Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд НӨАТ төлөгч болоод 4 дэх жилтэйгээ золгож байна. Энэ хуулийн зорилго нь татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударга өрсөлдөх орчныг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.
НӨАТ-ын шинэ хуультай холбоотойгоор иргэдийг сугалаанд хамруулж, тэдэнд жилийн эцсийн байдлаарх төлсөн татварын 20 хүртэлх хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгодог бөгөөд сүүлийн үед иргэд сугалааг болиулж буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Ямартай ч хуулийн хэрэгжилтийн үр дүнд татварын бүртгэл сайжирч, татварын албанд бүртгэлтэй бизнес эрхлэгчдийн тоо, татварын хувь хэмжээ ч нэмэгдсэн сайн дүр зургууд ажиглагдаж байгаа юм.
Удахгүй иргэд НӨАТ-ын буцаан олголтоо авч эхэлнэ. Буцаан олголтыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгох бэлтгэл ажил хэдийнэ эхэлжээ. Харин бизнесийн байгууллагуудын зүгээс шинэ оны өмнө Татварын ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ-тай хамтран НӨАТ-ын буцаан олголтын мэдээлэлд тулгуурласан зээлийн үйлчилгээг нэвтрүүлсэн билээ. Энэ үйлчилгээг иргэдийн санхүүгийн богино хугацааны хэрэгцээг хангасан, цаг үеэ мэдэрсэн шинэлэг үйлчилгээ болсон талаар иргэд ам сайтай байна. Энэ мэт төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулсан, хувийн хэвшлийг дэмжсэн олон шийдвэрийг Монгол услын Засгийн газраас 2018 онд гаргасан нь иргэдийн амьдралд бодит үр, өгөөжийг авчирч байна.