2019.01.07 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН үйл явдал

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-01-07 18:31 GMT+8

Долоо хоногийн эхний өдөр АН их л идэвхтэй байж, хоёр хэвлэлийн бага хурлыг тус тусад нь зарлав. Намын удирдлагууд болох С.Эрдэнэ, Ц.Туваан нар намын байрандаа, УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийв. Тэд МАН төрийн эрх барих чадамжгүй болсон тул УИХ-ын ээлжит бус сонгуулийг яаралтай зохион байгуулахыг шаардсан юм.

Мөн Ард түмний төрд итгэх итгэл бүр мөсөн унтарсан. Энэ үед өрсөлдөгч бүлгүүдийн хоорондын талцлыг нэн даруй зогсоохгүй бол нийгмийн бухимдлыг өдөөх, ард иргэдийг талцан хуваах нь Монголын эрх ашиг биш гэдгийг бид хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс МГЛ” болон “Монросцветмет” компанийн удирдлагыг хүлээн авч уулзав.

Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлэхийг сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, Засгийн газрын 1993 оны 25 дугаар тогтоолоор “Монголросцветмет” нэгдэлд ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш ямар ч ажил хийлгүй өнөөг хүрсэн байна.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай, “Олон улсын худалдаа ложистикийн төв”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

ЭМЯ-наас томуугийн А хүрээний вирусийн тархалтын талаар мэдээллээ. Хүүхдээ өвчлөхөөс сэргийлэх тал дээр эцэг эхчүүд онцгой анхаарч, олон нийтийн газраар авч явахгүй байхыг зөвлөв. Хүүхдийг цэцэрлэгт нь явуулахдаа амны хаалт зүүлгэж заншмаар байна гэсэн юм. Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүгийн эмнэлгүүд гэр хороолол ихтэй учир хамгийн их ачаалалтай байгаа аж. 

МҮБХ-ноос нийт бөхчүүд, бөх сонирхогчиддоо сүүлийн үед тус холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлын тухай бодит мэдээллийг хүргэж, уриалга гаргалаа. Уриалгадаа шүүхийн шийдвэр эцэслэн гартал ямар нэгэн гүтгэлэг, муйхарлалд автахгүй, төөрөлдөхгүй байхыг нийт бөхчүүд, бөх сонирхогч түмнээсээ хүссэн байна. Мөн “Л.Чинбатын талынхан бөхийн өргөөг нээлгэхгүй байна” гэх худал мэдээлэл зориуд тарааж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна гэжээ.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ