Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “Цусаа өгөх үндэсний өдөр”-т зориулсан арга хэмжээ боллоо. Тус JCI капитал байгууллага хамтран энэ өдрийг 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Наадам, шинэ жил, цагаан сар зэрэг томоохон баяраар цусаа өгөх хүний тоо буурдаг бөгөөд цусны нөөцийг тогтвортой түвшинд барихын тулд энэ өдрийг зохион байгуулж, олон нийтийг цусаа өгөхийг уриалах, доноруудыг алдаршуулах зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж заншжээ.
ЦССҮТ-ийн захирал, доктор Н.Эрдэнэбаяр, Манай улсад донорын тоо нэмэгдэж байна. Сүүлийн таван жилд цус өгөлтийн тоо 70 хувиар нэмэгдсэн. Улаанбаатар хотын хэмжээнд Налайх, Багахангай дүүргийг оруулаад цус цуглуулах таван төв ажиллаж байгаа бөгөөд цуглуулах цус, цусан бүтээгдэхүүний тоо 1.3 хувиар нэмэгдсэн. ДЭМБ-ын Цусны хөтөлбөрөөс гаргасан стандартаар 1000 хүнд 15 донор байвал хэвийн хэмжээнд байна гэж үздэг бол Монголд энэ үзүүлэлт 18 байгаа. Гэвч бид стандартаас илүү байна гэж тайвширч сууж болохгүй. Мэргэжлийн байгууллагын урьдчилсан мэдээгээр цусны хэрэгцээ их шаарддаг төрөл бүрийн өвчлөл ихсэж байгаа энэ үед цусны нөөцийг нэмэгдүүлж байх хэрэгтэйг зөвлөдөг. Тиймээс бид ойрын 5-8 жилд 1000 хүн тутамд донорын тоог 25 хүргэх зорилт тавин ажиллаж байна гэв.
Шинэчлэн батлагдсан Донорын тухай хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд донорын хөдөлгөөнийг өрнүүлэх, доноруудыг урамшуулах талаар тодорхой заалтууд орсон нь донорын тоог нэмэгдүүлэхэд нааштай үр дүн үзүүлж байна. Тухайлбал 35-аас дээш удаа цусаа өгвөл улсын амралтад жилд нэг удаа үнэ төлбөргүй амраана. Мөн 70-аас дээш удаа цусаа өгвөл Улаанбаатар хотод нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах зэрэг хөнгөлөлт үзүүлэх талаар бид холбогдох албаны хүмүүстэй ярилцаж байна хэмээн Н.Эрдэнэабаяр захирал онцлон өгүүлсэн юм.
Цусаа өгөх үндэсний өдрөөр
JCI капитал салбар байгууллагын 2019 оны ерөнхийлөгч Мөнхнасан, 10 жилийн өмнө эмнэлгүдэд цусны дутагдал маш их байгаа тухай телевизийн мэдээнээс үзээд, манай Ганбат сенатор Цус судлалын төвтэй хамтарч, энэ арга хэмжээг анх эхлүүлсэн. Нэг хүний өгсөн цус гурван хүний амийг авардаг гэхээр цусаа өгөх нь ямар их буянтай үйлс болох нь ойлгомжтой юм. Тиймээс бид энэ сайн үйлсийн арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлж, цусаа бэлэглэж, олон хүнд амьдрал бэлэглэхийг олон нийтэд уриалан хамтарч ажиллана. 2019 оныг бид “Доноруудыг алдаршуулах жил” болгон зарласан. Энэ уриалгынхаа хүрээнд сар бүрийн 3-ны өдрийн үндэсний цусаа өгөх өдөр болгож байгаа юм хэмээгээд доноруудад баяр хүргэж, оюутнуудыг цусаа бэлэглэхийг уриалав.
Цусны доноруудаас гадна АШУҮИС-ийн оюутнууд энэ арга хэмжээнд дэмжин оролцож, цусаа бэлэглэв. Энэ үеэр олон удаа цусаа өгсөн доноруудыг алдаршуулж, урамшуулсан юм.
Өдөрлөгийн үеэр бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 100-гаас дээш удаа цусаа өгсөн донорыг Хүндэт донор, 100 удаа цусаа өгсөн Х.Төмөрсүх Мөнгөн донор, 70 удаа цусаа өгсөн Ц.Цэрэнпүрэв Хүрэл донорын болзол хангаж, өргөмжлөлөө гардав.
Мөн JCI капитал салбар байгууллага доноруудыг урамшуулах Бахархал тэмдгээрээ олон удаа цусаа бэлэглэж, хүний амь насыг авран хамгаалсан доноруудыг урамшуулсан юм.
“Бахархал-50” тэмдгээр 50-аас дээш удаа цусаа бэлэглэж, 150 хүний амийг аварсан Б.Мөнх-Эрдэнийг шагнав.
2014 оноос эхлэн 60 гаруй удаа цусаа бэлэглэсэн, Хүндэт донор С.Соддэлгэр мөн “Бахархал” тэмдгээр шагнуулсан. Тэрбээр, Цусаа бэлэглэнэ гэдэг хүнд амьдрал бэлэглэж байгаа хэрэг учир үргэлж баяртай явдаг. Нэг удаа 350-400 гр цус өгнө. Цус хамгийн хурдан төлждөг учир эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Эрэгтэй хүн хоёр сард нэг, эмэгтэй хүн гурван сард нэг удаа цусаа өгөх заалттай. Би тогтсон хугацаандаа тасралтгүй өгөөд явдаг даа. Шаардлагатай бол цусны цагаан, улаан эс, сийвэн өгнө. Цусны сийвэн түлэгдсэн хүнд хэрэгтэй байдаг гэв.
Манай улсын хэмжээнд 1200 гаруй цусны донор байдаг бөгөөд үүний 65 хувь нь 35-аас доош насны залуус байдаг аж. ДЭМБ-ын Цусны хөтөлбөрөөс залуусыг цусны донор болохыг зөвлөдөг юм байна.