Шаоми, Оппо зэрэг Хятадын гар утас үйлдвэрлэгчид Энэтхэгийн зах зээлд ноёлж байсан удаа бий. Тэгвэл өнгөрсөн оноос хойш гар утас бус гар утас дотор байх апп-ын зах зээлд Хятад компаниуд хүчтэйгээр орж ирж эхэлжээ.
FactorDaily сайтын мэдээлснээр Энэтхэгт хамгийн өндөр хандалттай 100 аппын 44 нь Хятад компаниудын хөгжүүлсэн аппууд байжээ. Өнгөрсөн жил энэ тоо 18 байсан юм.
Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартап ByteDance-ын TikTok, Алибабагийн UCbrowser зэрэг аппууд хамгийн өндөр хандалттай аппуудын тоонд багтаж байна.
Түүнчлэн Энэтхэгт хамгийн өндөр хандалттай 10 Андройд аппын 5 нь Хятад компаниудын хөгжүүлсэн апп гэнэ. Энэ тоо өнгөрсөн жил ердөө 2 байсан бөгөөд нэг жилийн дотор ийнхүү хурдацтай хөгжсөн нь салбарын судлаачдын гайхшралыг ихэд төрүүлж байгаа юм.
Хятадын Алибаба, Шаоми, Тенсент зэрэг компаниуд сүүлийн хэдэн жилд Энэтхэгт амжилттай байгаа стартапуудыг олноор худалдан авч байгаа бөгөөд энэ нь Энэтхэгийн технологи, стартапын орчин нөхцөл сайжрахад нөлөөлсөн байж болох талтай.
Энэтхэгийн шилдэг 100 аппд багтсан Хятад аппууд. 2017 ба 2018 он
Хятадын хөгжүүлэгчид аппуудаа тухайн бүс нутаг, ард иргэдийн хэрэгцээ, онцлогт нь тусгайлан зориулж бүтээсэн учир ийнхүү амжилттай ажиллаж байна хэмээн салбарынхан үзжээ.
Эх сурвалж: TechCrunch