2018 оны хамгийн чухал хэлцлээр Засгийн газар, “Оюу толгой” ХХК-ийн хооронд байгуулсан, “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ"-г нэрлэж болно. Талууд гэрээнд 2018 оны отгон өдөр гарын үсэг зурсан юм.
Ингэснээр цахилгаан станцын байршил тодорхой болж, Таван толгойн ордыг түшиглэн, уурхайн аман дээр станц байгуулахаар боллоо. Нүүрсийг уурхайгаас Оюутолгой хүртэл тээвэрлэх нь зардал ихтэй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй тул ийм шийдвэрт хүрчээ.
2023 оны зургадугаар сарын сүүлээр ашиглалтад орох цахилгаан станц Засгийн газар болон “Оюутолгой” ХХК-ийн аль алинд нь ихээхэн үр ашигтай.
Засгийн газрын хувьд:
- 100 жил ажиллах “Оюутолгой” станцын хамгийн том хэрэглэгч байна. Иймд станцын үйлдвэрлэх цахилгааны найдвартай худалдан авагч нь тодорхой байна.
- Ирэх дөрвөн жилийн турш шинээр 300 орчим хүнийг ажлын байраар хангана.
- Манай улс эрчим хүчний хараат байдлаа бууруулна.
- Цахилгаан станц ашиглалтад орох хүртэл аль болох их хэмжээний, дотоодын цахилгаанаар Оюу толгойг хангана.
- Сайн чанарын коксжих нүүрсний орд болох Таван толгойн эрчим хүчний нүүрсийг өнөөдрийг хүртэл хэрэглэлгүй орхиж байв. Энэ нөөцийг ашиглах боломжтой болов.
- Жилд 160-170 сая америк долларыг импортын цахилгаан авахад зарцуулдаг байсан бол энэ гадагшлах урсгал буурч, ханш тогтвортой байхад эерэг нөлөө үзүүлнэ.
- Импортын цахилгааны хэрэглээ буурна.
- “Таван толгой” ХК-ийн орлого, улмаас улсын төсвийн орлого өснө.
- Манай улсын хамгийн том хөрөнгө оруулагч болох “Оюу толгой”-той маргаантай байсан олон асуудлын нэгийг шийдэж чадсан нь гадаад талд эерэг дохио болно.
“Оюутолгой” ХХК-ийн хувьд:
- Цахилгааны найдвартай эх үүсвэртэй болно.
- Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдэв.
- БНХАУ-аас одоо нэг киловатт цахилгааныг 270 төгрөгөөр худалдан авдаг бол манай улсын дотоодын станцууд 170 төгрөгөөр нийлүүлдэг. Иймд ихээхэн хэмнэлт хийх ихээхэн боломжтой. Энэ нь компанийн санхүүгийн үзүүлэлтэд эерэгээр нөлөөлнө.
Гэрээний ач холбогдлыг талууд ингэж дүгнэсэн юм:
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Манай салбарын түүхэнд шинэ хуудас нээлээ. Учир нь Оюу толгой манай улсын хамгийн том цахилгаан хэрэглэгч. Одоо уурхайн жилийн дундаж хэрэглээ 152 мегаватт байгаа бол цаашдаа 240-259 мегаватт болж өснө.
“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: Энэ гэрээ Оюутолгой төдийгүй өмнийн говийг эрчим хүчээр хангахад чухал үүрэгтэй. Хөрөнгө оруулагчид харилцан ашигтай шийдэлд хамтран хүрч болдгийн тод жишээ нь энэ гэрээ юм.
ШИНЭ ЦАХИЛГААН СТАНЦЫГ ХЭН, ХЭРХЭН САНХҮҮЖҮҮЛЭХ ВЭ?
Өдгөө хэрэгжиж буй, “Оюу толгой” төслийг санхүүжүүлэх төлөвлөгөөний хүрээнд гуравдагч талын хөрөнгөөр цахилгаан станцыг санжүүжүүлнэ. 300 мегаваттын хүчин чадалтай байх станцын ТЭЗҮ-г хийгээгүй тулд одоогоор санхүүжилтийн дүн тодорхойгүй байна. Гэхдээ ийм хэмжээний цахилгаан станц барих өртөг ойролцоогоор 1-1.5 тэрбум америк доллар аж.
Оюу толгой БНХАУ-аас одоо нэг киловатт цахилгааныг 270 төгрөгөөр худалдан авдаг бол манай улсын дотоодын станцууд 170 төгрөгөөр нийлүүлдэг.
Одоо бүтээн байгуулалт нь эрчимтэй үргэлжилж буй далд уурхайн санхүүжилтийг “Оюу толгой” гуравдагч тал буюу олон улсын 20 санхүүгийн байгууллагаас зээл авах замаар шийдсэн. Тэгэхээр шинэ станцын санхүүжилтийг мөн энэ хувилбараар шийдвэрлэх нь. Энэ тохиолдолд Рио Тинто зээлийн баталгаа гаргах шаардлагатай. Талууд хөрөнгө босгох зарчмаа ирэх гуравдугаар сарын 1 гэхэд хамтарч шийдсэн байна. “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулагчдын (Туркойз Хилл 66 хувь, Монголын Засгийн газар 34 хувь) өгөөжид дарамт учруулахгүйн тулд энэ хувилбарыг сонгожээ.
Өмнө нь энэ төслийн хөрөнгө оруулагчаар Марубени, MCS групп шалгарсан. Иймд төслийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар эдгээр хөрөнгө оруулагчтай үргэлжлүүлэн хэлцэл хийх эрх “Оюу толгой”-д нээлттэй.
ШИНЭ СТАНЦЫГ “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ АЖИЛЛУУЛЖ, 51 ХУВИЙГ ЭЗЭМШИНЭ
Өнгөрсөн даваа гарагт байгуулсан гэрээгээр станцыг цаашид “Оюу толгой” ажиллуулахаар заажээ. Мөн станцын 51 хувийг тус компани эзэмшинэ.
Станцын барилгын ажилтай зэрэгцүүлэн Таван толгой, Оюу толгойн хооронд (134 км) цахилгаан дамжуулах шугам зэрэг дэд бүтцийн ажил хийх шаардлагатай. Энэ ажил энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд дуусна гэдгийг Эрчим хүчний сайд мэдэгдсэн юм. Улаанбаатар-Мандалговийн хооронд 390 км урт шугам татах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Оюу толгой руу 8 км шугам татах ажлын сонгон шалгаруулалтын дүн энэ сарын 4-нд тодорхой болно. Энэ ажлыг гурван сарын дотор гүйцэтгэхээр төлөвлөжээ. Эдгээр ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээлээр хэрэгжүүлэх юм байна. Ингэснээр эхний удаад төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнээс “Оюу толгой”-г 20 мегаваттын цахилгаанаар хангах юм.
Мөн цахилгаан станцын байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнүүдийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, БОНХЯ-ны Мэргэжлийн зөвлөлөөр батлуулах, усны судалгаа хийх (усны хайгуулыг өмнө нь Наймдайн хөндийд хийсэн), Цахилгаан худалдах, худалдан авах гэрээ байгуулах, төслийн ТЭЗҮ боловсруулах, батлуулах, шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг сунгах, шинээр авах гэх мэт олон бичиг цаасны олон ажил бий.
Үүний дараа буюу 2020 оны хавар бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Энэ бүхнийг Эрчим хүчний яамны дэргэд байгуулсан “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгж цаашид “Оюу толгой”-той хамтран хэрэгжүүлэх юм байна.
Эхний ээлжид 300 мегаваттаар барих станцын хүчин чадлыг цаашид 600 мегаватт хүртэл өсгөх боломжтой. Ингэснээр манай улсын тулгуур цахилгаан станцуудын нэг болно гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан онцолсон юм.
Төгсгөлд нь онцлоход, “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ"-гээр сүүлийн 30 жилд манай улсад бариагүй, дулаан болон цахилгааны хосолмол, томоохон станц барих замын зураглал тодорхой боллоо.