2019 оны эхний долоо хоног өнгөрч байна. Өнгөрсөн онд баталж, энэ оны эхний өдрөөс мөрдөж эхэлсэн, шинэ хуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид уншигчдадаа хүргэсэн юм. Эдгээр нь Төрийн албаны тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын тухай хууль зэрэг юм. Та зураг дээр дарж, нийтлэлийг уншаарай.
ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Энэ долоо хоногийн онцлох үйл явдал нь Ерөнхийлөгч хоёр хуулийн төсөл өргөн барьсан явдал байв. Эдгээр нь УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуулийн төслүүд юм. Хуулийн төслийн зорилгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр танилцуулав. УИХ дахь хоёр намын бүлгийн дарга нар болон УИХ-ын Тамгын газрын дарга ямар байр суурь илэрхийлснийг уншаарай.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг өмнө нь Төрийн үйлчилгээний цахим машинаас эсвэл Нийгмийн даатгалын ерөнхий газраас цаасан маягтаар авах боломжтой байв. Тэгвэл ажил олгогч, даатгуулагч НДЕГ-ын цахим хуудасны “Даатгуулагчид зориулсан вэб” хэсэгт нэвтрэн интернэт болон хэвлэх төхөөрөмжтэй л бол дурын газраасаа орон зай цаг хугацааны хязгаарлалтгүйгээр лавлагаагаа авч ашиглах боломжтой боллоо. 2018 онд 1.9 сая удаагийн хандалтаар ажил олгогч болон даатгуулагч лавлагаа авч, лавлагааны хураамж төлөх, хүлээгдэл үүсэх зэрэг хүндрэлтэй тулгарч байжээ.
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Т.Мөнхсайханаар ахлуулсан багийнхан Unicompartmental knee arthroplasty /UKA/ буюу өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай нэвтрүүлжээ. Энэ нь сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудад хийж буй орчин үеийн, эмчилгээний үр дүн нь батлагдсан мэс засал юм. Өвдөгний үенд яс ургасан болон өвдөгний үеэр өвдөх зовиуртай хүн манайд маш олон байдаг. Үенд яс ургах эмгэг нь дөрвөн үе шаттай явагддаг ба өвчний сүүлийн шатанд орсон бол өвдөгний үеийг бүрэн солих мэс засал хийхээс аргагүй болдог.
Остеоартрит ихэнх буюу 90 орчим хувь нь өвдөгний үений дотор талын дарагдал, сөнөрөл, элэгдэлтэй холбоотой үүсдэг. Дээрх мэс заслыг өвдөгний үений зөвхөн дотор урд хэсгийн дарагдал өөрчлөлтийн үед хийдэг гэж гэмтлийн мэс заслын эмч С.Батсүх тайлбарлав.
Шинэ он гарснаар иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх хэд хэдэн шийдвэр хэрэгжиж эхэллээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240-өөс 320 мянга болгон өсгөв. Мөн ажил олгогч, ажилтнуудын төлдөг нийгмийн даатгалын шимтгэл дахин нэг хувиар өссөн юм. Энэ талаар "Эдийн засаг" булангаас уншаарай.
ОНЦЛОХ НИЙТЛЭЛ
2019 он дөнгөж эхэлж байна. Та бүхэн 2018 оны санхүүгийн үзүүлэлтүүдээ эргэж харан, дүгнэлт хийж, шинэ төлөвлөгөө гаргах хамгийн тохиромжтой үе ирлээ. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2018 оны гуравдугаар улирлын байдлаар өрхийн 1 сарын орлого дунджаар 1 сая 168 мянган төгрөг болж, өсжээ. Дундаж зардал нь 1 сая 216 мянган төгрөг болж мөн л өссөн байна. Зөрүү нь 48 мянган төгрөг. Жилийн нийт дүнгээр 576 мянган төгрөг болно.
Дундаж монгол өрх ийм алдагдалтайгаар шинэ оныг эхлүүллээ. Уг нь өрхийн зарлага орлогоос бага байж, тухайн өрх орлогынхоо хамгийн багадаа 10 хувийг хуримтлуулах эсвэл хөрөнгө оруулахад зарцуулах ёстой. Өрхийн төсвөө хэрхэн хөтлөх, яаж хуримтал үүсгэх зөвлөгөөг жирийн нэг айлын санхүүгийн үзүүлэлтэд тулгуурлан тайлбарласныг уншаарай.
ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУД
Манай сэтгүүлч Э.Энхмаа Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүйтэй уулзаж, түүний амьдрал, уран бүтээлийн талаар хөөрөлдлөө. Ж.Нэргүй соц нийгмийн үед хөдөө орон нутагт хотууд байгуулах бодлогын дагуу аймгуудыг инженерийн шугам сүлжээнд холбох, энэ чиглэлийн дунд мэргэжилтнүүдийг төрийн бодлогоор бэлдэж эхлэхэд төрийн захиалгаар Орост бэлтгэгдсэн мэргэжилтэн. Усан хангамж, ариутгах татуургын техникч, технологич мэргэжил эзэмшиж, Чойбалсан хотын Ус сувгийн байгууллагын шугамын засварчнаас ерөнхий инженер хүртэл 13 жил ажилласан тэрбээр хожим орчуулга, шүлэг, найраг руу урвасан нь Монгол оронд Ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн үетэй шууд холбоотой. Уншигч таны оюуны цангааг тайлсан, сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
“Хүмүүс бусдын ярьж байгаа зүйлийг биш хэн хэлснийг нь сонирхдог. Юу хэлэх нь чухал болохоос хэн хэлэх нь тийм чухал биш. Хэн ярьж байна, алдартай юу, хэн ч танихгүй хүн үү гэдгийг бодохоос түрүүлээд энэ хүний ярьж байгаа зүйл миний бизнест хэрэгтэй юу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Бүх хүнээс суралцаж чаддаг хүн л хөгжиж чаддаг. Ялангуяа бизнес эрхлэгч бол ийм л байх хэрэгтэй” хэмээн ярих энэ хүнийг П.Амармэнд гэдэг.
Тэрбээр, маркетинг, судалгаа, стратеги, борлуулалтын чиглэлээр банк санхүү, үйлдвэрлэл, зөвлөх үйлчилгээний салбарт 11 жил ажилласан туршлагатай. Сүүлийн зургаан жил бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, бизнес, энтрепренёршипийн чиглэлээр сургалт зааж байгаа юм.