Орон нутгийн эмч нар Эх барихын тусламж үйлчилгээний чиглэлээр Япон улсад суралцана

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-01-07 16:40 GMT+8

Завхан, Увс, Дархан-Уул, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн найман их эмч, эх баригч нар Япон улсад эх барих тусламж үйлчилгээний чиглэлээр нэг сарын хугацаанд суралцахаар боллоо.

Эдгээр эмч, эх баригч нарыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр хүлээн авч уулзсан байна.

Дөрвөн удаагийн мэргэжлийн сургалтыг Япон улсад зохион байгуулах бөгөөд жилд арван хүн хамрагдана

“Эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар нь сургах замаар перинаталь тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах төсөл”-эсэн мэнд амаржихуйд чиглэсэн эх баригч нарын сургалтын хүрээнд дээрх их эмч, эх баригч нар Япон улсыг зорьж байгаа юм байна.

Төслийг ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй бөгөөд 2017 оноос 2021 он хүртэл үргэлжилнэ.

Төслийн гол зорилго нь алслагдсан, хөдөө орон нутагт ажиллаж буй эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарын чадварыг сайжруулах бөгөөд нийт дөрвөн удаагийн мэргэжлийн сургалтыг Япон улсад зохион байгуулах бөгөөд жилд арван хүн хамрагдах юм байна.

Сургалтад хамрагдсанаар эмч мэргэжилтнүүд тухайн бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагад жирэмсэн, төрөх үе буюу перинаталь үеийн тусламж үйлчилгээг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, үйлчлүүлэгч төвтэй эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний талаарх ойлголт сайжирч, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах мэдлэг, чадвартай болно гэж үзэж байна.

Эх сурвалж: ЭМЯ

 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ