Технологийн салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэгт тооцогддог CES 1-р сарын 9-12-ны өдрүүдэд АНУ-ын Лас Вегас хотод болно. Энэхүү арга хэмжээнд технологийн шилдэг компаниуд оролцож шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ оны CES-т ямар чиг хандлага давамгайлахыг тоймлон хүргэе.
Өнгөрсөн жилийн онцлох технологиудын нэг байсан 5G сүлжээ энэхүү арга хэмжээнд голлох үүргийг гүйцэтгэж, олны анхааралд байх нь гарцаагүй. AT&T, Verizon, T-Mobile, Sprint зэрэг томоохон үүрэн холбооны компаниуд өндөр хурдны 5G сүлжээг 2019 онд үе шаттайгаар нэвтрүүлж эхлэхээ мэдэгдсэн бөгөөд үүнийхээ талаар CES 2019-ын үеэр дэлгэрэнгүй мэдээлэх болно. Түүнчлэн Intel, Qualcomm зэрэг технологийн компаниуд уг арга хэмжээний үеэр бий болох уур амьсгалыг ашиглан 5G сүлжээг дэмждэг, шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулах нь лавтай.
AR/VR
Энэ жилийн CES-ын үеэр үйлдвэрлэгчид илүү хямд AR/VR төхөөрөмжүүдийг танилцуулна хэмээн салбарын судлаачид үзэж байгаа юм.
АВТОМАШИН
CES арга хэмжээний салшгүй нэг хэсэг бол автомашин болон үүнтэй холбоотой шинэ мэдээ мэдээлэл юм. Тиймдээ ч энэ жилийн CES-д дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгчид цуглаж хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах болно.
SMART HOME
Smart home буюу ухаалаг, гэр ахуйн бүтээгдэхүүнд гэдэгт ханын цаг, шарах шүүгээ гээд бидний эргэнд тойронд байгаа эд зүйлс багтдаг.
Өнгөрсөн жилийн CES-ын гол баатар эдгээр ухаалаг төхөөрөмжүүд байсан юм. Харин 2019 онд 5G гол баатар болох магадлалтай байгаа ч Амазоны Alexa, Гүүглийн Assistant ухаалаг систем бүхий гэр ахуйн бүтээгдэхүүн танилцуулагдах нь гарцаагүй.
УХААЛАГ УТАС
Ирэх 2-р сард ухаалаг утасны зах зээлийн томоохон арга хэмжээ болох Mobile World Congress зохион байгуулагдах гэж байгаа билээ. Иймд CES 2019-д гар утастай холбоотой тийм ч олон төрлийн мэдэгдэл гарахгүй байж болзошгүй. Гэсэн хэдий ч гар утас үйлдвэрлэгчид ямар төлөвлөгөөтэй байгааг таамаглах аргагүй юм.
ЗУРАГТ
Автомашинтай адилаар зурагт ч мөн CES-ын салшгүй нэг хэсэг бөгөөд энэ жил 8K зурагт тэргүүтэй олон бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдтэй танилцахдаа бэлэн байхыг танд зөвлөе.
Эх сурвалж: TechCrunch