БНАСАУ-аас 30кг “Панаксадиол” тариа илгээснийг гааль дээр хураан авчээ

Б.Чимэг GoGo.mn

2019-01-07 16:50 GMT+8

Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналтын бүсэд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас энэ сарын 04-ний өдөр тус улсын иргэн С-ийн нэр дээр 30 кг эрүүл мэндийн гэх бараа ирүүлжээ.

Тус бараанд гаалийн хяналт шалгалт хийх явцад эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараа болох “Панаксадиол” /Panaxadiol/ гэх нэртэй ампултай тариа байжээ.

Энэ бараа нь

  • “Гаалийн тухай хууль”-ийн 227 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,
  • “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 15 зүйлийн 12 дахь хэсэг,
  • “Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 9.3 дахь хэсэг,
  • “Зөрчлийн тухай хууль” 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан зүйл заалтуудыг зөрчсөн байх зөрчлийн шинжтэй байсан байна.

Иймд нотлох баримт цуглуулах, гэрч холбогдогчоос тайлбар авах, зөрчилд холбогдсон барааг шинжилгээнд хамруулан, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах ажиллагааг “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн дагуу “Ачаа тээш” дэх гаалийн хяналтын бүсэд битүүмжилжээ.

Энэ талаарх мэдээллийг харьяалагдах прокурорын байгууллага болох Нийслэлийн прокуорын газарт нэн даруй мэдэгдсэн байна. Дээрх бараанд “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, тус хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу Зөрчлийн хэрэг нээн шалгахаар ажиллаж байна гэж Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албанаас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3640 санал өгсөн байна.

Дээшээ