Найруулагч О.Бат-Өлзий, бүжигчин М.Бямбаа зэрэг уран бүтээлчид "Мөнгөн мод" хүртлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-01-02 09:30 GMT+8

Үндэсний болон олон улсын хэмжээнд амжилт гаргасан шилдэг уран бүтээлчийг тодруулан алдаршуулах “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын ажиллагааг 2018 оны 12 сарын 29-ний өдөр “Их тэнгэр” цогцолборт зохион байгуулжээ.

Оны шилдэг уран бүтээлчдийг тодруулахаар БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа, Дэд сайд Г.Ганбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны СУБГ-ын дарга Н.Сэргэлэн болон бусад албаны хүмүүс, урлаг, соёлын зүтгэлтнүүд оролцсон байна.

Мэргэжлийн урлагийн 27 байгууллагын нийт 40 шилдэг уран бүтээлч нэр дэвшсэнээс 2018 оны шилдгийн шилдгээр дараах уран бүтээлчид тодорлоо.

Тайз, дэлгэцийн шилдэг зураач

Зураач Найданнямын Болор-Эрдэнэ

Шилдэг хөгжимчин

Монгол Улсын Консерваторийн багш, хөгжимчин Галсанжамцын Нямжанцан

Тайз,дэлгэцийн шилдэг жүжигчин

“Есөн өрлөг-Зола”  хамтлагийн  жүжигчин Лувсандашийн Тэлмэн

Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч

Жийж” продакшны найруулагч Осорын Бат-Өлзий

Шилдэг дуучин

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин Баасансүрэнгийн Энхнаран

Шилдэг бүжигчин

Үндэсний урлагийн их театрын бүжигчин Мягмарын Бямбаа

Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч билиг авьяастан

Туульч Эрдэнэцогтын Баатаржав нар тус тус шалгарч  Засгийн газрын шагнал “Мөнгөн мод” цом, 3.0 сая төгрөгөөр шагнагдлаа.  

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 314 санал өгсөн байна.

Дээшээ