдэх шинэ тоглоомууд өндөр хүлээлтийг үүсгээд байна.

8К зурагт

4К зурагт худалдаанд гараад богино хугацааг өнгөрүүлж байгаа ч цахилгаан бараа үйлдвэрлэгчид 8К зурагтаа саяхнаас худалдаалж эхэлсэн юм.

Үнийн хувьд дунджаар 15,000 ам.доллароос эхэлдэг эдгээр зурагтууд 2019 онд ярианы сэдэв болох хэд хэдэн шалтгаан бий. Эдгээрийн хамгийн том нь мэдээж бидний үздэг контентууд 8К дүрслэлтэй болохтой холбоотой. Энгийн жишээ дурдахад 2020 оны Токиогийн Олимп 8К дүрслэлтэйгээр шууд дамжуулагдах юм. Тэгэхээр 8К зурагт бидний хэрэглээнд нэвтрэх нь цаг хугацааны л асуудал болж байна.

Дараах зургаас та 1080p, 4K, 8K дүрслэлийн ялгааг харж болно.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4272 санал өгсөн байна.

Дээшээ