БНХАУ-д анхны цогц үйлдвэрийнхээ барилгын ажлыг өнөөдөр эхлүүлнэ хэмээн Теслагийн Гүйцэтгэх захирал Элон Маск жиргэжээ.
Сүүлийн үед АНУ-ын автомашин үйлдвэрлэгчид импортын татвар болон дотоодын өрсөлдөөнөөс үүдэн гадны оронд үйлдвэр нээхээр зорьж байгаа юм.
Тэдний нэг болох Тесла өнгөрсөн 10-р сард Хятадын Шанхай хотод үйлдвэр барих газраа авч, ажиллах хүчээ бэлтгэж эхэлсэн билээ.
2 тэрбум ам.долларын өртгөөр бүтэж буй тус үйлдвэрийн барилгын ажлыг энэ зун дуусгавар болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ оны төгсгөл гэхэд Model 3 загварын цахилгаан автомашинаа үйлдвэрлэж эхлэх аж. Мөн тус үйлдвэр жилд 250,000 автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байх гэнэ.
БНХАУ-ын хувьд уг үйлдвэр 100 хувь гадны компанийн эзэмшилд байдаг анхны автомашин үйлдвэр юм.
Дэлхийн хамгийн том цахилгаан автомашины зах зээлээр тус улс нэрлэгддэг. Тиймдээ ч ирээдүйд БНХАУ-д цахилгаан автомашины борлуулалт огцом өснө хэмээн салбарынхан таамаглаж байна.
Эх сурвалж: Reuters