Та фэйсбүүк, твиттерт өөрийгөө огт өөр хүн мэтээр сэтгэж, бодитоор олны дунд байхдаа хэзээ ч гаргахгүй ааш авираа гаргадаг юм биш биз?
Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг.
Та арай компьютерийн ард сууж байгааг тань танаас өөр хэн ч харахгүй гэж боддог юм биш биз? Таныг харахгүй болохоор та юу ч гэж бичиж болно гэж үү? Хэрвээ та ингэж бодож байгаа бол гараараа нүдээ дарчихаад "намайг олоорой" гэдэг бяцхан жаалаас ялгаагүй "томоогүй" нэгэн байх нь.
Учир нь "Интернэт хэзээ ч мартдаггүй" гэдэг орчин цагийн хэлц үг гарсныг танд сануулах байна. Тиймээс интернэтэд оруулж буй зураг, бичиж буй үгэндээ үргэлж анхааралтай байх нь хожмын өдөр өөртөө талархах үндэс болох вий.
Хүн бүхэн өөр өөрийн гэсэн үзэл бодолтой, асуудлыг харах өөрийн гэсэн өнцөгтэй. Тэр үзэл бодол, өөр өнцөг бүхэн тантай заавал нэгдэн нийлэх албагүй. Олон нийтийн сүлжээний нэг том давуу тал нь аливаа асуудалд хүн бүр яаж өөр өөрөөр хандаж, зарим нь бухимдаж зарим нь баярлаж байгааг нэгэн талбарт танд харуулж чаддаг. Харин та тэр бүхэнд уурлан бухимдаж, танаас өөр үзэл бодолтой байгаа бүхэнтэй марган хэрэлдэх нь таны эд эсийг үхүүлэхээс өөр ямар ч ач холбогдолгүй.
Олон нийтийн сүлжээнд /фэйсбүүкт/ таныг бухимдуулсан зүйлс байвал дараах арга хэмжээг авч болно.
- Та зүгээр л unfriend хийгээрэй. Найз биш болчихвол таныг зовоохгүй. Мөн блок хийсэн ч таны эрх.
- Танд үзэл бодол нь таалагддаггүй ч та найзаасаа хасч болохгүй тохиолдолд unfriend хийхийн оронд unfollow хийж болно. Ингэвэл таныг бухимдуулсан “өөр” үзэл бодол хөврөөд байхгүй.
- Уншихыг үнэхээр хүсэхгүй байсан ч хүмүүс сэтгэгдэл бичих бүрт танд харагдаад байгаа тэр постноос татгалзахын тулд баруун буланд байрлах гурван цэг дээр дарахад танд сонголтууд харагдана. Тэндээс hide post гэсэн сонголтыг хийхэд тухайн пост танд дахин харагдаж, таныг зовоохгүй.
- Та тухайн постод өөрөө сэтгэгдэл бичихгүй ч бусдын бичиг сэтгэгдлийг уншмаар байвал мөн гурван цэг дээр даран “notification on” товчийг дарахад тухайн постод сэтгэгдэл орох бүрт танд нотификэшн очих болно. Харин та “нуугдмаар” байгаа хүслээ тэвчиж үл чадахыгаа бусдад харуулж сэтгэгдлээр цэг, таслал, on хэмээн бичих нь товчхондоо бол “ичмээр”.
- Таныг хүсээгүй байхад ямар ч хамаагүй группт нэмсэн, групп чаатад оруулчихсан бол “Намайг эндээс хасаад өгөөч” гэж пост бичихийн оронд “leave group” товчийг ашиглаж сураарай.
- Постоо хэнд харуулах вэ гэсэн тохиргоо байдаг. Та public тохиргоог хийсэн бол бүх нийтэд таны пост харагдах бөгөөд энэ тохиолдолд та "би өөрийнхөө ханан дээр юу бичих нь чамд хамаагүй" гэж зөрүүдлэх шаардлагагүй. Учир нь таны постыг хүүхэд, хөгшидгүй, таних танихгүй бүх хүн үзэж байна гэсэн үг. Хэрвээ та зөвхөн friends гэсэн сонголтыг хийсэн бол таны постыг таны найз болсон хүмүүс л харна. Энэ тохиолдолд харин та өөрийн ханан дээрээ найзуудтайгаа хуваалцах үзэл бодлоо илэрхийлэх нь таны эрх. Гэвч таны найзууд хэн бэ гэдгийг та эрхбиш мэдэж байгаа байх гэж бодож байна. Хэрвээ та 5000 найзтай бол энэ нь мөн л зөвхөн таны хананы асуудал гэхэд туйлширсэн хэрэг болно. Өдөр тутмын сонингийн захиалагчийн тоо 5000 болдог юм шүү дээ. Тэгэхээр сонингийн хариуцлага танд ч бас очно гэж бодоход буруудахгүй.
Дээр хэлсэнчлэн аливаа асуудалд таны бодсоноос шал эсрэг зүйл биччихсэн бол та шууд л “Солиор, чи тэнэг юм уу” гэж бичиж болох уу? Хариулт нь мэдээж болохгүй шүү дээ. Харин үүнийхээ оронд та яагаад тухайн постноос шал өөр үзэл бодолтой байгаагаа тайлбарлан бичиж болно. Энэ нь тухайн пост, сэтгэгдлүүдийг уншиж байгаа хүмүүст таныг эелдэг боловсон, соёлтой хүн болохыг батлан харуулна гэдэгт итгээрэй.
Харин бүдүүлгээр хариулсан хариултыг чинь таны хүүхдүүд, найз нөхөд, ойр дотныхон, шинэхэн танил чинь хэзээ нэгэн цагт олоод уншчихвал таны талаар таагүй дурсамжтай үлдэх болно.
Танд амжилт хүсье.