Дэлхийн өвлийн аялал жуулчлалын нэгэн томоохон хэсэг бол Хятад улсад зохион байгуулагддаг Харбины цас мөсний баяр билээ.
Хятадын хойд зүгт орших Хэйлунцзян мужид болдог уг баяр нь иргэд, жуулчдын нүд хужирлам, өвлийн томоохон үйл ажиллагаа гэдгээрээ алдартай аж. Жил бүрийн нэгдүгээр сарын 5-наас эхлэн яг нэг сарын хугацаанд болдог уг баярыг сонирхохоор дэлхийн өнцөг бүрээс жуулчид ирдэг. Цас мөсөөр урласан баримлууд Сүнхуа голын дэргэд сүндэрлэн босдог бөгөөд энэ жил урлаачид 110 мянган куб метр мөс, 120 мянган куб метр цасыг ашиглан 600 мянган метр квадрат газарт 100 гаруй бүтээлийг хийжээ. Олон улсын нийт 12 урам барималч бүтээлээ хийсэн бөгөөд наадмын төгсгөлд шилдэгийг нь шалгаруулах юм. Цас мөсний гайхамшгийг үзэхийн тулд нэвтрэх тасалбар 48 ам.доллар юм.
Харбины цас мөсний баяр нь анх 1985 онд ердөө хотын гудамжийг гэрэлтүүлэхийн тулд мөсийг сийлбэрлэн дотор нь лаагаар гэрэлтүүлж байснаас улбаатай гэнэ. Тэрхүү лаан гэрэлтүүлгийн санаа өдгөө дэлхийн хүмүүсийн анхаарлыг татсан цас мөсний баяр болтлоо хөгжиж 35 жилийнхээ ойтой золгоод байна. Харбины цас мөсний баяраас гадна Японы Саппорогийн цасны баяр, Канадын Квебек Өвлийн Карнавал, Норвегийн Холменколлен цанын баяр гэх мэт дэлхийн томоохон улсуудад өвлийн баяр болдог. Бид дараагийн удаад 70 жилийн ой нь тохиож буй Японы Саппорогийн цасны баярын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.