2018 онд Норвег улсад нийт 148 мянга орчим автомашин зарагдсаны 31.2 хувь нь цахилгаан автомашин байжээ. Энэ нь тус улсын хувьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Автомашины төрлөөр нь задлан харвал бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашины борлуулалт 2018 онд 40 хувиар өсөж, 46 мянга 92 хүрчээ. Үүний дийлэнхийг “Nissan”-ийн цахилгаан хөдөлгүүрт “Leaf” автомашин бүрдүүлж байгаа бол “BMW”, “Volkswagen”, “Tesla”-ийн автомашин үлдсэн хэсгийг бүрдүүлсэн байна. Харин үлдсэн 68.8 хувийг дизель, бензин, хос хөдөлгүүртэй автомашин бүрдүүлжээ. Дизель хөдөлгүүртэй автомашины борлуулалт 2018 онд 28 хувиар, бензин хөдөлгүүртэй автомашины борлуулалт 17 хувиар буурсан байна. Норвегийн Засгийн газар 2025 он гэхэд шатахуунаар ажилладаг автомашины борлуулалтыг зогсоохоор зорьж байгаа ажээ. Тиймээс байгальд ээлтэй, цахилгаан хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг дэмжих бодлого баримталж байгаа юм.
С.Өлзийбуян