Өнөөдрийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
- 2019 оны эхний өдрөөс эхлэн бидний төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг 0.5 хувиар өслөө. 2019 онд бид нийгмийн даатгалын шимтгэлд цалингийн 11.5 хувийг төлнө.
- Нэгдүгээр сарын 8-ны дотор иргэд 2018 оны баримтаа бүртгүүлэн баталгаажуулсан байх ёстойг Татварын ерөнхий газраас анхаарууллаа. Энэ хугацаанаас хойш баримтаа бүртгүүлбэл "ААН илгээгээгүй" гэсэн төлөвт шилжих юм байна.
- Албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амиа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч Д.Батсайхан агсны хүү Б.Цолмонбаяр Хууль сахиулахын их сургуульд элсэх эрхийн бичгийг гардууллаа.
- 2017-2018 онд шилжих мөчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үг бүр БИЕЛСЭН ҮҮ? нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
- Шинэ жилийн баярын өдрүүдэд 4028 офицер, 5397 цагдаа, 685 сонсогч үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэг, зөрчлийн 8558 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн 1110 дуудлага хүлээн авснаас 960-ыг хуулийн дагуу шийдвэрлэсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 25 хүнийг түр хамгаалах байранд байрлуулж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.
- Энэ оны эхний өдрөөс эхлэн ипотекээс бусад хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар болгох шийдвэрийг Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн есдүгээр сарын хурлаараа гаргасан юм.
Хэрэглээний зээлд дараах зээлүүд багтдаг:
- Цалингийн,
- Тэтгэврийн,
- Цахилгаан барааны,
- Авто машины,
- Сургалтын төлбөрийн зээл.