2018 онд нийт 398 мянган үнэт цаасны шинэ данс, 17 орчим мянган холболтын данс нээсэн гэж Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв мэдээллээ. Үүний дийлэнхийг буюу онд “Эрдэнэс Тавантолгой”-ийн IPO-той холбоотойгоор үнэт цаасны данс нээлгэх хүсэлтэй иргэдийн тоо огцом нэмэгджээ.
171 мянган шинэ дансыг 2018 оны 12 дугаар сард нээсэн байна. 2018 онд “Эрдэнэс Тавантолгой”-ийн IPO-той холбоотойгоор үнэт цаасны данс нээлгэх хүсэлтэй иргэдийн тоо огцом нэмэгдсэн гэж тус байгууллагаас мэдээлж байсан юм. Ялангуяа хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагууд хөдөө орон нутагт хүрч ажиллаж, үнэт цаасны тухай ойлголтыг иргэдэд нэмэгдүүлсэн нь данс нээх идэвхэд голлон нөлөөлсөн байна.
Үүнээс гадна 2018 онд буюу нэг жилийн хугацаанд дотоодын хөрөнгийн захад урд өмнө нь байгаагүй олон шинэ бүтээгдэхүүн гарчээ. IPO гарах бүрд шинэ тоглогчид энэхүү зах зээлд хөл тавьж байсныг Монголын Хөрөнгийн бирж онцолсон юм. Мөн 2018 онд банкны хадгаламжийн хүү буурснаар хөрөнгийн зах зээлийг сонирхох иргэд нэмэгдсэн гэж Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал үзэж байна.
Б.Дөлгөөнзул