Томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан ирэх бямба, ням гарагийн 10.00-19.00 цагт дүүргүүдийн Эрүүл мэндийн төв болон салбар амбулаториудын Хүүхдийн кабинетууд ажиллана хэмээн Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд энэ долоо хоногт амбулаторийн 61.887 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3118 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар бага байна.
Нийт өвчлөгсдийн 42.7 хувийг 0-1 нас, 25.6 хувийг 2-4, 13.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 2007 дуудлага ирснээс 57.6 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Нийслэлийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн 2239 орон дээр 2272 хүн хэвтэн эмчлүүлж, нийт орны ачаалал 1.5 хувь, хүүхдийн орны ачаалал 42.0 хувиар тус, тус нэмэгджээ. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 90.4 хувийг амьсгалын замын өвчтэй хүүхэд эзэлж байна. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт 1019 хүүхэд ирж үйлчлүүлж, 234 тохиолдол буюу 35.1 хувь нь хэвтэн эмчлүүлсэн байна хэмээн НЭМГ-аас мэдээллээ.