Таван камертай Nokia 9 PureView-ын мэдээлэл ил болов

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-01-02 16:50 GMT+8

Nokia-ын үнэнч хэрэглэгчдийн удаан хүлээсэн Nokia 9 PureView утасны мэдээллийг эх сурвалжууд ил болгожээ.

Nokia 9 PureView-ын онцлох зүйлсэд ард нь байрлах таван ширхэг камераас гадна дэлгэцэн доорх хурууны хээ уншигч нь багтаж байгаа юм. Бусад үзүүлэлтийг товч дурдвал: 6GB шуурхай санах ой, 128GB дотоод багтаамж, утасгүй цэнэглэгч, 6 инчийн 2К дэлгэцтэй байх аж.  

Таван камерынхаа тусламжтайгаар хэрэглэгчийн авсан зураг илүү тод байх боломжтой бөгөөд бусад ухаалаг утасны камераас 10 дахин их гэрэл нэвтрүүлнэ гэж эх сурвалжууд онцолжээ.

Худалдаанд гарах үнэ болон хугацаа нь хараахан тодорхой болоогүй ч энэ сарын сүүлч гэхэд албан ёсоор танилцуулагдана хэмээн таамаглаж байна. Гэхдээ технологийн ертөнцийн томоохон арга хэмжээнд тооцогддог CES энэ сард, Mobile World Congress хоёрдугаар сард болох тул Nokia 9 PureView-ийг энэхүү хоёр арга хэмжээний аль нэгэн дээр нь албан ёсоор танилцуулах магадлалтай юм.

MySmartPrice-ын нийтэлсэн танилцуулга бичлэг

Эх сурвалж: Engadget

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ