Хүүхдийг төрсөн даруйд регистрийн дугаарыг нь төрөх эмнэлэгт олгодог боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-01-02 17:40 GMT+8

Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн нийслэлийн хэмжээнд төрөх эмнэлэгт нярайг төрсөн даруйд регистерийн дугаар олгож байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн орон даяар олгож эхэллээ.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийг хүрээнд төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 80.85 хувиас доошгүй хувийг цахим хэлбэрт  шилжүүлнэ, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, Нэг иргэн-Нэг бүртгэл  хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай  төгөлдөржүүлэх зорилтуудыг  тус тус дэвшүүлсэн.

Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар 2018 онд хамтран мэдээлэл солилцох цахим бүртгэлийн системийг улсын хэмжээнд нэвтрүүлэн шинээр төрсөн хүүхэд эмнэлэгт төрсөн даруйд шууд регистрийн дугаар олгож эхэлсэн.

Энэ ондоо багтаад нас баралтын бүртгэлийн цахимжуулж, мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн цахим бүртгэлийг эхлүүлнэ

Энэхүү ажил орон даяар хэрэгжих болсонтой холбогдуулан өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болон холбогдох албаны хүмүүсийг  хүлээн авч уулзан, санал бодлоо солилцсон байна.

Эрүүл мэндийн яамны Цахим мэдээллийн хэлтсийн дарга М.Батбилэг нийслэлийн хэмжээнд арван мянга гаруй хүүхэд төрөх эмнэлгээс регистрийн дугаар аваад байгаа бөгөөд цаашид жирэмсний хяналтын үеэс бүртгэлжүүлэх санал гарч, төлөвлөгөөг батлаад байна гэлээ.

ҮСХ-ны газрын дарга А.Амарбал “Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад, Жилд 600-700 хүүхдийн бүртгэл эрүүл мэндийн салбарт бүртгэгдсэн хир нь улсын бүртгэлд бүртгэгддэггүй байсан. Энэ бүртгэл хийгддэг болж байна. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалахад маш том алхам болж байна. Регистрийн дугаарыг төрсний дараа орон нутагт сарын дотор, Улаанбаатар хотод 14 хоногийн дотор бүртгүүлдэг байсан бол одоо төрөх эмнэлгээс регистрийн дугаараа авч дараа нь улсын бүртгэлийн газарт баталгаажуулна. Энэ бол дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишиг. Энэ нь зүүн өмнөд азийн орнуудад хүний наймаанаас сэргийлэх том алхам болдог.

Бид энэ ондоо багтаад нас баралтын бүртгэлийн цахимжуулж, мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн цахим бүртгэлийг эхлүүлнэ. Жирэмсний эхэн үеэс төрөх хүртэл бүртгэлээр дамжих юм” гэлээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4274 санал өгсөн байна.

Дээшээ