2018 онд Стриймэр Ninja 10 сая ам.долларын ашиг олжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-01-03 16:15 GMT+8

Ninja нэрээр стрийм буюу тоглоом тоглож байгаагаа шууд дамжуулдаг Ричард Тайлер Блевин өнгөрсөн жил 10 сая орчим ам.долларын ашиг олсноо мэдэгдсэн байна.  

Түүний гол тоглодог тоглоом нь Fortnite юм. Тиймдээ ч тэрээр шууд дамжуулалтын Twitch болон Youtube дээр Fortnite тоглоом тоглодог, түүнийгээ шууд дамжуулдаг хамгийн алдартай тоглогч гэнэ. Өнгөрсөн жил түүний тоглож байгааг дээд тал нь нэгэн зэрэг 667 мянган үзэгч шууд хүлээн авч үзжээ. 

Ninja Youtube, Twitch гэсэн хоёр платформоос гол орлогоо олдог бөгөөд Юүтүб дээр 20 сая гаруй, Twitch дээр 12.5 сая дагагчтай. Youtube дээр хийж буй бичлэгийн дундуур явж байгаа зар сурталчилгаанаасаа ашиг олдог ба түүний нэг бичлэгийг ойролцоогоор 3-38 сая хүн үздэг байна. Харин Twitch дээрх 12.5 сая дагагчийнх нь 40 мянга нь түүнд сар бүр 5-25 ам.доллар төлдөг аж. 

Эдгээр платформоос гадна тэрээр Самсунг, Red Bull зэрэг компаниудтай хамтран ажилладаг.

Хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр Ninja өнгөрсөн жил 4,000 гаруй цагийг Fortnite тоглож өнгөрүүлсэн гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь ажлын өдөр бүр 15 цаг тоглосон гэсэн үг юм. 
  
Эх сурвалж: Fortune

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4274 санал өгсөн байна.

Дээшээ